card

Гүйцэтгэлийг яагаад удирдах хэрэгтэй вэ?

Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд стратегийн болон бизнесийн зорилтуудаа тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтийг хэмжиж, хянах шаардлага гардаг.

Гүйцэтгэлээ үр дүнтэй удирдах нь байгууллагын стратегийн зорилтууд биелэх гол түлхүүр хүчин зүйл юм. Ажилтнууд болон нөөцүүдээ байгууллагын стратеги зорилтод уялдуулан албан болон албан бус процессоор удирдахад гүйцэтгэлийн удирдлагын систем тусладаг. Мөн асуудлыг урьдчилан илрүүлэх, гүйцэтгэлийн явцыг харуулах дашбоард ч мөн энэ системийн гол бүрэлдэхүүн юм.

Гүйцэтгэлээ амжилттай удирдаж чадаж байгаа байгууллагууд нь өрсөлдөх чадвар өндөртэй байдагийг General Electrics компанийн амжилтын туршлага харуулдаг. GE-ийн Гүйцэтгэх захирал асан Jack Welch-ийн хэрэгжүүлсэн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах үйл ажиллагаа нь ажилтнуудыг нэг зорилгод нэгтгэх буюу ажилтан бүрийн чадварыг хамгийн өндөр хэмжээнд гаргах зорилтдоо хүрч чадсан байдаг.

 

Гүйцэтгэлийн удирдлага гэж юу вэ?

Гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлага гэсэн ойлголтууд ихэвчлэн ойролцоо утгатай мэт сонсогддог ч тэд нэг нэгнийгээ нөхдөг, стратегийн хувьд ялгаатай, бие даасан үйл ажиллагаанууд юм. Гүйцэтгэлийн үнэлгээ нь “Бид тавьсан стратеги зорилтынхоо явцын гүйцэтгэлийг хэрхэн хянах вэ?” гэдэг асуултанд хариулдаг бол Гүйцэтгэлийн удирдлага нь “Бид тавьсан стратеги зорилтоо хэрхэн удирдах вэ?” гэсэн асуултанд хариулдаг. Ялгаа нь ердөө л энэ.

Гүйцэтгэлийг удирдах процесс нь удирдлагын багийг өдөр тутамдаа гүйцэтгэлийн үр дүнг ярилцаж хэлэлцэхийг шаарддаг. Удирдлагын баг үр дүн дээр хэлэлцэж, үр дүнг сайжруулах ямар нэг ажил төлөвлөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болдог.

Гүйцэтгэлээ үнэлснээр бид өнөөгийн түвшингээ мэдэж авдаг бол үр дүнгээ хэлэлцэж ямар нэг үйлдэл хийснээрээ ирээдүйн үр дүнгээ сайжруулах чухал ач холбогдолтой. Энэ л Гүйцэтгэлийн удирдлагын системийн байгууллагад өгөх үнэ цэнэ гэж тодорхойлж болно.

 

 

Манай үйлчилгээ

Стратегид суурилсан гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ

Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ

Бид гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, сайжруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба байгууллагын стратеги зорилтууд болон ажилтны гүйцэтгэлийн уялдааг бий болгож, өндөр гүйцэтгэлтэй байгууллага болоход тусладаг. Бидний бодит бизнес дээр туршигдсан ажлын арга барил нь танай бизнест хэмжигдэхүйц, урт хугацааны тогтвортой үр дүнг үзүүлж, бизнесийнхээ зорилгод хүрэхэд тань туслах болно.

 

 

 

Төслийг гүйцэтгэх арга аргачлал

01.

TKI аргачлал

Төслийн ерөнхий төлөвлөлт болон гүйцэтгэх арга барил нь олон улсын The KPI institute-ийн хөгжүүлсэн Гүйцэтгэлийн удирдлагын системийг нэвтрүүлэх төслийн арга аргачлал дээр суурилна.

02.

Судалгааны өгөгдөл

Төслийг гүйцэтгэх явцад The KPI institute-ийн олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийн сайн туршлагыг ашиглах, 15 жилйн турш хөгжүүлсэн KPI мэдээллийн сан дээр суурилан гүйцэтгэнэ.

03.

Мэдлэг, туршлага

Бидний зорилго бол зөвхөн зөвлөгөө өгөөд төсөл дуусах биш Харилцагчид тухайн төсөлтэй холбоотой мэдлэг туршлагыг үлдээх зорилгоор сургалт, воркшопуудыг зохион байгуулж хэрэгжүүлдэг билээ.

story-image

Төслийн зорилго

Энэхүү төсөл нь Харилцагч байгууллагад стратегит суурилсан Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Төсөл доорх 2 үе шатын дагуу явагдана. Үүнд :

1.Сургалт

Харилцагчийн байгууллагын удирдах ажилтнууд болон төслийн багт Гүйцэтгэлийн үнэлгээ, KPI удирдлагын олон улсын сургалтыг явуулах, мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх замаар ажилтнуудын оролцоог бий болгох

2.Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх

Байгууллагын Гүйцэтгэлийн удирдлагын системийг 3 түвшинд хөгжүүлэх : Байгууллагын, алба хэлтсийн болон ажилтны түвшин

Гүйцэтгэлээ удирдлагын төслийн үр дүн

Байгууллагад гүйцэтгэлийн удирдлагын системийг амжилттай нэвтрүүлснээр стратеги зорилтуудыг байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлэх нэгдсэн уялдаа бүхий төлөвлөлт хийгдэж, удирдлагууд зорилтуудын гүйцэтгэлийг хянах, шаардлагатай шийдвэр гаргалтуудыг цаг тухайд нь хийх боломжтой болдог.

Байгууллага ба ажилтны зорилт, гүйцэтгэлийн уялдаа

Байгууллагын стратеги зорилтонд суурилсан гүйцэтгэлийн удирдлагын систем нь байгууллагын бүх түвшинд нэгдсэн зорилтууддаа чиглэн ажиллах уялдаа холбоог бий болгодог.

 

Тоон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт

Байгууллагынхаа гүйцэтгэлийг түлхүүр үзүүлэлтүүдээр хэмжсэнээр стратегийн шийдвэр гаргалтуудыг бодит тоон мэдээлэл дээр тулгуурлан оновчтой гаргах боломж бий болдог.

 

Шудрага, нээлттэй гүйцэтгэлийн үнэлгээ

Байгууллагын стратегид суурилсан Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог бий болгосноор ажилтан ажил олгогч хоёрын дунд нээлттэй шудрага харилцааг бий болгож, ажилтны сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

 

Авъяаслаг ажилтнуудыг тогтвортой ажиллуулах орчин

Ажилтны гүйцэтгэлийн шудрага, нээлттэй үнэлгээг бий болгосноор авъяас, ур чадвартай ажилтнууд гүйцэтгэлээ зөв үнэлүүлж, сэтгэл ханамжтайгаар урт хугацаанд, бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэнэ.

Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээний тухай мэдээлэл авах

------------

Бизнесийн гүйцэтгэлийг удирдах тухай зөвлөгөө авах, бидний санал болгож байгаа үйлчилгээтэй танилцахыг хүсвэл бидэнд холбогдох мэдээлэлээ илгээгээрэй. Манай зөвлөхүүд уулзалт товлон танд туслахдаа баяртай байх болно.

Шинэ нийтлэлүүд