ХҮНИЙ НӨӨЦИЙН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД

Өнөөдөр та бүхэнд хүний нөөцийн салбарт томоохон давалгаа болон түрж буй аутсорсинг үйлчилгээний талаарх сонирхолтой нийтлэлийг Аутсорсинг үйлчилгээний менежер Г.Ганчимэгийн нийтэлснээр хүргэж байна. Могул Консалтинг Сервис компаний хувьд HR-ийн аутсорсинг үйлчилгээг байгууллагын нөөц төлөвлөлтийн GREEN HRM системээр дамжуулан харилцагч байгууллагууддаа хүргэдэг билээ. Ингээд аутсорсинг үйлчилгээг ашиглан өөрсдийн толгойны өвчин болсон асуудлуудыг хэрхэн шийдсэн талаарх байгууллагуудын кэйсийг хүлээн авцгаая. 

Хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээний давуу талууд

Хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээ нь бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажилд авах, чиглүүлэх сургалт, хөдөлмөрийн харилцаа, захиргаа, ажиллах хүчний удирдлага, авъяасын менежмент, сургалт хөгжил, цалин хөлс гэх мэт хүний нөөцийн бүхий л функцыг хамрах боломжтой. Өнөөгийн байдлаар Монгол Улсад бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, цалин бодолт, consulting-ийн үйлчилгээнүүд аутсорсингоор хийгдэж байна. Бидний хувьд “Технологид суурилсан хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээ”-г Green ERP системийн Green HRM хүний нөөцийн системийг ашиглан үзүүлдэг.

Хүнээс хамааралгүй тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа явуулах

50 хүртэлх ажилтантай жижиг дунд бизнес эрхлэгчид, ажил олгогчдын толгойны өвчин бол яах аргагүй хүний нөөцийн асуудал байдаг, үнэндээ тэд бусад дунд хэмжээний компаниуд шиг хүний нөөцийн ажилтан менежер ажилд авах шаардлагагүй ч өдөр тумам хүний нөөцийн асуудлаа өөрсдөө шийдэх замаар бизнестээ зарцуулах үнэт цагаа зарцуулдаг. Тэгвэл энэ асуудлыг бид аутсорсинг үйлчилгээгээрээ дамжуулан бүрэн хариуцан ажил олгогчийг хүнээс хамааралгүй үндсэн бизнестээ илүү их цаг зарцуулах боломжийг олгодог. Манайд өөрсдийн компанийн хүний нөөцийн асуудлаа бүрэн хариуцуулсан хэд хэдэн харилцагч байдаг. Тэд манай үйлчилгээг авахаасаа өмнө  Хөдөлмөрийн дотоод журамгүй, хөдөлмөрийн гэрээ нь хуулийн шаардлагад нийцээгүй, ажилтанаа хэрхэн сонгож ажилд авах, чиглүүлэн сургах, тогтоон барих хөтөлбөргүй, захиргааны бичиг баримтуудыг боловсруулж хадгалдаггүй, ажилтнаа хэрхэн үнэлэх урамшуулахаа мэдэхгүй, дор хаяж ажилтны цаг бүртгэл байхгүй, цаг ашиглалтад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байсан. Харин манай үйлчилгээг авснаар бизнесийн процесс жигдэрч, нэгдсэн байдлаар стандартчилагдаж хүний нөөцийн ажилтантай эсэхээс үл хамаарсан зөвхөн тухайн компанийн онцлогт тохирсон хүний нөөцийн бодлоготой болж, тухайн бодлоготой уялдсан үйл ажиллагаанууд системтэй, дэс дараалалтай хэрэгждэг юм.  

Сонгон шалгаруулалтыг богино хугацаанд чанартай хийх

Хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээнд менежментийн Ноу-Хау давхар шингэсэн байдаг. Ялангуяа томоохон аж ахуй нэгжүүд тухайн Ноу-Хау-г судлаад өөрсдийн болгож нутагшуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хүн хүч ихээр зарцуулах шаардлага бий болдог. Тиймээс манай компани томоохон аж ахуй нэгж компаниудад сонгон шалгаруулалтын аутсорсинг үйлчилгээг санал болгодог. Энэ бол энгийн нэг бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйлчилгээ биш, бид бүрдүүлэлтийн мэргэжлийн олон сувгаар, сонгон шалгаруулалтын Funnel аргачлалаар Mass-Hiring хийж, манай сонгон шалгаруулалтын 4 үе шатыг амжилттай давсан, шууд ажилд авч болохуйц тэдний шаардлагыг хангасан ажил горилогчдыг санал болгодог. Жишээ нь: Монголын ТОП-10 арилжааны банкны нэгд яг энэ аргачлалаар нэг дор 10 нээлттэй ажлын байрыг 38 ажлын өдрийн дотор хаах захиалгын ажлыг 13 өдөрт багтаан бүх үе шатуудыг амжилттай зохион байгуулан шаардлага хангасан 38 ажил горилогчийг санал болгох жишээтэй. Ингэснээр харилцагчид маань чанартай мэргэжлийн үйлчилгээг хямд зардлаар богино хугацаанд авах боломж бүрдэж байгаа юм. 

"Богино хугацааны төслийн шаардлагаар бий болсон ажилтны асуудлыг хялбар шийдэх" 

Компаниуд төсөл хэрэгжүүлэх явцад янз бүрийн шалтгаанаар нэмэлтээр гэхдээ маш богино хугацаанд мэргэжлийн эсвэл туслах ажилтан авах хэрэгцээ шаардлага үүсдэг ч шийдвэрлэх арга зам нь маш удаашралтай, тодорхойгүй байдаг. Мөн ажиллах хүч нийлүүлэгчид ч ажил горилогчид урт хугацааны байнгын ажлын байр санал болгож ажилд зуучлах сонирхолтой байдаг. Тэгвэл энэ хэрэгцээг хэн хэрхэн шийдэх вэ? Энэ асуудлыг бид соргогоор хүлээн авч 1 өдрийн ажилтнаас хэдэн сар хүртэлх хугацаатай мэргэжлийн болон туслах ажилтан нийлүүлэх ажиллах хүчний аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг. Манай захиалгууд ажлын 1-3 өдрийн дотор хаагдаж, тухайн ажилтантай холбоотой хуулийн өмнө хүлээх хариуцлагуудаас харилцагчдаа давхар чөлөөлдөг.     

"Өндөр үнэтэй програм хангамж худалдан авсан мэт бизнес процессоо сайжруулах"  

Олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон компанийн хүний нөөцийн програм хангамжаас бэнчмарк хийж монголдоо бий болгосон Green HRM системийг худалдан авч, хүний нөөцийн мэдээллийг автоматжуулах нь компани бүрт нэн тэргүүнд шаардлагатай байгаа ч энэхүү програм хангамж нь нэлээдгүй өндөр үнэтэй. Тэгвэл бид аутсорсинг үйлчилгээндээ энэхүү програм хангамжийг ашиглан хэдий лицензийг нь худалдан аваагүй ч худалдан авсан МCS групп, Таван Богд групп, Говь ХК дотоодын ТОП-100 ААН компаниуд шиг өдөр тутам үйл ажиллагаандаа ашиглах, суралцах, бизнес процессоо сайжруулах боломжийг олгодог. Нэг ёсондоо үйлчилгээний төлбөрт маань програм хангамжийн төлбөр багтсан байдаг гэж ойлгож болно. Ингэснээр харилцагчидын маань үйл ажиллагаа системчлэгдэн, ажилчид удирдлагуудад давхар чадавхиждаг.   

Нийтэлсэн. Аутсорсинг үйлчилгээний менежер Г.Ганчимэг