Гүйцэтгэлийн удирдлага : яагаад гүйцэтгэлийг хэмжих нь ийм чухал мөртөө хэцүү байдаг вэ?

Сайн гүйцэтгэлийн удирдлагын системийн элементүүдийг тодорхойлоход хялбар боловч түүнийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглах нь бодож байснаас түвэгтэй байдаг.

 

Гүйцэтгэлээ үр дүнтэй удирдах нь байгууллагын стратегийн зорилтууд биелэх гол түлхүүр хүчин зүйл юм. Ажилтнууд болон нөөцүүдээ байгууллагын стратеги зорилтод уялдуулан албан болон албан бус процессоор удирдахад гүйцэтгэлийн удирдлагын оновчтой систем тусладаг. Мөн асуудлыг урьдчилан илрүүлэх, гүйцэтгэлийн явцыг харуулах дашбоард ч мөн энэ системийн гол бүрэлдэхүүн юм.

Гүйцэтгэлээ амжилттай удирдаж чадаж байгаа байгууллагууд нь өрсөлдөх чадвар өндөртэй байдагийг GE-ийн амжилтын туршлага харуулдаг. GE-ийн Гүйцэтгэх захирал асан Jack Welch-ийн хэрэгжүүлсэн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах үйл ажиллагаа нь ажилтнуудыг нэг зорилгод нэгтгэх буюу ажилтан бүрийн чадварыг хамгийн өндөр хэмжээнд гаргах зорилтдоо хүрч чадсан байдаг.

 

“Нэгдэж чадна гэдэг нь эхлэл юм, хамт байх нь ахиц дэвшил, харин хамтран ажиллах нь амжилт юм” гэж Henry Ford хэлсэн байдаг.  

 

Харин олон байгууллагын хувьд гүйцэтгэлийн удирдлагын систем нь бүрэн ажилладаггүй, процессийг удаашруулсан, үр дүнгүй байх тохиолдлууд байдаг. Энэ нь энгийнээр харвал тухайн байгууллага хамгийн өндөр үр дүн, үр ашигтай ажиллах хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн үг. Харин урт хугацаан дахь үр нөлөөг нь харвал тухайн байгууллага технологи, эдийн засаг, бизнеийн орчин, зах зээл өрсөлдөөнд гарч байгаа хурдтай өөрчлөлтүүдэд хариу арга хэмжээ авч чадахгүй болно гэсэн үг.

Хүчтэй гүйцэтгэлийн удирдлага нь энгийнээр хэлбэл “хэмжиж чадвал хэрэгжүүлж чадна” гэсэн алдарт ойлголт дээр суурилдаг. Хамгийн оновчтой удирдлагын систем нь байгууллагын дээд түвшинд зорилт, хүрэх цэгүүд болон хэмжих үзүүлэлтүүдээ тодорхойлж, түүнийг байгууллагын бусад түвшнүүдэд буулгах, өдөр тутмын үйл ажиллагаа, ажилтан бүрийн ажилд нэвтрүүлэх тогтолцоо юм. Менежерүүд эдгээр түлхүүр үзүүлэлтүүдийг тогтмол хянаж, багтайгаа, ажилтнуудтайгаа байнга ярилцаж, явцыг дүгнэх, арга хэмжээ авах үүрэгтэй ба сайн үзүүлэлтийг урамшуулах, муу үзүүлэлтийг үүсгэж буй асуудлыг илрүүлж шийдвэрлэж байх нь маш чухал.

 

Тулгардаг түгээмэл бэрхшээлүүд

Бодит байдал дээр гүйцэтгэлийн удирдлагын системийг байгууллагад үр ашигтайгаар нэвтрүүлэхэд  маш олон бэрхшээлүүд тулгардаг.

  • Оновчгүй түлхүүр үзүүлэлт сонгох
  • Бодит бус зорилтот түвшин тогтоох
  • Гүйцэтгэлийн явцын үнэлгээний нээлттэй байдлын дутагдал
  • Харилцан хамаарал муутай төлөвлөлтүүд
  • Удирдлагуудын оролцоо бага байх
  • Тасралтгүй сайжруулалт хийгдэхгүй байх

 

Хүчтэй Гүйцэтгэлийн удирдлагын системийг бий болгох нь

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээ зөв сонгох

Байгууллагын зорилтуудын гүйцэтгэлийг үнэлэх түлхүүр үзүүлэлтүүдийг оновчтой сонгоход туслах хэд хэдэн төрлийн аргачлалууд байдаг. Үүний нэг жишээ нь KPI тэнцвэржүүлэлт юм. Байгууллагууд зорилтонд чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг хэмжих KPI-ууд сонгох нь түгээмэл байдаг. Гэтэл үр дүн нь гарчихсан хойно хичнээн хэмжиж үнэллээ гээд засварлах боломжгүй болсон байдаг. Харин чадварлаг компаниуд үйл ажиллагаанд орж байгаа орцоор нь гүйцэтгэлийг урьдчилан үнэлэх аргыг хэрэглэдэг. Орц нь хэдий хэмжээтэй байгаагаас гарц буюу үр дүнг урьдчилан үнэлнэ гэсэн үг. Тийм учраас тухайн зорилтын гүйцэтгэлийг хэмжихдээ зөвхөн нэг KPI-аар үнэлэх нь учир дутагдалтай байдаг ба орц, үйл явц, гарц гэх мэт тэнцвэржүүлсэн байдлаар үнэлэхийг энэхүү аргачлалаар зөвлөдөг.

Тогтвортой хэрэгжүүлэлт

Түлхүүр үзүүлэлт, зорилтот түвшний өөрчлөлтөөс үл хамааран шилдэг компаниуд гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт, дүгнэлт зэргийг тогтмол хэрэгжүүлж, гүйцэтгэлийн удирдлагын системийг байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааны хэмнэлийн нэг хэсэг болгож чадсан байдаг.

 


 

Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоогоо сайжруулах шаардлагатай бол бид танд Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан KPI үнэлгээний аргачлал нь энэ чиглэлээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилсан байдаг.