CERTIFIED STRATEGY AND BUSINESS PLANNING PROFESSIONAL сургалт
Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийгээ стратегийн болон үйл ажиллагааны түвшинд SMART зорилгууддаа буулган хэрэгжүүлдэг. Энэхүү сургалт нь түүнийг хэрхэн хийх аргачлалыг танилцуулах ба дотоод үйл ажиллагаандаа нийцсэн, оновчтой гүйцэтгэлд чиглүүлсэн стратегийг гаргахад туслана. Түүнээс гадна гадаад, дотоод орчны шинжилгээ хийх туршигдсан аргуудыг ашиглан хэрхэн хурдтай өөрчлөгдөж буй бизнес, эдийн засгийн орчинд уян хатан, хурдтай дасан зохицох чадвартай стратегиудыг бүтээх, алба хэлтсүүдийн хувьд хэрхэн байгууллагын стратегийг дэмжсэн өөрийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах мэдлэгийг олгоно.