Талентийн удирдлагын зөвлөх үйлчилгээнүүд
Талент менежментийн зөвлөх үйлчилгээ нь шилдэг авьяастнуудыг үр дүнтэй татах, хөгжүүлэх, тогтвортой ажиллуулахад нь байгууллагуудад стратегийн удирдамж, дэмжлэг үзүүлдэг. Эдгээр үйлчилгээ нь ажилд авах, сонгон шалгаруулахаас эхлээд гүйцэтгэлийн удирдлага, сургалт, хөгжил, залгамж халааг төлөвлөх, ажилчдын оролцоог хангах хүртэлх бүх талентийн амьдралын мөчлөгийг оновчтой болгох зорилготой.Талент хөгжлийн зөвлөх үйлчилгээ
Ирээдүйд шаардлагатай ур чадваруудыг тодорхойлох, хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ.Байгууллагын стратеги зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадваруудаа олж тодорхойлох, бүрдүүлэх, үнэлэх, хөгжүүлэхтэй холбоотой ур чадварын удирдлагын тогтолцоог байгууллагад нэвтрүүлнэ.


Цалин хөлсний бодлого тодорхойлох зөвлөх үйлчилгээ
Байгууллагын хөгжлийг дэмжсэн, үр ашигтай цалин хөлсний бодлого тодорхойлох зөвлөх үйлчилгээЦалин хөлсний бодлого нь ажилтны сэтгэл ханамжинд хамгийн ихээр нөлөөлдөг учир нэг талаас байгууллагын нөөцийг үр ашигтай удирдах, нөгөө талаас авъяаслаг ажилтнуудыг өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй ажиллахад дэмжсэн суурь цалин, хувьсан цалин, нэмэгдэл хөлс гэх мэт төрлүүдийг хамгийн оновчтой хувилбараар тогтоох нь чухал юм.
Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ
Стратегид суурилсан Гүйцэтгэлийг удирдлагын системийг нэвтрүүлнэ.Гүйцэтгэлийн удирдлагын систем нь байгууллагын бүх төрлийн нөөц, процессуудаа стратеги зорилгодоо тулгуурлан удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах, сайжруулах үүрэгтэй.
Бид стратегид суурилсан Гүйцэтгэлийн удирдлагын системийг байгууллагын, алба нэгжийн болон ажилтны түвшинд нэвтрүүлж, үйл ажиллагааны тогтолцоог бий болгоно.


Гүйцэтгэлийн удирдлагын аудит
Байгууллагын Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоонд аудит хийж, дүгнэлт гаргана.Байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоонд үнэлгээ хийж, шаардлагатай зөвлөмжүүдийг боловсруулна. Ингэхдээ бид олон улсын аргачлалын дагуу гүйцэтгэлийн удирдлагын системийн төлөвшлийг тодорхойлж, дараагийн шатанд хөгжүүлэхэд шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулдаг.
Гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг 5 бүлэгт үнэлнэ : Стратеги ба бизнес төлөвлөлт, Гүйцэтгэлийн үнэлгээ, Гүйцэтгэлийн удирдлага, Ажилтны гүйцэтгэлийн удирдлага болон Гүйцэтгэлийн соёл.
Хүний нөөцийн төлөвшлийн үнэлгээ
Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааны төлөвшлийг үнэлж, сайжруулах хэсгүүдийг тодорхойлон, зөвлөмж боловсруулах үйлчилгээХүний нөөцийн төлөвшлийн үнэлгээ нь байгууллагуудад өөрсдийн одоогийн чадавхийг үнэлж, хүний нөөцийн чиг үүрэгт төлөвшлийг сайжруулах, дараагийн хөгжлийн алхмуудыг тодорхойлоход тусалдаг.
