KPI ESSENTIALS СУРГАЛТ
Олон улсын KPI institute-ийн KPI Essentials сургалт Монголд анх удаа монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байна.
ХЭЗЭЭ : 2024 оны 3-р сарын 22-ны өдөр 09:00 - 18:00 цагийн хооронд үргэлжлэнэ.
KPI ESSENTIALS СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
KPI нэвтрүүлэхээр зорьж буй мэргэжилтнүүдийн хувьд оновчтой KPI-аа сонгох, KPI-ийн датагаа цуглуулах нь хамгийн хэцүүхэн сорилууд байдаг. Эдгээр бэрхшээлүүдийг шийдэх арга нь KPI-ийг үнэлэх, сонгохоос эхлээд үр дүнг цуглуулж, нэгдсэн гүйцэтгэлийн тайлан гаргах хүртэл процессийг агуулсан сайн аргачлалыг бий болгох юм. Энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.
Бизнест үзүүлэх давуу талууд :
- KPI үнэлгээний шилдэг аргачлалыг суралцан бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулах
- Байгууллагынхаа гүйцэтгэлийг хянах оновчтой KPI-уудыг сонгож, бизнесийн үр дүнг сайжруулах
- KPI ашиглан дата цуглуулах процессоо оновчилсноор үнэ цэнийг бий болгох
Сүүлийн жилүүдэд The KPI Institute-ийн баг нь :
- Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг боловсруулж документжууллаа
- 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн тайланг хяналаа
- KPI документжуулах 30 мянга гаруй процесст KPI санг хувь нэмэрээ орууллаа
СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ
Дээд/дунд шатны удирдлагууд
Байгууллагын удирдлагууд, гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирлууд эсвэл менежерүүд ажиллаж байгаа салбараас хамааралгүйгээр KPI ашиглан байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих мэдлэгийг олж авна. Сургалтын явцад өгөгдөх мэдээлэл, хэрэгслүүд нь уг аргачлалыг байгууллага дээрээ шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог.
Гүйцэтгэлийг үнэлэх сонирхолтой мэргэжилтнүүд
Санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, хангамж, мэдээллийн технологи гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд өөрийн байгууллага, хэлтэс, багийнхаа ажлын гүйцэтгэлийг хэмжих KPI –ийн тухай мэдлэгийг олж авснаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, карьераа хөгжүүлэх болно.
Гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтнүүд
Дата аналист, стратеги хариуцсан менежер, гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтэн эсвэл гүйцэтгэлийн архитекторч гэх мэт мэргэжилтнүүд KPI тодорхойлох, өгөгдөл цуглуулах ур чадварыг суралцаж, бодит бизнес дээр туршигдсан жишээ ажлуудаас туршлага судлан өөрийн бизнес дээрх процессуудыг тодорхойлж, KPI үнэлгээний системээ сайжруулах боломжтой.