card

GreenHRM системийн сургалтын мэдээлэл

GreenHRM системийн сургалт

Хүний нөөцийн механик ажилбаруудыг бүрэн автоматжуулж, бодит өгөгдөл тоон мэдээлэлд суурилан оновчтой бөгөөд хурдтай шийдвэр гаргалт хийх боломжийг хүний нөөцийн газар, хэлтсийн менежерүүд төдийгүй, гүйцэтгэх захирал, менежментийн багийнханд олгох болсон Green HRM системийг Монголын томоохон 60 гаруй компаниудын хүний нөөцийн газар, хэлтсүүд ашиглаж байна. Могул Консалтинг Сервис компаниас хүний нөөцийн ажилтнууддаа зориулан Хүний нөөцийн менежментийн мэдлэг, туршлагаа мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэлтэй уялдуулан ашиглан ур чадвар олгох зорилгоор “Green HRM” хүний нөөцийн удирдлагын системийн сургалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. 

 

 

Хичээл 1    

- Системийн ерөнхий ойлголт, байгууллагын  бүтэц, орон тоо төлөвлөлт

- Хөдөлмөрийн харилцаа

Хичээл 2

- Цаг бүртгэл

Хичээл 3

- Кросс модуль (эрх, ажлын урсгал, санамж, динамик хүсэлт)

- Тайлан, лавлагаа

Хичээл 4

- Дасан зохицох хөтөлбөр

- Карьер хөгжил

Хичээл 5

- Ур чадварын үнэлгээ

- Сургалт хөгжил

Хичээл 6

- Гүйцэтгэлийн үнэлгээ

Хичээл 7

-Хөнгөлөлт, хангамж

- Цалин

Энэхүү сургалтанд хамрагдсанаар та дараах бодит давуу талыг олж авах боломжтой

Хүний нөөцийн менежментийн мэдлэгийг Green HRM системийн функцүүдтэй уяж ажиллах хос чадвар эзэмшин сертификаттай төгсөнө.

GREEN HRM системийг нэвтрүүлсэн Монголын томоохон байгууллагуудад хүний нөөцийн чиглэлээр ажиллах хүлээн зөвшөөрөгдсөн менежер болно.

Green HRM систем ашиглан шуурхай тайлагнал, бодит шийдвэр гаргалт, цогц стандарт, ажилтны бүтээмж, төвлөрсөн мэдээлэл, архив, түүх хөтлөлт, уян хатан хайлт, хяналт, баталгаажуулалт зэргийг богино хугацаанд гарган хүний нөөцийн менежментийг мэдээллийн технологи ашиглан хэрэгжүүлэх орчин үеийн ур чадварыг эзэмшинэ.

Мэргэшсэн эксперт багш нарын тусламжтайгаар сүлжээний орчинд онол болон дадлага хэлбэрээр, бодит жишээн дээр ажиллан системийг ашиглах аргачлалыг бүрэн суралцана.

Сургалтын тухай

GreenHRM системийн сургалт байгууллага дээрээ авах хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

Та GreenHRM системийн сургалтыг байгууллага дээрээ авч, системийн хэрэглэгчдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэхийг хүсвэл доорх формыг бөглөж бидэнд илгээгээрэй. Бид ажлын 2 хоногийн дотор тантай эргэн холбогдож, сургалтын өдрөө товлон, сургалтыг зохион байгуулах болно.