card

Олон улсын KPI Institute-ийн мэргэжлийн сургалт

Олон улсын KPI Institute-ийн мэргэжлийн сургалт

CERTIFIED OKR PROFESSIONAL ОНЛАЙН СУРГАЛТ

Олон улсын KPI institute-ийн Certified OKR Professional сургалт шууд онлайнаар, зөвхөн Монгол хэрэглэгчдэд зориулан зохион байгуулагдах гэж байна.

ХЭЗЭЭ : 2022 оны 4 сарын 4-aaс 8-ний өдрүүдэд 14:00 - 16:00 цагийн хооронд

ХААНА : Шууд онлайнаар, хаанаас ч суралцах боломжтой.Та ажил дээрээсээ, гэрээсээ, Улаанбаатар хот, аймаг сумдаас гээд орон зайн бэрхшээлгүйгээр оролцох боломжтой.

Танд зөвхөн интернэтэд холбогдсон компьютер байхад л хангалттай.

CERTIFIED OKR PROFESSIONAL СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү сургалт нь байгууллагадаа хэрхэн OKR аргачлалыг нэвтрүүлэх, үр дүнтэй ашиглах аргачлалыг зааж, KPI институтын хөгжүүлсэн Гүйцэтгэлийн удирдлага болон Зорилт тодорхойлох арга техникүүд, судалгааны ажлууд, шилдэг туршлага дээр суурилсан мэдлэгийг олгон, OKR үнэлгээний аргачлалын мэргэжилтэн болохыг баталгаажуулан сертификат олгох юм.

Бизнест үзүүлэх давуу талууд :

  • Богино хугацааны үндсэн зорилтууд болон түүнийг хэмжих түлхүүр үр дүнг тодорхойлсноор байгууллагын стратегийн гүйцэтгэлийг сайжруулах
  • Улирал бүр чухал зорилтууд дээрээ төвлөрч ажилласнаар байгууллагын гүйцэтгэл нэмэгдэх
  • OKR уян хатан үнэлгээний системийн тусламжтайгаар ажилтнуудын хариуцлагатай байдал нэмэгдэх

Сүүлийн жилүүдэд The KPI Institute-ийн баг нь :

  • Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг боловсруулж документжууллаа
  • 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн тайланг хяналаа
  • KPI документжуулах 30 мянга гаруй процесст KPI санг хувь нэмэрээ орууллаа

СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ

Дээд/дунд шатны удирдлагууд

Гүйцэтгэх удирдлагууд, үйл ажиллагааны менежер ажиллаж буй салбараас үл хамааран гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх тухай мэдлэгийг олж авч, OKR аргачлалыг ашигласнаар гарах үнэ цэнээ нэмэгдүүлэх боломжтой юм. Certified OKR Professional сургалтаар олгогдож буй арга техникүүд, загвар темплэйт, хэрэглэгдэхүүнүүд нь оролцогчдыг сургалтанд сурсан мэдлэгээ байгууллага дээрээ шууд ашиглах боломжийг бий болгоно.

Гүйцэтгэлийг үнэлэх сонирхолтой мэргэжилтнүүд

Санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, логистик, мэдээллийн технологи болон бусад салбарын мэргэжилтнүүд Зорилт болон Түлхүүр үр дүнгийн аргачлалын тухай, гүйцэтгэлийн үнэлгээний тухай суралцаж, байгууллага, алба хэлтэс, багийнхаа гүйцэтгэлийг удирдаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болно.

Гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтнүүд

Өгөгдлийн шинжээч, Стратеги хариуцсан менежер, Гүйцэтгэлийн удирдлагын менежер гэх мэт мэргэжилтнүүдийн хувьд гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх нь, ялангуяа OKR сонголт болон дата цуглуулах чадваруудаа хөгжүүлэх нь чухал байдаг. Ихэвчлэн эдгээр мэргэжилтнүүдийн хувьд гүйцэтгэлийн удирдлагын систем байгууллага дээрээ ашигладаг бөгөөд энэхүү сургалтанд сууснаар олон улсад ашиглагддаг шилдэг туршлагууд, арга аргачлалуудыг суралцаж, одоогийн системээ сайжруулах боломжтой болох юм.

СУРГАГЧ БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА

Alina Miertoiu
KPI институтын Ахлах Зөвлөх

Alina Miertoiu бол Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт буюу KPI-ийн судалгаа, сургалтын глобаль онцгой эрх бүхий KPI институтын Ахлах Зөвлөх юм. Мэргэшсэн KPI зөвлөхийн хувьд Гүйцэтгэлийн удирдлагын салбарт судалгаа хийж, 300 гаруй гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн бичиг баримтыг боловсруулсан туршлагатай.

Alina Малайз, Румын, Бангдладеш, Гана, Арабын Эмират Улс болон Хойд Африкийн төрийн болон хувийн байгууллагууд, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн салбарын харилцагчиддаа зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.

Ус, газ, эрчим хүч үйлдвэрлэл болон түгээлтийн салбарт бенчмаркинг хөгжүүлэх хөтөлбөрүүд дээр төвлөрч, судлаж байсан туршлагатай.

Сургагч багшийн хувьд Cluj-Napoca-ийн Улс төр, олон нийтийн харилцааны шинжлэх ухааны коллежийн хөтөлбөрийг хөгжүүлж нэвтрүүлж байсан туршлагатай зөвлөх юм.
СУРГАГЧ БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА

Дэлгэрэнгүй мэдээлэл авах