Олон улсын KPI Insitute-ийн мэргэжлийн сургалт
CERTIFIED KPI PROFESSIONAL ОНЛАЙН СУРГАЛТ
Олон улсын KPI institute-ийн Certified KPI Professional сургалт монгол хэл дээр, онлайнаар зохион байгуулагдах гэж байна.ХЭЗЭЭ : 2020 оны 9-р сарын 7-аас 11-ний 5 өдөр, өдөрт 09:00 - 13:00 цагийн хооронд өдөр бүр 4 цаг, нийт 20 цаг үргэлжлэнэ.
2020 оны 11-р сарын 23-аас 27-ны 5 өдөр, өдөрт 09:00 - 13:00 цагийн хооронд өдөр бүр 4 цаг, нийт 20 цаг үргэлжлэнэ.
ХААНА : Шууд онлайнаар явагдана. Та ажил дээрээсээ, гэрээсээ, Улаанбаатар хот, аймаг сумдаас гээд орон зайн бэрхшээлгүйгээр оролцох боломжтой. Танд зөвхөн интернэтэд холбогдсон компьютер байхад л хангалттай.
CERTIFIED KPI PROFESSIONAL СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
KPI нэвтрүүлэхээр зорьж буй мэргэжилтнүүдийн хувьд оновчтой KPI-аа сонгох, KPI-ийн датагаа цуглуулах нь хамгийн хэцүүхэн сорилууд байдаг. Эдгээр бэрхшээлүүдийг шийдэх арга нь KPI-ийг үнэлэх, сонгохоос эхлээд үр дүнг цуглуулж, нэгдсэн гүйцэтгэлийн тайлан гаргах хүртэл процессийг агуулсан сайн аргачлалыг бий болгох юм. Энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.Бизнест үзүүлэх давуу талууд :
- KPI үнэлгээний шилдэг аргачлалыг суралцан бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулах
- Байгууллагынхаа гүйцэтгэлийг хянах оновчтой KPI-уудыг сонгож, бизнесийн үр дүнг сайжруулах
- KPI ашиглан дата цуглуулах процессоо оновчилсноор үнэ цэнийг бий болгох
Сүүлийн жилүүдэд The KPI Institute-ийн баг нь :
- Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг боловсруулж документжууллаа
- 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн тайланг хяналаа
- KPI документжуулах 30 мянга гаруй процесст KPI санг хувь нэмэрээ орууллаа
THE KPI INSTITUTE-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ AUREL BRUDAN-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Aurel BrudanKPI институтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Aurel Brudan нь KPI институтын үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал юм. Түүний удирдлаган дор институтын судалгааны баг 24 салбарын 15 функционал, 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн үнэлгээний тайланг судалж 7000 гаруй KPI боловсруулж, www.smartKPIs.com вэбсайтаа байгуулсан байна.
Бизнесийн зөвлөхийн хувьд Aurel нь гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагын системийг нэвтрүүлэх маш олон төслийг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. Түүний харилцагчдад Австралийн шуудан, Brisbane хотын консул, Австралийн үндэсний банк гэх мэт байгууллагууд байдаг.
Сургагч багшийн хувьд Aurel нь Melbourne-ийн их сургуульд багшилдаг, Менежментийн академи, Австралийн Маркетингийн Институт, Австралийн менежментийн институтийн гишүүн юм.
Австрали дахь Melbourne Business сургуулийн Research Commercialization, Advanced Learning and Leadership сертификаттай. Melbourne их сургуулийг Гүйцэтгэлийн удирдлагын систем судалгааны ажлаараа Докторын зэрэг хамгаалж байгаа юм.