Хүний нөөцийн aутсорсинг үйлчилгээ

Үндсэн бизнестээ төвлөрөн, хүнтэй холбоотой асуудлаа бидэнд даалгана уу!

 

"Хүн бүрийн ажиллахыг хүсдэг компани" болохдоо бэлэн үү. Энэхүү зорилтдоо илүү хурдан хүрэхэд тань Могул Консалтинг Сервис компанийн мэргэжлийн баг Танд туслах болно. Бид  хэрэглэгч бүрийнхээ бизнесийн стратеги, алсын хараанд нийцүүлэн Хүний нөөцийн  үйлчилгээгээ ялгаатай байдлаар боловсруулан, мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, иж бүрэн програм хангамжийн системд суурилан  хүргэн ажилладаг.

БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Зөвлөх үйлчилгээ - Одоогийн нөхцөл байдал шинжилгээ хийж цаашид хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журмыг боловсруулна.

Сургалтын үйлчилгээ-Шаардлагатай ур чадварын үнэлгээг хийж зөрүүтэй ур чадварыг олгох сургалтыг зохион байгуулж, тасралтгүй хөгжүүлнэ.

 

Aутсорсинг үйлчилгээ- Хүний нөөцийн бодлого түүнтэй холбоотой ажлуудаа бидэнд даалган үндсэн бизнестээ төвлөрнө. 

Систем нэвтрүүлэлт- Хүний нөөцийн "Green HRM" системийн нэвтрүүлэлтийг гүйцэтгэнэ.