Олон улсад туршигдсан аргачлалыг ашиглан Бизнесийн гүйцэтгэлийг өcгөх стратегиа боловсруулах нь
Бизнест үзүүлэх давуу талууд :
- Байгууллагын түвшин бүрийн хувьд стратеги төлөвлөлтийг хийх логикийг ойлгох
- Стратеги төлөвлөлтийн процесийн үе шат бүрт ашиглах боломжтой, ашиглахад хялбар, энгийн арга хэрэгслүүдтэй танилцах
- Сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан байгууллагадаа хэрэгжүүлэх
Сүүлийн жилүүдэд KPI Institute-ийн баг нь :
- Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг хөгжүүлж боловсрууллаа
- 125 орны 1000 гаруй бизнесийн гүйцэтгэлийн тайлан дээр ажиллаа
- Манай KPI сан нь 30 мянга гаруй KPI документжуулах процесст хувь нэмэрээ орууллаа.
Сургалтын танилцуулга
Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийгээ стратегийн болон үйл ажиллагааны түвшинд SMART зорилгууддаа буулган хэрэгжүүлдэг. Энэхүү сургалт нь түүнийг хэрхэн хийх аргачлалыг танилцуулах ба дотоод үйл ажиллагаандаа нийцсэн, оновчтой гүйцэтгэлд чиглүүлсэн стратегийг гаргахад туслана. Түүнээс гадна гадаад, дотоод орчны шинжилгээ хийх туршигдсан аргуудыг ашиглан хэрхэн хурдтай өөрчлөгдөж буй бизнес, эдийн засгийн орчинд уян хатан, хурдтай дасан зохицох чадвартай стратегиудыг бүтээх, алба хэлтсүүдийн хувьд хэрхэн байгууллагын стратегийг дэмжсэн өөрийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах мэдлэгийг олгоно.
Сургалтын мэдээлэл
1 - өдөр 14:00-18:00
|
2 - өдөр 14:00-18:00
|
3 - өдөр 14:00-18:00
|
4 - өдөр 14:00-18:00
|
5 - өдөр 14:00-18:00
|
Хичээлтэй холбоотой материалууд
- Сургалтын слайд
- Сургалтын тэмдэглэгээ
- Шалгалтын материал
- KPI инфографик
Судлах материалууд
- KPI тодорхойлолт
- Нэр томъёоллын бодит хэрэглээ
- KPI сонгох нөхцлүүд
- Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой менежментийн онолууд
Каталогууд
- KPI документийн загварууд
- Зорилтот түвшингийн бодит хэрэглээ
- Хяналтын самбарууд
- Үнэлгээний хуудаснууд
- Нэр томъёоны сан
- График дүрслэлийн бодит хэрэглээ
Видео сургалтууд
- Гүйцэтгэлийн Удирдлагын тухай 11 видео
- Гүйцэтгэлийн Удирдлагын сэдэвтэй 2014-2016 оны бүх вебинарыг үзэх үнэгүй эрх
Гүйцэтгэлийн удирдлагын хэрэгслүүд
- Загварууд: Стратегийн зураглал, Гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, гүйцэтгэлийн хяналтын самбар, Хөтөлбөрүүдийн багц, Гүйцэтгэлийн удирдлагын системийн архитектур, Гүйцэтгэлийн удирдлагын процесс, Ажилтны Үнэлгээний хуудас
- Гарын авлагууд: Гүйцэтгэлийн Үнэлгээний хуудасны зааварчилгаа, Гүйцэтгэлийн Хяналтын самбарын заавар
- Судалгааны ажлууд: Хүний нөөцийн Хяналтын самбарт ашиглагддаг KPI-ууд, Хүний нөөцийн Үнэлгээний хуудаст ашиглагддаг KPI-ууд
Сургалтын өмнөх үе шат: Сургалтын энэ хэсэг нь Үндсэн сургалтанд жигд шилжих боломжийг хангаж бэлтгэх зорилготой.
- Сургалтын туршлагыг тодорхойлох асуулганд оролцох
- Сургалтын өмнөх богино тестэнд оролцох нь сургагч багшид оролцогчдын мэдлэгийн түвшингийн талаар бодит мэдээлэл өгөх зорилготой
- Зааварчилгаа болон хөтөлбөрийг сургалтын хөтөлбөр
- Сургалтанд оролцогчдын танилцах форум
Үндсэн сургалт: Гурван өдрийн бодит сургалтын үеэр бодит туршлагуудаас суралцаж, харилцах ярилцах, багийн даалгавар, дасгал ажлууд бүхий интерактив хэлбэрийн сургалтанд оролцоно.
- Онолын ойлголтуудыг бодит жишээн дээр ажиллуулах, кейс жишээн дээр ажиллуулж шийдэл гаргах
- Стратеги төлөвлөх арга хэрэгслүүдийг ашиглаж сурах, загвар документуудтай танилцах
- Стратеги төлөвлөлтийн мэргэжилтнүүдтэй танилцаж, туршлага солилцох
- Оролцогчдын мэдлэгийг сургалтын бүлэг бүрт үнэлж, сургалтын дараах шалгалтанд бэлдэх
Сургалтын дараах үе шат: Үндсэн сургалт дууссанаар сургалтын үе шат дуусахгүй. Оролцогчид дараах даалгавруудыг хийж гүйцэтгэнэ :
- Форум хэлэлцүүлэг – хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцах
- Хэрэгжүүлэх төлөвлөгөө – Сургалтын дараа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах
- Вебинар – Стратеги төлөвлөлтийн тухай 45 минутын вебинарыг үзэх
- Дотоод сургалт – Сургалтын материал бэлдэж, хамт ажиллагсадтайгаа мэдлэгээ хуваалцах
- Нэмэлт унших материал – Сургалтаар олж авсан мэдлэгээ илүү сайжруулах зорилгоор нэмэлт материалууд уншиж судлах
- Суралцагчийн сэтгэгдэл – Сургалтын 3 үе шатны дагуу суралцах явцдаа төрсөн сэтгэгдлээ бичиж хуваалцах
Үнэлгээ: Сургалтын 3 үе шатанд амжилттай оролцсон оролцогчид сертификат авах боломжтой болно.
- Сургалтанд оролцсон сертификат (хэвлэмэл) : 3 өдрийн үндсэн сургалтын дараа
- Сургалтыг дүүргэсэн тухай сертификат (дижитал) : Сургалтын өмнөх даалгавруудаа хийж гүйцэтгэсэн, шалгалтандаа тэнцсэн үед
- Certified Strategy and Business Planning Professional сертификат (хэвлэмэл) : сургалтын 3 үе шатуудад амжилттай оролцож даалгавруудаа хийсэн, шалгалтандаа тэнцсэн үед
Сургалтын тухай мэдээлэл авах
------------
Олон улсад туршигдсан аргачлалыг ашиглан Бизнесийн гүйцэтгэлийг өcгөх стратегиа боловсруулах сургалтын тухай мэдээлэл авахыг хүсвэл энэхүү формыг бөглөж бидэнд илгээгээрэй.