card

Олон улсад туршигдсан аргачлалыг ашиглан Бизнесийн гүйцэтгэлийг удирдах нь

Манай харилцагч үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбартаа тэргүүлэгч, таван охин компанийн нэгдэл бүхий групп компани юм. Анх үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын чиглэлээр үйл  ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежментийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Ажилтны тоо : 50+

Байршил : Улаанбаатар, Монгол улс

Салбар : үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт

 

Тулгарсан сорилт

Бизнесийн өргөжин тэлж байгаа шинэ стратеги зорилгуудтай уялдан бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын үйл ажиллагааны процесс, аргачлалуудыг сайжруулах шаардлагатай болсон. Шинэ бизнесийн чиглэл, шинэ ажлын байрууд гэх мэтчилэн өөрчлөлт шинэчлэлттэй уялдуулан ажилтны гүйцэтгэлийг төлөвлөх, үнэлэх тогтолцоог шинээр төлөвлөн, сүүлийн үеийн арга аргачлалыг нэвтрүүлэн ашиглах хэрэгцээ бий болсон.

 

Шийдэл ба үр дүн

Бизнесийн шинэчлэгдсэн стратеги зорилгуудад тулгуурласан төлөвлөлт болон гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо, KPI үнэлгээний туршигдсан аргачлалыг нэвтрүүлэх замаар байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог шинэчиллээ.

Энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн :

  • Байгууллагын стратегид суурилсан гүйцэтгэлийн удирдлагын төлөвлөлт буюу Balanced Scorecard аргачлалаар байгууллагын түвшний үнэлгээний хуудсыг тодорхойлж гаргах
  • Байгууллагын тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд алба нэгж бүрийн хариуцан ажиллах зорилтуудыг тодорхойлж, гүйцэтгэлийг үнэлэх үзүүлэлтүүд бүхий нэгжийн үнэлгээний хуудсыг боловсруулах
  • Ажилтан, ажлын байр тус бүрээр байгууллагын тавьсан зорилт, хөгжилд оролцох нөлөөлөл, үүрэг хариуцлагад суурилан ажилтны үнэлгээний хуудсыг боловсруулах
  • Байгууллагын хэмжээнд бизнесийн төлөвлөлт хийх, гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтээ сонгох, гүйцэтгэлээ хэмжих, хэлэлцэх, сайжруулах үйл ажиллагааны процессийг тодорхойлж, холбогдох журам бичиг баримтуудыг боловсруулах

Олон улсын KPI Institute-ийн хөгжүүлсэн KPI үнэлгээний аргачлалын дагуу энэхүү төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тухайн байгууллага болон салбарын онцлогт суурилсан, үр дүнтэй тогтолцоог бий болгож чадсанаар

  • Oлон улсад ашиглагддаг шилдэг туршлагад суурилсан төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бий болгож
  • Aжилтан удирдлага хоорондын гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн ойлголт, нээлттэй харилцаа бий болж
  • Байгууллагын гүйцэтгэл сайжирсан байна.

Үнийн санал авах