card

Гүйцэтгэлийг яагаад удирдах хэрэгтэй вэ?

Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд стратегийн болон бизнесийн зорилтуудаа тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтийг хэмжиж, хянах шаардлага гардаг.

Гүйцэтгэлээ үр дүнтэй удирдах нь байгууллагын стратегийн зорилтууд биелэх гол түлхүүр хүчин зүйл юм. Ажилтнууд болон нөөцүүдээ байгууллагын стратеги зорилтод уялдуулан албан болон албан бус процессоор удирдахад гүйцэтгэлийн удирдлагын систем тусладаг. 

Гүйцэтгэлээ амжилттай удирдаж чадаж байгаа байгууллагууд нь өрсөлдөх чадвар өндөртэй байдагийг General Electrics компанийн амжилтын туршлага харуулдаг. GE-ийн Гүйцэтгэх захирал асан Jack Welch-ийн хэрэгжүүлсэн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах үйл ажиллагаа нь ажилтнуудыг нэг зорилгод нэгтгэх буюу ажилтан бүрийн чадварыг хамгийн өндөр хэмжээнд гаргах зорилтдоо хүрч чадсан байдаг.

 

Та гүйцэтгэлийн үр дүнтэй удирдаж чадаж байгаа юу?

Гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлага гэсэн ойлголтууд ихэвчлэн ойролцоо утгатай мэт сонсогддог ч тэд нэг нэгнийгээ нөхдөг, стратегийн хувьд ялгаатай, бие даасан үйл ажиллагаанууд юм. Гүйцэтгэлийн үнэлгээ нь “Бид тавьсан стратеги зорилтынхоо явцын гүйцэтгэлийг хэрхэн хянах вэ?” гэдэг асуултанд хариулдаг бол Гүйцэтгэлийн удирдлага нь “Бид тавьсан стратеги зорилтоо хэрхэн удирдах вэ?” гэсэн асуултанд хариулдаг. Ялгаа нь ердөө л энэ.

Гүйцэтгэлийг удирдах процесс нь удирдлагын багийг өдөр тутамдаа гүйцэтгэлийн үр дүнг ярилцаж хэлэлцэхийг шаарддаг. Удирдлагын баг үр дүн дээр хэлэлцэж, үр дүнг сайжруулах ямар нэг ажил төлөвлөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болдог.

Гүйцэтгэлээ үнэлснээр бид өнөөгийн түвшингээ мэдэж авдаг бол үр дүнгээ хэлэлцэж ямар нэг үйлдэл хийснээрээ ирээдүйн үр дүнгээ сайжруулах чухал ач холбогдолтой. Энэ л Гүйцэтгэлийн удирдлагын системийн байгууллагад өгөх үнэ цэнэ гэж тодорхойлж болно.

 

Гүйцэтгэлийн удирдлагын энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байгааг тань үнэлэх Гүйцэтгэлийн удирдлагын аудит үйлчилгээ нь энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа үйл явц, дүрэм журам, ашиглагдаж байгаа хэрэгслүүдийг KPI институт болон GPA байгууллагын стандарттай харьцуулж үнэлгээ өгөх замаар гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой туршлагыг үнэлж, төлөвшлийн түвшинг тодорхойлдог юм.

Манай үйлчилгээ

Гүйцэтгэлийн удирдлагын аудитын үйлчилгээ

Гүйцэтгэлийн удирдлагын аудитын үйлчилгээ

Гүйцэтгэлийн удирдлагын аудит нь байгууллагын Гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий тогтолцооны хувьд компанийн өнөөгийн төлөвшлийн түвшинг үнэлэх зорилготой юм.

 

Гүйцэтгэлийн удирдлагын аудитын үүрэг

  • Байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын системийн ач холбогдлыг ойлгуулдаг.

  • Гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой бичиг баримт, процессийн загварчлал болон бодит хэрэгжүүлэлтийн ялгааг тодорхойлно.

  • Гүйцэтгэлийн удирдлагын үйл ажиллагаагаа сайжруулах боломжуудыг илрүүлнэ.

  • Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой үйл ажиллагааны стандартыг байгууллагад бүрдүүлнэ.

  • Гүйцэтгэлийн удирдлагын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага үнэлж, сайжруулах зөвлөмж өгнө.

 

 

story-image

Төслийн зорилго

Гүйцэтгэлийн удирдлагын аудит нь байгууллагын Гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий тогтолцооны хувьд компанийн өнөөгийн төлөвшлийн түвшинг үнэлэх зорилготой юм.

Журам гэх мэт холбогдох бичиг баримтууд, процесс,  ашиглаж байгаа хэрэгслүүдийг KPI институт болон GPA байгууллагын стандарттай харьцуулж үнэлгээ өгөх замаар гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой туршлагыг үнэлж, төлөвшлийн түвшинг тодорхойлдог.

 

Гүйцэтгэлийн удирдлагын аудитын цар хүрээ

  • Стратеги төлөвлөлт
  • Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Гүйцэтгэлийн сайжруулалт
  • Ажилтны гүйцэтгэлийн удирдлага
  • Гүйцэтгэлийн соёл

Төлөвшлийг үнэлэх аргачлал

01.

Баримтанд суурилсан үнэлгээ

Гүйцэтгэлийг удирдахтай холбоотой байгууллагад ашиглагддаг баримт бичгүүд, үүнд  дүрэм, журам, тайлан мэдээллүүд дээр шинжилгээ хийж үнэлгээ өгөх

02.

Ойлголтонд суурилсан үнэлгээ

Гүйцэтгэлийн удирдлагын процесст оролцдог түлхүүр оролцогчдоос судалгаа авах, бодит гүйцэтгэлийн ойлголт дээр суурилсан үнэлгээ хийх

03.

Ярилцлага

Баримт болон ойлголтонд суурилсан үнэлгээний ялгаатай агуулга, зөрчилдөөнтэй баримтууд дээр оролцогч талуудтай ярилцага хийх замаар шалтгааныг тодорхойлох

Гүйцэтгэлийн удирдлагын аудит үйлчилгээ хэнд зориулагдсан бэ?

Байгууллагад гүйцэтгэлийн удирдлагын системийг амжилттай хэрэгжүүлж байгаа эсэхийг үнэлэх, өнөөгийн төлөвшлийг тодорхойлох, сайжруулах арга замыг эрэлхийлж буй байгууллагуудад зориулагдсан үйлчилгээ юм.
  • Өөрийн байгууллагын Гүйцэтгэлийн удирдлагын үйл ажиллагааны өнөөгийн түвшинг тодорхойлж сайжруулахыг хүсч байгаа байгууллага
  • Охин компаниудын Гүйцэтгэлийн удирдлагын төлөвшлийг тодорхойлж, дүгнэлт хийх, сайжруулахыг хүсч байгаа групп компани
  • Хөрөнгө оруулсан компанийнхаа Гүйцэтгэлийн удирдлагын төлөвшлийг тодорхойлох хүсэлтэй хөрөнгө оруулагчид

Гүйцэтгэлийн удирдлагын аудит үйлчилгээний тухай мэдээлэл авах

------------

Бизнесийн гүйцэтгэлийн аудитын тухай зөвлөгөө авах, бидний санал болгож байгаа үйлчилгээтэй танилцахыг хүсвэл бидэнд холбогдох мэдээлэлээ илгээгээрэй. Манай зөвлөхүүд уулзалт товлон танд туслахдаа баяртай байх болно.

Шинэ нийтлэлүүд