Сонгон шалгаруулалтыг олон шат дамжлагатай хийх нь

Сонгон шалгаруулалтыг олон шат дамжлагатай хийх нь

 

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг...

Сонгон шалгаруулалтын зорилго аливаа ажил горилогч нь манай хамт олны нэг болсноор ажлын гүйцэтгэл нь ямар байх талаар тааварлан мэдэж багтаа элсүүлэхэд байдаг. Харин бид уг зорилгоо шинжлэх ухааны үндэслэлтэй буюу зан төлөв болон нөхцөл байдлын хосолсон үнэлгээг хийж ажил горилогчдын оюуны чадвар, ухамсар болоод манлайллыг илрүүлэх аргачлалыг ашигладаг.

Манай компанийн хувьд сонгон шалгаруулалтын дараах 6-н үе шаттайгаар хийдэг

  1. Анкет хүлээн авах. Энэ хэсэгт бид зарын аль болох олон хэрэгсэл, суваг ашиглан зарын хүртээмжийг 1000 болон түүнээс дээш байхаар тооцож ажилладаг
  2. Анкетын шалгаруулалт. Энд сонгон шалгаруулатын funnel буюу юүлүүрийн аргыг ашигладаг. Энэ арга нь хамгийн өргөн сонголтоос хамгийн оновчтойг нь сонгох боломжийг олгодог.
  3. Мэргэжлийн шалгалт. Хувь хүний ажил гүйцэтгэх чадварын болон хандлагын тест мөн жижиг хэмжээний компьютер болон англи хэлний тест авдаг
  4. Ярилцлага. Ажлын ярилцлага зохион байгуулахдаа top grading буюу зөн төлөвт суурилсан ярилцлагын аргыг ашигладаг. Тухайлбал: Таны зан ааш баг хамт олон тань эерэг нөлөө үзүүлсэн нэг явдлыг надад жишээ болгон ярьж өгөөч? Сонгон шалгаруулалтад асуудаг нийлэг асуултын жагсаалтыг хэн ч гэсэн интернетээр хайж олоод тухайн асуултын дагуу ярилцлагадаа бэлдчихдэг болсон үе. Тэр нь ч бодит байдлаас нэг их зөрөөд байдаггүй. Харин бидний аргачлалын давуу тал нь дундаж болон онцгой нэгний хоородын ялгааг төвөггүй харж чаддагт оршдог.

Хамгийн сүүлд манай компани теллерийн сонгон шалгаруулалтыг түлхүү хариуцан хийж байгаа учир энэ аргачлалаа тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийхдээ ашиглаж байна

  1. Reference буюу өмнөх ажил олгогч эсвэл сургалтын байгууллагаас тодорхойлолт авах. Энэ нь хуучинсаг арга мэт боловч тухайн горилогчийн өмнөх байгууллагадаа ямархуу бүтээмжтэй ажилтан байсныг олж мэдэх боломж олгож өгдөг
  2. Чиглүүлэх сургалт орох. Тухайн байгууллагын соёл онцлогын талаар болон нээлттэй ажлын сонгон шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох талаар санал болгож буй хүмүүстээ сургалт хийдэг. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэж үг байдаг шүү дээ. Мэдээж ойлгомжтой мэт боловч шалгаруулалт хийж байхад тухайн горилогчийн ганц нэг хайнга үйлдэл шалгаруулалт хийж буй хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлэх өндөр магадлалтай байдаг.

Эцэст нь бид тухайн шалгаруулалтыг хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланг илгээдэг. Тухайн ажилд зарцуулсан хугацаа, ажил горилж ирүүлсэн анкетын дэлгэрэнгүй, тестийн болон ярилцлагын дүн гэх мэтийг Захиалагчдад аль болох ойлгомжтой байдлаар гаргаж өгдөг. Хэрэв Захиалагч өөрөө хүсвэл бид сонгон шалгаруулалтын талаар бүх төрлийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр өгөх бүрэн боломжтой байдаг. Ер нь хүнд тодорхойгүй байдал л маш их эргэлзээ, сэтгэл ханамжгүй байдал бий болгож байдгийг байнга санаж аль болох тийм зүйл гаргахгүй байхыг хичээн ажилладаг.

Яагаад сонгон шалгаруулалт ач холбогдол өгч олон үе шаттайгаар зохион байгуулах хэрэгтэй вэ?

Компаниудын хувьд ганцхан муу хүн ажилд авснаар асар их хохирол амсах магадлалтай байдаг. Гүйцэтгэл муутай эсвэл хэт нэр алдарт дурласан нэгэн хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг төдийгүй сургах эсвэл гаргахын тулд удирдлагын зүгээс асар их цаг, хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай болдог. Бид за яахав сургаад авчихъя гэж боддог. Гэхдээ дотоод сургалт болон хүний нөөцийн зардал бол компани нийт зардлын 60 орчим хувийг эзэлж байдаг. Иймээс бид нээлттэй ажлын байранд яв цав нийцсэн нэгнийг олохын тулд олон удаагийн үе шаттай шалгаруулалтыг хийдэг юм.

Ажлын байрны сонгон шалгаруулах процесст 2 тал оролцож байгаа гэдгийг бид хэзээ ч мартаж байгаагүй. Энэ ажилд орох гэж байгаа юм чинь хүлээж л байг, эсвэл олон дахин ирж л байг гэх мэтчилэн хайнга сэтгэлгээгээр ажил горилогчдод хандах нь үеэ өнгөрөөсөн зүйл болсон. Хэрэв ийм хайнга сэтгэлгээгээр сонгон шалгаруулатад хандвал эргээд хөдөлмөрийн зах зээл дээр тухайн байгууллагын талаар сөрөг үнэлэмж тогтох талтай. Тодруулбал: Бид сайн хамгийн боломжит хүнийг санал болгох гэсэн эцсийн зорилгодоо хүрэхийн тулд ажил горилогчийг олон дахин ирүүлэх гэх мэтээр тэднийг залхаахгүй цаг мөнгийг нь үрэхгүй байхыг аль болох хичээдэг. Энэ чиглэлээр дагнан ажиллаад туршлагажиж байгаагийн хувьд хойшид ажил горилогчийг бодсон олон шийдвэрийг гаргахын төлөө хичээн ажиллах болно. Унааны мөнгө өгөх, сонгон шалгаруулалтад яг юунаас болж тэнцээгүй талаар эргэн мэдэгдэх гэх мэт. Энд мөн нэг зүйлийг тодруулж хэлэхэд бид хэдий 300, 400 хүнийг хамарсан өргөн хүрээтэй сонгон шалгаруулалт хийж байгаа ч ажил горилогч нэг бүрт шалгаруулалтын хариуг мэйл хаягаар нь хариу мэдэгдэж ажилладагаа дуулгахад таатай байна.

Бидний ажилдаа баримтладаг гол зорилго бол анхнаас нь муу гүйцэтгэлтэй ажилтан санал болгохгүй байх, ажил горилогчийг эзний нүдээр харж сонгохыг хичээж ажилладаг. Өөрөөр хэлбэл аль ч байгууллагад явуулах хэрэгтэй гүйцэтгэл, бүтээмж муутай хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг ажилд авахгүй байлгахын тулд сонгон шалгаруулалтыг өргөн хүрээнд хийж хамгийн тохиромжтой нэгнийг санал болгохыг хичээн ажилладаг.

Та бүхэн нийтлэлийн аудио хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

 

Могул Консалтинг Сервис ХХК

Аутсорсинг үйлчилгээний мэргэжилтэн: М.Хэрлэн