Олон улсын KPI Institute-ийн олон улсад хэрэгжүүлсэн Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх төслийн туршлагаас хуваалцаж байна. Энэ удаа Вьетнамын шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарын томоохон тоглогч компанид үзүүлсэн зөвлөх үйлчилгээний тухай хүргэж байна.
Харилцагчийн тухай
Манай харилцагч Хо Ши Мин хотод төвтэй, Вьетнамын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани юм. Япон, Солонгос, АНУ, Австрали, Тайланд зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанарт маш өндөр шаардлага тавьдаг орнууд болон нийт дэлхийн 54 гаруй улс орон, бүс нутагт бүтээгдэхүүнээ экспортолдог.
Асуудал
Тус компани өтгөрүүлсэн сүү, хүүхдийн холимог сүү, ундны сүү, шар буурцагны ундаа, тараг, зайрмаг, бяслаг, жимсний шүүс зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Вьетнамын хамгийн том компаниудын нэг юм. Арван мянган ажилтантай бөгөөд Вьетнамын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үндэсний эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
Маш нарийн төвөгтэй байгууллагын бүтэцтэй, олон ажилтантай компанийн хувьд Гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх чухал хэрэгцээ үүссэн. Тус компани өмнө нь гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог Balanced Scorecard дээр тулгуурлан нэвтрүүлсэн боловч гүйцэтгэлийг хэмжих стандартчилагдсан, туршигдсан аргачлалгүй, нэгдсэн системгүйгээр хэрэгжүүлсэн байна.
Тиймээс бид Гүйцэтгэлийн удирдлагын функцийг хөгжүүлэх, компанийн стратеги төлөвлөлтөөс байгууллага, албан нэгжийн түвшинд гүйцэтгэлийг удирдлагыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон.
Сорилт
Хамгийн томоохон сорилт нь гүйцэтгэлийг удирдлагыг байгууллагын стратегитай уялдуулах байв. Түүнээс гадна үр дүнтэй стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд саад болсон дараах асуудлууд байсан.
- KPI-ууд нь стандартчилагдаагүй, системтэйгээр тодорхойлогдоогүй
- Зорилтот үр дүнг төлөвлөх, хэмжих дата эх сурвалж байхгүй
- Удирдлагын шийдвэр гаргалтанд санхүүгийн зорилтууд л нөлөөлдөг
Шийдэл
Компанийн дэд бүтцийн онцлогт тохируулан Гүйцэтгэлийн удирдлагын системийг нэвтрүүлэхийн тулд төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Төсөл нь одоогийн Гүйцэтгэлийн удирдлагын төлөвшлийг үнэлэх аудитаар эхлэсэн бөгөөд түүний дараа байгууллагын түвшинд, алба нэгжийн түвшинд гүйцэтгэлийн удирдлагын системийг тус тус хөгжүүлсэн.
Төслийн 1-р үе шат. Гүйцэтгэлийн удирдлагын аудит
Байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын системийг 5 чадамжийн хүрээнд төлөвшлийг үнэлж, сайжруулах шаардлагатай асуудлуудыг илрүүлсэн.
- Стратеги удирдлага
- Гүйцэтгэлийн удирдлага
- Гүйцэтгэлийн үнэлгээ
- Гүйцэтгэлийн соёл
- Ажилтны гүйцэтгэл
Төслийн 2-р үе шат. Байгууллагын түвшний гүйцэтгэлийн удирдлага
Байгууллагын тодорхойлсон стратеги төлөвлөлтийг стратеги зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийг хэмжих KPI үзүүлэлтүүд, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн томъёоллыг шинэчлэн, хоорондоо уялдаатайгаар төлөвлөлт хийсэн. Туршигдсан аргачлалаар тодорхойлсон KPI-уудыг стандарт бичиг баримтжуулсан.
Төслийн 3-р үе шат. Алба нэгжийн түвшний гүйцэтгэлийн удирдлага
KPI-д суурилсан гүйцэтгэлийн удирдлагыг алба нэгжийн түвшин хөгжүүлэхийн тулд алба нэгж тус бүр дээр воркшоп зохион байгуулж, байгууллагын стратегид суурилсан KPI системийг загварчилсан. Энэ үе шатны хамгийн чухал сорилт нь байгууллагын стратеги зорилтуудыг алба нэгжийн түвшинд буулгах байсан ба алба нэгжийн чиг үүрэгийн дагуу буулгасан.
Дүгнэлт
Зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд явуулсан сургалтаар төслийн багт KPI үнэлгээний аргачлал, сонгох техникүүд, KPI бичиг баримтжуулалт болон дата цуглуулах, тайлагнах мэдлэг, ур чадварыг олгосон. KPI Institute-ийн баг харилцагчийн төслийн багийг удирдан, сургалтаар заасан аргачлалын дагуу гүйцэтгэлийн удирдлагын хэрэгслүүдийг байгууллагад нэвтрүүлж, 9 газар, 49 албадуудад буулган нэвтрүүлэхдээ 58 гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг хамтран хөгжүүлсэн. Ингэснээр байгууллагын стратеги бүх түвшинд нээлттэй, тодорхой болж, стратегиа амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
Төслийн бас нэг чухал зорилго нь төсөлд оролцогчдыг гүйцэтгэлийн удирдлага, KPI Үнэлгээний аргачлалд сургаж, байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын системийг цаашид тасралтгүй хөгжүүлэх гүйцэтгэлийн соёлыг бий болгох байсан билээ.
Төсийн багийн бүрэлдэхүүн
Төслийн зөвлөх, сургагч багш Aurel Brudan
Төслийн зохицуулагч Cosmin Chindris
Судалгааны баг Borbala Pentek, Daniela Vuta, Agnes Ilyes, Silvana Badita.