Ур чадварын зөрүү зөвхөн танай байгууллагад биш хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй бодит асуудал болоод байна.
- Сонгон шалгаруулалтын мэргэжилтнүүдийн 70% нь ур чадварын дутагдалд орсон байгааг хэлж байна
- Ажил олгогчдын 43% нь ажил горилогчдын тоо хангалттай байгаа ч шаардлагатай ур чадвар хомс байна гэжээ
Cалбар бүрт гарч байгаа хурдтай өөрчлөлтүүд байгууллагуудыг хурдтай өөрчлөгдөж, өрсөлдөх чадвараа тасралтгүй сайжруулж, ажилтныхаа ур чадварыг дээшлүүлэх шаардлагыг бий болгож байна. Ирээдүйд шаардлагатай ажиллах хүчний төлөвлөлтөө хийхийн тулд бизнесүүд ур чадварын зөрүүгээ тодорхойлж, түүн дээрээ шинжилгээ хийн, дутагдаж буй ур чадваруудаа тодорхойлох хэрэгтэй.
Ур чадварын зөрүүгийн шинжилгээ нь шинэ ажилтан сонгон шалгаруулах, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх шаардлагыг тодорхойлдог. Энэ шинжилгээгээр одоо бидэнд байгаа болон ирээдүйд шаардлагатай ур чадварын хоорондын ялгааг илрүүлдэг. Энэ цоорхойг мэдэх нь эцсийн дүндээ байгууллагын стратегийн зорилгод хүрэхийн зэрэгцээ ажиллах хүчний тууштай байдал, ур чадвар, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай.
Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) мэдээлснээр 2022 он гэхэд нийт ажиллах хүчний 54%-аас доошгүй хувь нь ур чадвараа дээшлүүлэх эсвэл дахин мэргэшүүлэх шаардлагатай болно. Энэхүү өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь дижиталчлал болон бусад технологийн хүчин зүйлс бидний ажил, бизнесийн салбарт эрчимтэй нэвтэрч буй явдал юм. 2002-2016 он, цаашлаад 2030 он хүртэлх ур чадварын өөрчлөлтийн төсөөллийг доор харуулав.
Ур чадварын зөрүүгийн шинжилгээ хийснээр бидэнд хэрэгтэй ур чадвараа нөхөж чадах уу?
Тийм. Жишээ нь компанид шинэ төсөл хэрэгжүүлэхийн өмнө ур чадварын зөрүүнд дүн шинжилгээ хийснээр маркетинг, борлуулалт эсвэл бусад хэлтэст шаардлагатай ур чадвартай хүмүүс дутагдаж байгааг тодорхойлж чадна. Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө үүнийг мэдсэнээр ажил эхлэхийн өмнө шаардлагатай ур чадваруудаа бүрдүүлэх боломжийг олгодог.
Ур чадварын зөрүүгийн шинжилгээ хийснээр байгууллагад бий болох үр ашиг:
- Ур чадварын дутагдалд орох эрсдлийг бууруулсан урт хугацааны оновчтой сонгон шалгаруулалтын бодлого
- Компанийн стратеги зорилгод нийцүүлсэн ажиллах хүчний төлөвлөлт
- Байгууллага, алба нэгж, ажилтан тус бүрийн хувьд бүх түвшний ур чадварын шинжилгээ
- Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг сайжруулснаар илүү сайн ур чадвар, өндөр бүтээмж
- Өндөр ур чадвар, илүү хурдан инноваци бүхий байгууллагын хүчтэй өрсөлдөх чадвар
Ур чадварын зөрүүгийн шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
Ур чадварынхаа зөрүүг тодорхойлсны дараа дутагдаж буй ур чадваруудаа гаднаас татах, байгууллагын одоогийн ур чадварыг дээшлүүлэх, сургах гэх мэт шийдвэрүүдийг гаргана. Шинжилгээгээр зөрүү хаана байгааг тодорхойлдог ба байгууллага урт хугацаандаа энэ зөрүүг арилгах бодлогоо төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь тодорхой алба нэгжид ур чадвар дутагдаж байвал көүчингээр эсвэл гаднаас авъяаслаг ажилтныг татаж авснаар тухайн нэгжид ур чадварыг бүрдүүлэх боломжтой.
Ухаалаг сонгон шалгаруулалтаас эхлээд үр дүнтэй сургалт хөгжлийн бодлого хүртэл ур чадварын зөрүүгийн шинжилгээний ач тус их. Энэ бол нэг удаа хийгдэх ажил биш, энэ нь ажилтнуудын дасан зохицох чадвар, авхаалж самбаа, суралцах чадварыг хөгжүүлэх, өсгөх зорилготой байнгын бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа юм.