card
/

Хүний нөөцийн автоматжуулалт

Манай харилцагч 2002 оноос хойш эрүүл мэндийн салбарт тууштай ажиллаж байгаа, Монгол улсын эмийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг, хот, орон нутаг даяар олон салбартай тэргүүлэгч компаниудын нэг юм.

Ажилтны тоо : 350+

Байршил : Улаанбаатар, Монгол улс

Салбар : Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ

 

Тулгарсан сорилт

Хүний нөөцийн өдөр үйл ажиллагаа цаасаар явах нь процесс удаашрах, мэдээллийн зөрүүтэй байдал үүсэх гэх мэт сул талууд үүсч энэ нь ажилтнуудад маш их түвэгтэй байдал, хүний нөөцийн албанд маш их цагийг өдөр тутмын процесс дээр ажиллах асуудал үүсээд байсныг шийдэх шаардлага үүссэн юм. Ялангуяа олон ажилтантай байгууллагын хувьд хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр, гэрээ байгуулах гэх мэт бичиг баримт боловсруулах, батлуулах ажлууд дээр хүний нөөцийн баг маш их хугацааг зарцуулж, хүнээ хөгжүүлэх, ажиллах орчинг бүрдүүлэх, бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах боломж бага байсан.

 

Шийдэл ба үр дүн

Бид харилцагч байгууллагадаа хүний нөөцийн үйл ажиллагааны автоматжуулалтын шийдэл GreenHRM системийн Core модулийг нэвтрүүлэх төслийг 2 сарын хугацаатай хийж дараах үр дүнг гаргасан юм.

  • Нийт ажилтнуудын үндсэн мэдээлэл болох суурь датаг системд оруулж бүртгэснээр ажилтны нэгдсэн мэдээллийн сантай болсон.
  • Хүний нөөцийн системд 17 төрлийн тушаал, 9 төрлийн гэрээний загварыг тохируулж, гэрээ тушаал батлах ажлын урсгал холбосноор ажилтантай хамааралтай гарч байгаа тушаал цаг алдалгүй батлагдах боломжтой болсон. Ялангуяа хүний нөөцийн өдөр тутамд гарч байдаг ажилд авах тушаал богино хугацаанд төлөвлөгдөж, удирдлагууд хаанаас ч мобайл аппликэйшн ашиглан шуурхай батласнаар ажилтанд тухайн өдөрт нь тушаал, шийдвэрийг танилцуулах,  нөхцлийг бүрдүүлсэн.  
  • Ажилтан тодорхойлолт авах хүсэлтээ Хүний нөөцийн албанд ирж гаргахгүйгээр аппликэйшн ашиглан гаргаснаар ажилтанд цаг хугацаа нэмнэж чадсан.
  • Цаг бүртгэлийн процессийг бүрэн цахимжуулсан. Нийт ажилтнууд гар утас болон вэб аппликэйшн ашиглан цаг бүртгэлтэй холбоотой шинэ гадуур ажиллах, чөлөөний хүсэлт, зайнаас ажиллах, ээлжийн амралтын хүсэлтээ үүсгэх, батлах процесс шийдэгдсэн.
  • Хүний нөөцийн үндсэн тайланг системээс авдаг болсон. Жишээ нь хүүхдийн судалгаа, орон байрны судалгаа, боловсролын тайлан, ажилласан жилийн тайлан, нас хүйсийн судалгаа гэх мэт мэдээллээ системээс бодит хугацаанд авч шийдвэр гаргалт илүү сайжирсан.

Хүний нөөцийн албаны хувьд өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулснаар илүү бодлогын түвшинд ажиллах боломжтой болсон.

Ажилтны сэтгэл ханамж : Бизнес процессийг сайтар боловсруулсан нь ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, илүү үр дүнтэй болгох замаар ажилчдын сэтгэл ханамжийг сайжруулдаг.

Бидэнтэй холбогдох