Ажилтан бүтээмжтэй ажиллахад юу нөлөөлдөг вэ?

 

Ажилтны ажлын бүтээмжид нөлөөлж болох олон хүчин зүйлс байдаг. Өнөөдөр та бүхэндээ ажлын бүтээмжид нөлөөлөх ажлын орчны хүчин зүйлсийн талаарх нийтлэлийг хүргэж байна. 

Ажилчдын ажлын бүтээмж өндөр байх нь тэдний хүсч буй орчноос шууд хамааралтай байх ба оффисын ширээ сандал хайрцаглагдсан нэгэн хэвийн уйтгартай орчныг баяртай гэж хэлэх цаг аль эрт болсон билээ.  Харилцагчдад 24 цагаар үйлчлэх, нүүр тулсан уулзалтуудыг өдөр бүр хийдэггүй л бол оффисын ажилчид ажлынхаа цагийн хуваарь, ажиллах орчныг өөрөө зохицуулан хүссэн ажлаа хаанаас ч гүйцэтгэх боломжтой. Хэрвээ та миний ярьсан үлгэрийн мэт ийм байгууллагат ажилладаггүй л бол нийтлэлийг минь үргэлжлүүлэн уншаарай.

Yahoo компаниас дэлхийн компаниудын 100 ажилчид, 100 удирдлагуудтай ярилцлага хийж тэдэнд ажлын бүтээмжийг юунаас илүү олж авдаг вэ? гэсэн асуулт тавихад:  1. Соёл 2. Технологийн орчин 3. Физикал орчин гэсэн байна.

Тэгвэл тэдний хүсч буй орчин ямар байх хэрэгтэй вэ?

     ACE Technology – Шилдэг технологи

-              Хүн бүрт хүртээмжтэй, хэрэгтэй байх - Технологийн хувьд хүмүүсийн хэрэглэж дадсан технологиос өөр ашиглахад төвөгтэй функцтай байх нь ажлын бүтээмжийг эрс бууруулдаг байна. Хамгийн энгийн жишээ татахад бид MSOffice-н Word программыг ямар ч хувилбар дээр нь хялбар ашиглах чадвартай байдаг бол ижил үүрэгтэй өөр төрлийн программыг ашиглахад функцын зөрүүгээс болж будилах төөрөлдөх, нэгэн хэвийн формат стандартгүй байх, хугацаа алдах, стресстэх магадлал өндөр байдаг.

-              Хэрэглэхэд хялбар энгийн технологи байх - Технологийн шинэчлэлүүд маш эрчимтэй хийгдэж шинэ шинэ технологиуд гарч илүү хялбар болсон мэт боловч тухайн технологийг хэрэглэх ажиллах хүч хоцрогдолтой яваа нь ажлын арга барил, туршлага олж авахад хүндрэл дагуулж байна. Үүнээс улбаалан өнөөх хуучин технологийн хэрэглээ хэвээр үргэлжилж ажлын бүтээмж буурах шалтгаан болдог.

-              Ажилчдын хэрэгцээ болон бизнесийн шаардлагыг уялдуулах  - Ажилчид өөрсдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд өндөр үнэтэй маш догь “gadget”-үүдийг хүсч болно. Харин компаний зүгээс тодорхой хэмжүүр тавьж ажлын бүтээмжийг болон ажилчдын урмыг хугалахгүйгээр тэднийг сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

COOL Physical Spaces – Догь физикал орчин

  • Ажилчид ажлын байрандаа гадны хүн эсвэл найзуудаа авчирахыг хүсч байвал тэд ажлын орчноороо бахархах, гайхуулах хүсэлтэй байдгийг мэдэж болох хамгийн шилдэг арга юм. Энэ нь тухайн ажилтан өөрийн ажлын байрандаа сэтгэл ханамжтай ажлын байраа хоёрдогч гэр мэт үздэгийн илрэл болж байдаг
  • Ажилчдаа уян хатан байдлыг санал болгодог байх
  • Байгууллагын үнэ цэнэ ажлын орчны бодит тусгал байдгийг санаж уйтгартай шийдлүүдээс салах
  • Ажиллах орчны тохижилтыг олон хувилбартай болгох. Оффис дотроо амралтын өрөө, кофены өрөө, алжаал тайлах өрөө ч байлгаж болно

Ихэнх ажилчид хэлтэс, газраараа хуваагдсан задгай том оффист эсвэл жижиг жижиг өрөөнд хавчигдан суух тийм ч дуртай биш болсоныг өнөөгийн залуус илүү тод харуулах болсон. Энэ нь технологийн шийдлүүдтэй шууд хамааралтай ба харилцагчруу бизнесийн мэйл илгээх, уулзалт товлох, танилцуулга бэлтгэх, тайлан мэдээ боловсруулах, утсаар ярих гэх мэт ажлын байрны өдөр тутмын энгийн хийгдэх зүйлсийг хаанаас ч хийх орон зайн хамаарлыг алга болгосонтой холбоотой. Тэд хүсэх л юм бол хаа байгаа газраасаа нөүтбүүкээ гаргаад хэнтэй ч ямар ч бизнесийн санаагаар өрсөлдөхүйц ур чадварыг гаргаж эхэлсэн.  Дээрээс нь санхүүгийн хэлтсийнхэн санхүүтэйгээ, IT багийнхан IT-тай, маркетинг маркетингтайгаа л сууж ажиллана гэсэн хатуу ажил үүргийн хуваарь үгүй болж технологийн шийдлээр хэн ч хэний багт ороод ажиллах бүрэн боломжтой болсон нь байгууллагын багаар ажиллах, хамтран ажиллах чадваруудыг нэмэгдүүлж, гарсан асуудлыг удирдлага толгойгоо гашилган шийдвэрлэх биш баг дундаа шийдвэрлэх илүү ил тод байдлыг бий болгох гэх мэт үнэт зүйлсийг бүтээж байна.  АЙ ТИ ЗОН групп, Могул Консалтинг компаниуд нь программ хангамж, мэдээллийн технологи, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьд ажилчдын ажлын онцлог, хамтарч ажиллах хоорондын уялдаа холбоог хангахын тулд дээрх бүгдийг хангаж чаддаг. Мөн алсаас ажлаа хийх боломжийг ажлын онцлогт нь тохируулж олгодог гэсэн сайхан жишээг ч дурдая.

CELEBRATED Culture – Цуу, алдартай соёл


"Энэ жил ажлаас өгсөн 8 футболкийн 5 нь хар өнгөтэй байгаад миний дургүй хүрч байна. Би цэнхэр өнгөнд дуртай"

Та дээрх үгийг уншаад хаана үүнийг уншлаа гэж бодож болох юм. Бидний мэдэх Google компаний ажилчдаас ирсэн санал гомдлын дунд энэ гомдол ирсэн байна. Аль хэдийн өөрийн соёлыг бүтээж чадсан компаний ажилчид энэ мэт гомдлуудыг гаргаснаар өөрийн компаний соёлыг олон нийтэд алдартай болгож байгаа хэрэг. Цуу алдартай соёлыг бүтээх тийм ч хялбар биш. Өмнөх нийтлэлүүдийг уншсан бол та байгууллагын соёл хэрхэн бүрэлддэг, ажилчид хэрхэн идээшиж дасдаг талаарх ойлголтуудыг авсан. Харин цуу алдартай соёлыг бүтээсэн компанид ажиллахын төлөө ажилчид тэдэнрүү шуурч тэдний эд эс болохыг хүсч байдаг. Бидний мэдэхээр хамгийн эерэг гоё жишээ бол дээр дурдсан Google компаний ажилчид компанидаа гомдол гаргасан явдал юм.  Өөр нэг гомдлыг дурдвал “Биеийн тамир, дасгалын танхим руу явж очих гэж би цагаа дэмий үрж байна. Иймээс миний ажилладаг корпуст шинэ заал нээж өгнө үү.” Бидний хувьд энэ нь арай хэтрүүлэгтэй гэж хэлж болмоор ч байгууллагын нэр хүнд, өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг болох соёлын болоод орчны толь болж байгааг дээрх жишээнээс харж болж байна.  Дэлхийд танигдсан групп компаниудын хувьд соёлын хүрээнд түүнийг бүтээхэд шаардагдах хүчин зүйлсийг тодорхойлсон жишээнүүдийг доор хүргэлээ. Та өөрийн байгууллагатаа хэрэгжүүлж болох аргуудыг олж аваарай.

  • Олон нийт болон ажилчдад компани нь эергээр харагддаг байх
  • Хүн бүрт байгууллага үнэ цэнэтэй байх
  • Зорилго нь тодорхой байх
  • Ажилтан бүр өөрийгөө багийн гишүүн гэж мэдрэх
  • Олон талт байдлыг хангадаг байх
  • Хамтрагчдаасаа туслалцаа авахад цааргалдаггүй байх
  • Шинэ зүйл сурах чадвартай байх түүнийгээ хэрэгтэй цагт нь хэрэгжүүлэх нөхцөл байдлаар хангах
  • Ажилтнуудад шударга ханддаг байх
  • Удирдлагууд ба менежерүүд нь зөвлөгч, зааварлагч байх
  • Ажилчдын эрүүл мэндэд санаа тавьж анхаардаг байх нь ажилтныг сэтгэл ханамжтай өндөр бүтээмжтэй ажиллахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байх

Байгууллагын соёлтой холбоотой өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл энэ холбоосоор орж үзээрэй. Мөн та бидний сайн мэдэх Unread сэтгүүлд Улаанбаатарын хамгийн таатай оффисуудын талаарх мэдээллийг тун удахгүй хүргэх гэж буй юм билээ. Мэдээд авахад илүүдэхгүй нийтлэлүүдийн нэг гэж бодож байна. 

Нийтэлсэн: Хүний нөөцийн бизнес төсөл, Төслийн зохицуулагч Б.Биндэръяа