Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийгээ стратегийн болон үйл ажиллагааны түвшинд SMART зорилгууддаа буулган хэрэгжүүлдэг. Энэнхүү сургалт нь түүнийг хэрхэн хийх аргачлалыг танилцуулах ба дотоод үйл ажиллагаандаа нийцсэн, оновчтой гүйцэтгэл чиглүүлсэн стратегийг гаргахад туслана.Түүнээс гадна гадаад, дотоод орчны шинжилгээ хийх аргуудыг ашиглан хэрхэн хурдтай өөрчлөгдөж буй бизнес, эдийн засгийн орчинд уян хатан, хурдтай дасан зохицох чадвартай стратегиудыг бүтээх боломжуудыг санал болгох болно. Мөн алба хэлтсүүдийн хувьд хэрхэн байгууллагын стратегийг дэмжсэн өөрийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах дээр төвлөрөх болно.
Сургалт KPI институтын сургалтын хөгжүүлсэн арга барилаар явагдана. Үүнд сургалтын өмнөх хөтөлбөр, үндсэн сургалт болон сургалтын дараах хөтөлбөр гэсэн 3 сургалтын үйл ажиллагаанд хамрагдах ба тус бүртээ унших, судлах, хэлэлцүүлэгт оролцох даалгаврууд гүйцэтгэнэ. Үндсэн сургалт шууд онлайнаар 5 өдрийн турш үргэлжлэх ба өдөрт 4 цаг буюу нийт 20 цагийн сургалт явагдана.
Сургалтанд оролцсоноор таны БИЗНЕСТ үзүүлэх давуу талууд :
- Байгууллагын түвшин бүрийн хувьд стратеги төлөвлөлтийг хийх логикийг ойлгох
- Стратеги төлөвлөлтийн процесийн үе шат бүрт ашиглах боломжтой, ашиглахад хялбар, энгийн арга хэрэгслүүдтэй танилцах
- Сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан байгууллагадаа хэрэгжүүлэх
- Сургалтанд оролцсоноор ТАНД үзүүлэх давуу талууд :
- Стратеги төлөвлөлтийн бүтэцчилэгдсэн, олон улсын түвшний мэдлэг олж авах
- Стратеги төлөвлөлтийн олон улсын мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэж, танилын хүрээгээ тэлэх, бизнесийн боломжуудыг хуваалцах, шинэлэг шийдлүүдэд суралцах
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Certified Strategy Business Planning Professional сертификаттай болох
Certified Strategy and Business Planning Professional |
Сургалтын модуль |
Суралцах зүйлс |
1. Үндсэн ойлголтууд |
|
|
2. Байгууллагын алсын хараа |
|
|
3. Эрхэм зорилго ба зорилтууд |
|
|
4. Дотоод орчны шинжилгээ |
|
|
5. Гадаад орчны шинжилгээ |
|
|
6. Бизнес төлөвлөлт |
|
|
7. Стратеги ба KPI |
|
Энэхүү сургалт нь хэнд зориулагдсан бэ ?
Бизнес эрхлэгчид, удирдлагын түвшний менежерүүд
Бизнес эрхлэгчид болон байгууллагын удирдлагын багийнхан байгууллагын түвшний стратегийг боловсруулж, байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн, үйл ажиллагааны, харилцагчийн сэтгэл ханамж болон ажилтнуудын сэтгэл ханамжийн үзүүлэлтүүдээд нэмэгдүүлэх мэдлэг ур чадварыг эзэмших болно.
Дунд түвшний удирдлагууд
Санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, логистик, маркетинг, борлуулалт гэх мэт бүх салбарын мэргэжилтнүүд байгууллагын стратегийг дэмжих өөрийн алба хэлтсийн стратегийг гаргаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ур чадварт суралцана.
Зөвлөхүүд болон судалгаа хийж буй оюутнууд
Эдгээр оролцогчид байгууллагуудад стратеги, бизнесээ төлөвлөх процесст зөвлөгөө өгөх ур чадвараа сайжруулж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх сертификаттай болно. Түүнээс гадна олон улсын ижил мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох, харилцагчидтай болох боломжтой.
CУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Сургалтын нэр : Certified Strategy and Business Planning Professional
Сургалт болох огноо : 2022 оны 10 -р сарын 17-оос 21-ийг дуустал
Байршил : Шууд онлайнаар
Сургагч багш : Malek Mohammed Ghazo, KPI институтийн Стратеги төлөвлөлтийн зөвлөх
Бүртгэлийн хугацаа : 2022 оны 10-р сарын 7-ыг дуустал
Бүртгүүлэх линк : https://forms.office.com/r/c42G3dEW2f