Certified OKR Professional онлайн сургалт анх удаа зохион байгуулагдлаа

“Шинэ санаа маш үнэ цэнэтэй, гэхдээ түүнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал” John Doerr

 

Сургалтанд Монголын томоохон групп компанийн Хүний нөөцийн захирлууд оролцсон ба гүйцэтгэлийн удирдлагын шинэлэг аргачлалын онцлог шинж чанарууд, бусад системээс ялгаатай давуу талууд болон түүнийг байгууллагадаа хэрхэн нэвтрүүлэн амжилттай ашиглах тухай суралцлаа.

Сургалтыг OKR чиглэлээр олон улсад сургалт, зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн KPI институтын сургагч багш, менежментийн зөвлөх Alina Miertoiu явууллаа.

Сургалтын хөтөлбөр нь 5 өдөр, 20 цагийн үндсэн сургалтаас гадна оролцогчдын мэдлэгийг бататгах, бодит ажил дээрээ хэрэгжүүлэхэд туслах зорилгоор нэмэлт даалгавар, дадлага ажлуудыг агуулсан байдаг.

Гүйцэтгэлийн удирдлагын OKR аргачлал нь анх 1975 онд Интел компанийн Ерөнхийлөгч Andrew Grove хөгжүүлж бий болгосон гэж үздэг ба 1999 онд John Doerr өөрийн Google компанид нэвтрүүлж, үсрэнгүй хөгжлийг бий болгосноор энэ аргачлалын нэр хүнд өссөн байдаг. Одоогоор энэ аргачлалыг технологийн томоохон компаниуд түгээмэл ашигладаг ба үүнд Google, LinkedIn болон Uber компаниудыг дурдаж болно.

Хэрэгжүүлэх процесс энгийн байдал нь гайхалтай хэдий ч түүнээс гарах давуу талууд нь бүр илүү гайхалтай. Энэ аргачлал нь байгууллагын, алба хэлтсийн болон хувь хүний алсын хараа, хэтийн зорилго, зорилтуудыг ил тод болгож, нүүрэн хэсэгт гаргаж ирдэг. Хүмүүс ямар үр дүн хүлээгдэж байгааг, тэдний хийж байгаа ажил компанийн, алба хэлтсийн, багийн том зорилготой хэрхэн уялдаж байгааг мэддэг байх нь чухал.

KPI институтын Монгол дахь албан ёсны хамтрагч Могул Консалтинг компани нь 2019 оноос эхлэн тус байгууллагын Certified KPI Professional, Certified OKR Professional сургалтуудыг амжилттай зохион байгуулаад байна.