KPI үнэлгээний туршигдсан аргачлалыг ашиглан Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг оновчтой ашиглах нь
Бизнест үзүүлэх давуу талууд :
- KPI үнэлгээний шилдэг аргачлалыг суралцан бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулах
- Байгууллагынхаа гүйцэтгэлийг хянах оновчтой KPI-уудыг сонгож, бизнесийн үр дүнг сайжруулах
- KPI ашиглан дата цуглуулах процессоо оновчилсноор үнэ цэнийг бий болгох
Сүүлийн жилүүдэд KPI Institute-ийн баг нь :
- Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг хөгжүүлж боловсрууллаа
- 125 орны 1000 гаруй бизнесийн гүйцэтгэлийн тайлан дээр ажиллаа
- Манай KPI сан нь 30 мянга гаруй KPI документжуулах процесст хувь нэмэрээ орууллаа.
Сургалтын танилцуулга
KPI Essentials сургалт нь KPI Institute-ийн 15 жилийн туршлагад суурилсан Certified KPI Professional сургалтын нэг өдрийн хураангуйлсан хувилбар бөгөөд, оролцогчдод гүйцэтгэлийн удирдлагын сүүлийн үеийн чиг хандлага, олон улсын практик аргачлалыг суралцах боломжийг олгодог. Мөн гүйцэтгэлийн удирдлагын системийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга аргачлал, хэрэгслүүд дээр төвлөрч, бодит туршлага дээр суурилсан мэдлэгийг олгох болно.
Сургалтын мэдээлэл
1 - өдөр 09:00-18:00 |
|
KPI-ийн үндсэн ойлголтууд:
Оновчтой KPI сонгох нь:
KPI-ийг төрөл бүрийн нөхцөлд хэрэглэх нь:
|
KPI документ ба зорилтот түвшин:
Өгөгдлийн дүрслэл – Үнэлгээний хуудас болон хяналтын самбар:
KPI өгөгдөл цуглуулах нь:
|
Хичээлтэй холбоотой материалууд
- KPI инфографик
Судлах материалууд
- KPI тодорхойлолт, нэр томъёоллын бодит хэрэглээ
- KPI сонгох нөхцлүүд
- Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой менежментийн онолууд
Каталогууд
- KPI документийн загварууд
- Зорилтот түвшингийн бодит хэрэглээ
- Хяналтын самбарууд
- Үнэлгээний хуудаснууд
- Нэр томъёоны сан
Сургалтын өмнөх үе шат:
Сургалтын энэ хэсэг нь Үндсэн сургалтанд жигд шилжих боломжийг хангаж бэлтгэх зорилготой. Оролцогчид дараах даалгавруудыг хийж гүйцэтгэнэ :
- Сургалтын өмнөх богино тестэнд оролцох нь сургагч багшид оролцогчдын мэдлэгийн түвшингийн талаар бодит мэдээлэл өгөх зорилготой
- Уншиж судлах материал
- Сургалтанд оролцогчдын танилцах онлайн групп
Үндсэн сургалт:
Нэг өдрийн танхимын сургалтын үеэр бодит туршлагуудаас суралцаж, харилцан ярилцах, багийн даалгавар, дасгал ажлууд бүхий интерактив хэлбэрийн сургалтанд оролцоно. Сургалтын үеэр :
- Онолын ойлголтуудыг бодит жишээн дээр ажиллуулах, кейс жишээн дээр ажиллуулж шийдэл гаргах
- Гүйцэтгэлийг үнэлэх арга хэрэгслүүдийг ашиглаж, загвар документуудтай танилцуулах
- Оролцогчдын мэдлэгийг сургалтын бүлэг бүрт үнэлж, сургалтын дараах шалгалтанд бэлдэх
Сургалтын дараах үе шат:
Үндсэн сургалт дууссанаар сургалтын үе шат дуусахгүй. Оролцогчид дараах даалгавруудыг хийж гүйцэтгэнэ :
- Вебинар – KPI-ыг гүйцэтгэлээ сайжруулах зорилгоор ашиглах тухай вебинарыг үзэх
- Нэмэлт унших материал – Сургалтаар олж авсан мэдлэгээ илүү сайжруулах зорилгоор нэмэлт материалууд уншиж судлах
Үнэлгээ:
Үндсэн сургалтын сүүлийн өдөр мэдлэгийг шалгах тест авах болно.