Бид 2023 оны эхний улирлын байдлаар smartKPIs.com сайтаас хамгийн их үзсэн KPI үзүүлэлтүүдийг судалж, энэ жилийн стратеги төлөвлөлтөнд байгууллагуудын хамгийн чухал гэж үзсэн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг тодрууллаа. Гүйцэтгэлийг хэмжих оновчтой KPI-ийг сонгох нь байгууллагын стратегитай нягт уялдаатай байх ёстой нарийн төвөгтэй үйл явц юм.
Оны эхний улирлын байдлаар шилдэг 10 KPI-ийн 60% нь авъяаслаг ажилтнуудыг татах, тогтвортой ажиллахтай холбоотой байсан ба сургалтын хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгчээ. Зайнаас ажиллах хэв маяг түгээмэл болсноор технологийн салбарын томоохон корпорацууд ажиллах хүчнийхээ бүтцийг өөрчлөхөөс гадна хөдөлмөрийн зах зээл улам илүү хөдөлгөөнтэй болж байна. Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалж байгууллагуудын хувьд ажилтны эргэц санаа зовоосон асуудал болж байна. Авъяаслаг ажилтнуудыг олж авахтай холбоотой өндөр зардал гарч байгаа учир байгууллагууд одоогийнхоо ажилтнуудаа тогтвортой ажиллуулах, тэднийг сургаж хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгааг эдгээр шилдэг KPI-уудын сонголтоос дүгнэж болохоор байна.
1.
% Ажилтны эргэц
Тайлант хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн ажилтны түвшинг илэрхийлнэ.
2.
% Төслийн төсвийн зөрүү
Төслийг хэрэгжүүлж дуусах үед төлөвлөсөн болон бодит зардлын гүйцэтгэлийн зөрүүг илэрхийлнэ.
3.
$ Нэг ажилтанд ногдох сургалтын төсөв
Сургалт хөгжлийн хөрөнгө оруулалтын нэг ажилтанд ногдох дүнг илэрхийлнэ.
4.
# Нэг ажилтанд ногдох сургалтын цаг
Тайлант хугацаанд зохион байгуулсан нийт сургалт хөгжлийн цагийн нэг ажилтанд ногдох дундажийг илэрхийлнэ.
5.
# Ажил олгогчийн брэндийн хүч
Ажилтан болон ажил олгогчдын хувьд байгууллагын сонирхол татах байдлыг илэрхийлэх судалгаагаар тодорхойлсон түвшин
6.
% Брэндийн танигдалт
Брэндийн зорилтот зах зээлдээ танигдсан түвшинг илэрхийлнэ.
7.
# Ажилтны оролцооны индекс (EEI)
Ажилтны байгууллагынхаа зорилго, зорилтонд татагдсан байдал
8.
% Ажлын санал хүлээн авсан түвшин
Сонгон шалгаруулалтын явцад ажил горилогчдын ажлын байрны саналыг хүлээн авсан түвшинг илэрхийлнэ.
9.
$ Цэвэр мөнгөн урсгал
Мөнгөний орлогоос гарах мөнгөн урсгалыг хассаны дараа үлдэгдэл үлдэгдлийг хэмждэг.
10.
$ Татварын өмнөх ашиг
Компанийн үйл ажиллагааны орлогыг хэмждэг, өөрөөр хэлбэл компанийн үндсэн бизнесийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогыг хэмждэг.
Могул Консалтинг энд Сервис компани нь байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэрхэн зөв үнэлэх, KPI-ыг хэрхэн оновчтой сонгож ашиглах тухай сургалт болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү сургалт, үйлчилгээнь олон улсын KPI Institute-ийн 15+ жилийн туршлагад суурилсан арга аргачлал дээр суурилдаг ба бид тус байгууллагын Монгол дахь албан ёсны эрхтэй байгууллага юм.