card

СУРГАЛТ, СУДАЛГАА

Certified KPI Professional сургалт

Certified KPI Professional сургалт

Олон улсын The KPI Insitute-ийн хөгжүүлсэн энэхүү сургалт нь дэлхийн 40 гаруй орнуудад заагддаг ба манай компани Монгол улсад албан ёсны эрхтэйгээр тус сургалтын үйлчилгээг үзүүлж байна.

KPI нэвтрүүлэхээр зорьж буй мэргэжилтнүүдийн хувьд оновчтой KPI-аа сонгох, KPI-ийн датагаа цуглуулах нь хамгийн хэцүүхэн сорилууд байдаг. Эдгээр бэрхшээлүүдийг шийдэх арга нь KPI-ийг оновчтой сонгох арга техникээс эхлээд KPI-ийн үнэлгээ хийх, дата цуглуулж, нэгдсэн гүйцэтгэлийн тайлан гаргах хүртэл процессийг агуулсан сайн аргачлалыг ашиглах юм. Certified KPI Professional сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Дэлгэрэнгүй
Certified Strategy and Business Planning Professional сургалт

Certified Strategy and Business Planning Professional сургалт

Олон улсын The KPI Insitute-ийн хөгжүүлсэн энэхүү сургалт нь дэлхийн 40 гаруй орнуудад заагддаг ба манай компани Монгол улсад албан ёсны эрхтэйгээр тус сургалтын үйлчилгээг үзүүлж байна.

Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийгээ стратегийн болон үйл ажиллагааны түвшинд SMART зорилгууддаа буулган хэрэгжүүлдэг. Энэхүү сургалт нь түүнийг хэрхэн хийх аргачлалыг танилцуулах ба дотоод үйл ажиллагаандаа нийцсэн, оновчтой гүйцэтгэлд чиглүүлсэн стратегийг гаргахад туслана. Түүнээс гадна гадаад, дотоод орчны шинжилгээ хийх аргуудыг ашиглан хэрхэн хурдтай өөрчлөгдөж буй бизнес, эдийн засгийн орчинд уян хатан, хурдтай дасан зохицох чадвартай стратегиудыг бүтээх аргачлалуудыг заах болно. Мөн алба хэлтсүүдийн хувьд хэрхэн байгууллагын стратегийг дэмжсэн өөрийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах дээр төвлөрөх болно.

Дэлгэрэнгүй
Certified Employee Performance Management Professional сургалт

Certified Employee Performance Management Professional сургалт

Олон улсын The KPI Insitute-ийн хөгжүүлсэн энэхүү сургалт нь дэлхийн 40 гаруй орнуудад заагддаг ба манай компани Монгол улсад албан ёсны эрхтэйгээр тус сургалтын үйлчилгээг үзүүлж байна.

Энэхүү сургалт нь байгууллагад Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулах, хөгжүүлэх үндсэн түлхүүр ойлголтууд, практик арга, аргачлалыг танилцуулах зорилготой.

Оролцогчид гүйцэтгэлийн менежментийн чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг судлаж, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг хэрхэн бий болгох, ашиглах талаар суралцах болно.

Дэлгэрэнгүй

GreenHRM системийн сургалт

Хүний нөөцийн механик ажилбаруудыг бүрэн автоматжуулж, бодит өгөгдөл тоон мэдээлэлд суурилан оновчтой бөгөөд хурдтай шийдвэр гаргалт хийх боломж

Хүний нөөцийн автоматжуулалтын шилдэг систем болох Green HRM систем ашиглан шуурхай тайлагнал, бодит шийдвэр гаргалт, цогц стандарт, ажилтны бүтээмж, төвлөрсөн мэдээлэл, архив, түүх хөтлөлт, уян хатан хайлт, хяналт, баталгаажуулалт зэргийг богино хугацаанд гарган хүний нөөцийн менежментийг мэдээллийн технологи ашиглан хэрэгжүүлэх орчин үеийн ур чадварыг эзэмшинэ.

Дэлгэрэнгүй
GreenHRM системийн сургалт