KPI менежментийн олон улсын сургалт зохион байгуулагдах гэж байна.

Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад төрөл бүрийн дата үүсч байдаг. Ямар үзүүлэлтүүдээр үйл ажиллагаагаа хэмжих үү, ямар датанаас аль үзүүлэлтээ харах уу гэх мэтээр KPI менежментийг байгууллагадаа олон улсын стандартын дагуу нэвтрүүлэх, компанийнхаа үйл ажиллагааг нэг шат ахиулахыг хүсвэл энэхүү сургалтанд та бүхнийг урьж байна.

“Хэмжиж үл чадвал удирдаж үл чадна” гэж орчин үеийн менежментийн эцэг гэгдэх Петер Дракер хэлсэн байдаг.

 

Сургалт практик дасгал, бодит жишээн дээр суурилсан олон арга хэлбэрээр явагдах бөгөөд KPI институтын 15 жилийн судлан боловсруулсан KPI үнэлгээний аргачлалыг заах болно.

Энэхүү сургалтанд оролцож, KPI аргачлалыг нэвтрүүлсэн зарим байгууллагуудын жишээ :

 

СУРГАГЧ БАГШ

Aurel Bruden, KPI институтийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Түүний удирдлаган дор институтын судалгааны баг 24 салбарын 15 функционал, 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн үнэлгээний тайланг судалж, 7000 гаруй KPI боловсруулж, www.smartKPIs.com вэбсайтаа байгуулсан байна.

Бизнесийн зөвлөхийн хувьд Aurel нь гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагын системийг нэвтрүүлэх маш олон төслийг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. Түүний харилцагчдын дунд Австралийн шуудан, Brisbane хотын консул, Австралийн үндэсний банк гэх мэт байгууллагууд байдаг.

Сургагч багшийн хувьд Aurel нь Melbourne-ийн их сургуульд багшилдаг ба Менежментийн академи, Австралийн Маркетингийн Институт, Австралийн менежментийн институтийн гишүүн юм.

Австрали дахь Melbourne Business сургуулийн Research Commercialization, Advanced Learning and Leadership сертификаттай. Melbourne их сургуулийг Гүйцэтгэлийн удирдлагын систем судалгааны ажлаараа Докторын зэрэг хамгаалж байгаа юм.

 

_______________________________________________________________________________________

Оролцогчийн тоо : 20
Хэзээ : 2019 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд 09.00 – 16.30 цаг
Хаана : Kempinski Hotel, Khan Palace
Холбогдох утас : 99027699
Имэйл : chingerel.b@mogulconsulting.mn