card

Олон улсад туршигдсан аргачлалыг ашиглан Ажилтны Гүйцэтгэлийн Удирдлагыгн системийг нэвтрүүлэх нь

Бизнест үзүүлэх давуу талууд :

  • Үр дүнтэй, оновчтой үнэлгээний системийг нэвтрүүлснээр ажилтнуудын бүтээмж, хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Үр дүн, оновчтой харилцаан дээр суурилсан үнэлгээ хийх замаар ажилтнуудад шудрага, ижил тэгш хандах нөхцлийг бүрдүүлэх
  • Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулж, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх

Сүүлийн жилүүдэд KPI Institute-ийн баг нь :

  • Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг хөгжүүлж боловсрууллаа
  • 125 орны 1000 гаруй бизнесийн гүйцэтгэлийн тайлан дээр ажиллаа
  • Манай KPI сан нь 30 мянга гаруй KPI документжуулах процесст хувь нэмэрээ орууллаа.

Сургалтын танилцуулга

Энэхүү сургалт нь байгууллагад Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулах, хөгжүүлэх үндсэн түлхүүр ойлголтууд, түүнтэй холбоотой олон улсад туршигдсан практик арга, аргачлалуудын тухай мэдлэг олгох зорилготой.

Сургалтанд оролцогчид гүйцэтгэлийн менежментийн чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг судлаж, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг хэрхэн бий болгох, байгууллага дээрээ хэрхэн нэвтрүүлж, ашиглах талаар суралцах болно.

Сургалтын мэдээлэл

1 - өдөр 

 14:00-18:00

  • Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын үндсэн ойлголт
  • Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын системийн архитектур

2 - өдөр

 14:00-18:00

  • Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын бизнес кейсүүд

3 - өдөр

 14:00-18:00

  • Ажилтны гүйцэтгэлийг хэмжих нь

4 - өдөр

 14:00-18:00

  • Ажилтнуудын гүйцэтгэлийг удирдах нь

5 - өдөр

 14:00-18:00

  • Ажилтнуудын гүйцэтгэлийг тордох нь

Хичээлтэй холбоотой материалууд

  • Сургалтын слайд
  • Сургалтын тэмдэглэгээ
  • Шалгалтын материал
  • KPI инфографик

Судлах материалууд

  • KPI тодорхойлолт
  • Нэр томъёоллын бодит хэрэглээ
  • KPI сонгох нөхцлүүд
  • Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой менежментийн онолууд

Каталогууд

  • KPI документийн загварууд
  • Зорилтот түвшингийн бодит хэрэглээ
  • Хяналтын самбарууд
  • Үнэлгээний хуудаснууд
  • Нэр томъёоны сан
  • График дүрслэлийн бодит хэрэглээ

Видео сургалтууд

  • Гүйцэтгэлийн Удирдлагын тухай 11 видео
  • Гүйцэтгэлийн Удирдлагын сэдэвтэй 2014-2016 оны бүх вебинарыг үзэх үнэгүй эрх

Гүйцэтгэлийн удирдлагын хэрэгслүүд

  • Загварууд: Стратегийн зураглал, Гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, гүйцэтгэлийн хяналтын самбар, Хөтөлбөрүүдийн багц, Гүйцэтгэлийн удирдлагын системийн архитектур, Гүйцэтгэлийн удирдлагын процесс, Ажилтны Үнэлгээний хуудас
  • Гарын авлагууд: Гүйцэтгэлийн Үнэлгээний хуудасны зааварчилгаа, Гүйцэтгэлийн Хяналтын самбарын заавар
  • Судалгааны ажлууд: Хүний нөөцийн Хяналтын самбарт ашиглагддаг KPI-ууд, Хүний нөөцийн Үнэлгээний хуудаст ашиглагддаг KPI-ууд

 

Ажлаа тасалдуулахгүй суралцах боломж

Суралцахаа хэзээ ч бүү зогсоо. Манай онлайн шинэчлэгдсэн  сургалтын хөтөлбөр нь өдөрт 4 цагийн сургалтын агуулгатайгаар зохион байгуулагдсан бөгөөд ингэснээр суралцагчдын мэдээллээ олж авах боломж нэмэгдэж, ажлынхаа хажуугаар үр дүнтэй суралцах боломжийг олгож байна.

Хүссэн газраасаа суралцах боломж

Манай онлайн сургалтанд та ажлын ширээ, уулзалтын өрөө, унтлагын өрөөнөөсөө ч оролцох боломжтой.

Хэмнэлттэй үнэ

KPI institute-ийн сургалтын шинэ формат болох онлайн сургалт нь бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүст хэмнэлттэй үнээр суралцахыг санал болгож байна. Энгийн сургалттай харьцуулахад сургалт руугаа ирэх очих цаг хугацаа, зардлаа ч мөн хэмнэх юм.

Виртуаль багийн ажиллагаа

Манай сургалтын шинэ формат болох онлайн сургалт нь технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан онлайнаар суралцах, багаар ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна. Бид сургалтаа сүүлийн үеийн онлайн уулзалтын шийдлүүд болох MS Teams, Slack, Zoom гэх мэт программуудыг ашиглан явуулж байна.

Мэргэжлийн мэдлэг чадвар

KPI institute-ийн боловсруулсан сургалтын арга барилын дагуу зохион байгуулагдах энэхүү сургалт нь суралцагч бүрийг KPI үнэлгээний аргачлалын талаар мэргэжлийн мэдлэг чадвар олгох, сургагч багш нар харилцагч бүрийн хэрэгцээ, шаардлаганд тохируулан сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулах байдлаар зохион байгуулагддаг.

Сонголтын уян хатан байдал

Онлайнаар сургалтанд оролцохын нэг давуу тал нь та тухайн өдрийн цаг хугацаа, унааны зардлаа зарцуулан сургалтын танхимд өнжих шаардлагагүй. Өөрийн сонирхсон сэдэвийн сургалтанд оролцох буюу сэдвээ сонгон оролцох боломжтой. Эхний сургалтанд оролцож амжаагүй ч дараагийн сэдвээс орж суралцах боломжтой юм.

Үнийн санал авах