АЖЛЫН БАЙРНЫ ШИНЖИЛГЭЭ

Ажлын байрны шинжилгээний үндсэн ойлголт, ач холбогдол, хэрэглээ

Хүний нөөцийн менежментэд хэд хэдэн суурь ойлголт байдгийн нэг нь ажлын байрны шинжилгээ юм. Ажлын байрны шинжилгээ хийхийн зорилго нь тухайн ажлын байрны тодорхойлолтыг үнэн, зөв тодорхойлоход орших бөгөөд үүнийг хүний нөөцийн мэргэшсэн менежерүүд эсвэл тодорхой баг бүрэлдэхүүн хийх тохиромжтой байдаг. 

Аль ч удирдлага тухайн ажлын байрны шаардлагыг хангасан ажил горилогчийг авах эсвэл ажилтныг ажиллуулахыг зорьдог. Үүний тулд тус ажлын байрны тодорхойлолт оновчтой зөв тодорхойлогдсон байх шаардлагатай. Тэгвэл ажлын байрны тодорхойлолт нь үр дүнтэй хийгдсэн ажлын шинжилгээнээс гардаг. Ажлын байрны шинжилгээг үр дүнтэй хийснээр  тухайн ажлын байрны гүйцэтгэх ажил үүрэг, харилцаа холбоо, ажил үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөл, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар зэрэг нь тодорхой болгосон байгууллагын хүний нөөцийн гол баримт бичгүүдийн нэгийг бий болгодог.

Ажлын байрны шинжилгээг хийх аргачлал

Ажлын байрны шинжилгээг хийхийн тулд дараах хэд хэдэн зүйлийг анхаарсан байх шаардлагатай.

1. Ажлын байрны шинжилгээ хийх нь ажилтан болон байгууллагад ямар үр ашигтайг таниулж, ойлгуулсан байх: Ажлын байрны шинжилгээний зорилго, хэрэгцээг ажилтан болон удирдлагад танилцуулах нь нэг талаас тэд таны ажилд үнэн зөв, бодитоор оролцох нөхцөл бүрдэх. Ингэснээр таны хүсэж буй ажлын байрны тодорхойлолт үнэн зөв тодорхойлогдоно.

2. Ажлын байрны шинжилгээг дээр дурьдсан мэргэшсэн болон ажилтан, менежер, удирдлагаас бүрдсэн баг хийх: Ажлын байрны шинжилгээг зөв боловсруулахын тулд тухайн ажилбар бүр, түүний үе шат, ач холбогдол, уялдаа холбоог сайтар мэдэх олон жилийн дадлага туршлагатай хүний нөөцийн мэргэшсэн менежер, эсвэл ажилтан, менежер, удирдлагаас бүрдсэн баг хийх нь үнэн зөв тодорхойлолт боловсруулах нэг үндэс болдог.

3. Байгууллага болон ажлын байрны онцлогт нийцсэн аргачлалыг сонгох: Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө бага зарцуулах давуу талыг бий болгоно. Ажлын шинжилгээ хийх анкетын, асуулгын, зураг авалтын, видео бичлэгийн, ярилцлагын, хяналтын хуудас, баримт бичгийн гэсэн түгээмэл хэрэглэгддэг аргуудаас гадна, DACUM аргыг сүүлийн үед ашиглаж байна

Ажлын байрны шинжилгээг аутсорсинг үйлчилгээгээр гүйцэтгэх нь

Могул Консалтинг Сервис компаний хувьд хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, сургалт, мэдээллийн автоматжуулалт гэсэн үйлчилгээг монголын бүхий л хэвшлийн байгууллагад үзүүлдэг. Тухайлбал бид ажлын байрны шинжилгээг хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ болон аутсорсинг үйлчилгээгээрээ дамжуулан харилцагч байгууллагуудаадаа хүргэдэг. Ялангуяа бид хүний нөөцийн энэ чиг үүргийг жижиг, дунд бизнес эрхлэгч, старт апп компаниудад амжилттай үзүүлж байна. Манай харилцагчдын нэг болох Бэнкьютех компанид ажлын байрны шинжилгээг амжилттай хийж чадсан жишээг дурдая. Тус шинжилгээг хийснээр ажилтнууд ажлын байрандаа ямар ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхой болж, үүнээсээ улбаалан ур чадвар ямар байх, гүйцэтгэлээ хэрхэн үнэлүүлэх, үнэлгээний дараах ажилтанд шаардагдах сургалтын ямар хэрэгцээ бий болох зэргийг урьдчилан тооцоолж байгууллагын хүний нөөцийн бодлогыг ханган ажиллаж байна. Мөн Green HRM програмын тусламжтайгаар шинжилгээ хийгдсэн ажлын байрны тодорхойлолтыг програмдаа хэрхэн үүсгэж хэрэглэх, системтэйгээ уялдуулан хэрхэн дараа дараагийн модулиудад ашиглах алхмуудыг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ нь хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээг програмтай хослуулснаар хүний нөөцийн ажил үйлчилгээг бага өртгөөр, богиносгосон хугацаанд, зөв процессын дагуу гүйцэтгэх боломжийг байгууллагуудад бий болгож байна.

Нийтэлсэн: Хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээний мэргэжилтэн Б.Бүжмаа