Олон улсын KPI институт болон Могул Консалтинг энд Сервис компаниуд хамтран 2022 оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд KPI Мастеркласс сургалтыг Рамада зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр судлан боловсруулсан KPI Үнэлгээний Аргачлалын талаар мэдлэг олгохыг зорив.
Энэ удаагийн сургалтанд уул уурхай, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг салбар салбарын удирдлагууд болон мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдлаа.
Нийт сургалтанд оролцож, сертификат авсан оролцогчиддоо байгууллагын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, илүү өндөр гүйцэтгэлтэй амжилтыг хүсье.