Бизнесийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг сайжруулах бизнес процессийн оновчлол
Манай харилцагч мэдээллийн технологийн хурдтай хөгжиж, тэргүүлэх тоглогчдын нэг болж чадсан ба мэдээлэл технологийн салбарт нэвтэрч буй шинэ, шилдэг шийдлүүдэд дотоодын инженер, мэргэжилтнүүдийн ур ухааныг шингээн салбартаа шинэчлэлт авчирч буй үндэсний компани юм.
Ажилтны тоо : 100+
Байршил : Улаанбаатар, Монгол улс
Салбар : мэдээллийн технологи
Тулгарсан сорилт
Хурдтай хөгжиж буй технологийн компанийн хувьд богино хугацаанд өргөжин тэлж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байр, орон тоо ихээр нэмэгдсэн учир байгууллагын бүтэц зохион байгуулалт, газар нэгжийн чиг үүрэг, дотоод үйл ажиллагааны процессийг хамгийн тохиромжтой хувилбараар шинэчлэн тодорхойлох шаардлага гарсан.
Шийдэл ба үр дүн
Байгууллагын стратеги зорилтыг дэмжсэн шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалтын дагуу чиг үүргийн хуваарилалт, үйл ажиллагааны үндсэн болон дэмжлэг процессуудын хамгийн бүтээмжтэй оновчтой хувилбарыг боловсруулан, процессуудын хэрэгжилтийг дэмжсэн бичиг баримтуудыг боловсрууллаа.
Төсөл нийт ажлын 8 долоо хоногийн хугацаанд үргэжилсэн ба төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
- Байгууллагын одоогийн процесс, дотоод бичиг баримтууд дээр шинжилгээ хийх
- Байгууллагын түвшинд чиг үүрэг, ажлын байр болон процесс тодорхойлох воркшоп зохион байгуулан харъяалагдах газруудын чиг үүргийг тодорхойлох
- Газар нэгжийн чиг үүрэг, үүрэг хариуцлагын давхцалын шинжилгээ хийх
- Чиг үүргийн хүрээнд хийгдэх үндсэн процессуудыг тодорхойлох, процесс зураглалыг (Process mapping) газар нэгжүүдийн ажилтнуудын оролцоотойгоор зураглах
- Алба нэгжийн чиг үүрэг, чиг үүрэгийн дагуу эзэмших бизнес процессууд, харъяалагдах алба, ажлын байр, орон тоо, үйл ажиллагаанд мөрдөх бичиг баримтууд болон тайлагнах журам зэргийг нэгтгэн баримт бичиг болгон батлах
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр байгууллагын алба нэгжийн тус тусын ажиллах чиг үүрэг тодорхой болж, алба нэгжийн хамтран хэрэгжүүлдэг үйл ажиллагааны уялдаа сайжирч, илүү тодорхой, өндөр бүтээмжтэй болсон.
Өндөр бүтээмж : Бизнесийн үйл ажиллагааны процессийг оновчтой болгож, саад тотгорыг арилгаснаар бүтээмж нэмэгдэнэ
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар : Сайн боловсруулсан бизнесийн процесс нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өндөр чанарын стандартад нийцэж байгааг баталгаажуулдаг.
Зардал бууралт : Шаардлагагүй алхмуудыг арилгаж, процессийг оновчтой болгосноор бизнесийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тусална.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж : Бизнесийн сайн процесс нь үйлчлүүлэгчид өөрсдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжийг олгодог.
Ажилтны сэтгэл ханамж : Бизнес процессийг сайтар боловсруулсан нь ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, илүү үр дүнтэй болгох замаар ажилчдын сэтгэл ханамжийг сайжруулдаг.