Ирээдүйд шаардлагатай ур чадваруудыг байгууллагад бүрдүүлэх ур чадварын удирдлага
Манай харилцагч үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбартаа тэргүүлэгч, таван охин компанийн нэгдэл бүхий групп компани юм. Анх үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежментийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Ажилтны тоо : 50+
Байршил : Улаанбаатар, Монгол улс
Салбар : үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт
Тулгарсан сорилт
Хүний нөөцийн менежментийн үндсэн функцүүдийг хэрэгжүүлэхээс гадна Talent менежментийг удирдах хэрэгцээ хүний нөөцийн хомсдол, ажиллах хүчний өөрчлөлттэй хамааралтай байгууллагуудын хувьд үүсээд байна. Talent удирдах арга бол байгууллага зорилгодоо хүрэхэд юу хийж гүйцэтгэх болон эдгээрийг хийхэд ямар ур чадвар шаардлагатайг тодорхойлж хэмжиж, шийдвэр гаргах юм.
Харилцагч байгууллагын хувьд ур чадвартай ажилтнуудыг олж илрүүлэх, ур чадварыг зөв удирдах хэрэгцээ үүссэн юм. Мөн Гүйцэтгэл болон Ур чадварыг зөв шударга нээлттэй үнэлснээр байгууллагын хэмжээнд ажилтнууд аль түвшинд, хэдэн хувь эзэлж байгааг тодорхой харж, шийдвэр гаргалтыг тоон бодит мэдээлэлд тулгуурлан гаргаж байгууллагын талент менежментийг удирдах сорилттой тулгарсан юм.
Шийдэл ба үр дүн
Байгууллагын стратеги зорилгод тулгуурлан байгууллагад шаардлагатай ур чадварыг хэрэгцээг тодорхойлон, ур чадварыг үнэлэх, зөрүүг арилгах тогтолцоог бүрдүүлэх төслийг бид 2 сарын хугацаатай хийж дараах үр дүнг гаргасан юм.
- Байгууллагын стратеги зорилгод хүрэхэд шаардлагатай нийт 19 ур чадварыг тодорхойлсон.
- Ур чадваруудыг шаардлагатай түвшингүүдэд тодорхойлон гаргасан.
- Ур чадварыг төрөл, үнэлэх аргачлал, үнэлгээний үе шат гэх мэт агуулгыг хамарсан тогтолцоог хэрэгжүүлэх журмын боловсруулалт хийсэн.
- Ур чадварын тогтолцоонд Хүний нөөц, Удирдлага, Ажилтан өндөр үүрэг оролцоотой байх тул хэрхэн үнэлэх, үнэлгээг танилцуулах, хүний нөөц хэрхэн удирдах зөвлөмжийг гаргасан.
- Ур чадварын үнэлгээг хийхэд ажилтны сонирхлыг тусгасан. Ингэснээр ажилтан уг ур чадварыг хөгжүүлэх сонирхолтой байгаа эсэхийг Хүний нөөц мэдэж шийдвэр гаргалтдаа ашиглах боломжтой болсон.
- Зөрүү ур чадвар дээрээ үндэслэж ажилтан хэрхэн хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргах загвар
- Зөрүүг хэрхэн арилгах Сургалт хөгжлийн төлөвлөгөөний загвар
Гүйцэтгэлийн удирдлагыг Ур чадварын удирдлагатай хэрэгжүүлснээр талент менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болсон юм.