KPI институт нь гүйцэтгэлийн удирдлага болон KPI чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтаараа дэлхийд тэргүүлэх байгууллага ба Монгол улс дахь түншээр Могул Консалтинг энд Сервис компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Могул Консалтинг энд Сервис компани бизнес, IT болон ERP системийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд KPI институтын гүйцэтгэлийн удирдлага, KPI менежментийн туршлага, мэдлэгийг Монгол харилцагчиддаа хүргэх боломжтой боллоо.
Байгууллагын гүйцэтгэлийг хянах хамгийн оновчтой KPI үзүүлэлтээ тодорхойлохын тулд дата мэдээллээ цуглуулахаас эхлээд оновчтой тайлагнах, шийдвэр гаргалтанд ашиглах хүртэл бүх үйл ажиллагаа нь бизнесийн байгууллагад маш чухал байдаг. Могул Консалтинг компани нь технологийн тусламжтайгаар бизнес процесийн менежмент, бизнес процессийг автоматжуулах төрлийн олон төслүүдийг удирдаж байсан туршлагатай бөгөөд KPI институттай түншилснээр гүйцэтгэлийн удирдлагын олон улсын туршлагыг Монгол байгууллагуудад нэвтрүүлснээр үйл ажиллагаагаа сайжруулж, дата ашиглан бизнесийн зорилгодоо хүрэхэд нь туслаж чадна.
“Бид харилцагчиддаа зөв технологи, зөв шийдлийг нэвтрүүлэх замаар өөрийн зах зээлдээ тэргүүлэх, бизнесийн зорилгодоо хүрэхэд нь тусладаг. Түүгээр зогсохгүй бүрэн хэмжээний сургалт, зөвлөгөөг өгч ажилладаг. KPI институттай хамтран ажилласнаар бид харилцагч нартаа стратеги зорилгодоо хүрэх гүйцэтгэлээ хэмжих хамгийн оновчтой KPI сонгоход нь туслаж чадах боллоо” гэж Могул Консалтинг энд Сервис компанийн Гүйцэтгэх захирал Н.Жавхлан онцоллоо.
KPI институт нь өөрийн KPI –тай холбоотой сургалт үйлчилгээгээ дэлхийн 50 гаруй орны түншүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Эдгээр түншүүд нь харилцагчиддаа гүйцэтгэлийн удирдлага болон гүйцэтгэлийн үнэлгээний сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж, байгууллагын өсөлт, хөгжлийг дэмждэг билээ.
KPI институтын түншүүд нь гүйцэтгэлийн хэмжилт, менежментийн практикийг бий болгох чиглэлээр чадварлаг мэргэжилтнүүдийг ажиллуулдаг бөгөөд өөрсдийн бүс нутагт найдвартай байдал, гүйцэтгэлийн менежментийн гүнзгийрүүлсэн сургалт, зөвлөх үйлчилгээний туршлагатайгаараа ялгарч ажилладаг.
Могул Консалтинг энд Сервис компанийн тухай
Могул Консалтинг энд Сервис компани нь 2017 онд байгуулан дэвшилтэт технологийн тусламжтайгаар харилцагчдынхаа гүйцэтгэлийг сайжруулж, амжилтаа бүтээхэд нь туслах алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн вэбсайтнаас харна уу : http://mogulconsulting.mn/
KPI институтын тухай
KPI институт нь бизнесийн гүйцэтгэлийн чиглэлээр мэргэшсэн дэлхийд тэргүүлэх судалгааны институт юм. Стратеги ба ажилтны гүйцэтгэл, харилцагчийн үйлчилгээ ба инновацийн гүйцэтгэл гэх мэт 12 чиглэлээр судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Судалгааны ажлуудаа хэвлэ, нийтлэл, онлайн мэдлэгийн платформоор дамжуулан түгээдэг. Эдгээр судалгааны үр дүнгээ практикт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, зөвлөх үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог.
KPI институын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн вэбсайтнаас харна уу : http://partnership.kpiinstitute.org/
Холбогдох хаяг :
KPI институт :
Cosmin Chindris
Имэйл: cosmin.chindris@kpiinstitute.com
эсвэл
Могул Консалтинг энд Сервис компани
Чингэрэл Балчинпүрэв