Хүний нөөцийн шинжилгээ нь хүний нөөцтэй холбоотой дата мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, тайлагнах үйл ажиллагаа юм. Энэ нь танай байгууллагад хүний нөөцийн түлхүүр үзүүлэлтүүд нь бизнесийн ерөнхий гүйцэтгэлд үзүүлэх нөлөөг хэмжих, дата мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн шинжилгээ нь Өгөгдөлд тулгуурласан Хүний нөөцийн удирдлага юм.
Хүний нөөцийн шинжилгээ харьцангуй шинэлэг хэрэгсэл юм. Энэ чиглэлээр хийгдсэн томоохон судалгаа бараг үгүй бөгөөд Heuvel & Bondarouk-ийн тодорхойлсоноор “Хүний нөөцийн шинжилгээ гэдэг нь бизнесийн үр дүнд нөлөөлж буй хүний хүчин зүйлийг системтэйгээр тодорхойлж байгаа тоон үзүүлэлт юм”.
Өнгөрсөн зуунд Хүний нөөцийн удирдлагад томоохон өөрчлөлт гарч, үйл ажиллагаанд суурилсан ойлголт нь стратегийн түвшинд хөгжиж ирсэн. Стратегийн хүний нөөцийн удирдлага (Strategic Human Resource Management) гэдэг нэр томъёо түгээмэл болсон нь үүний тод жишээ юм.
Харин датанд суурилсан хүний нөөцийн удирдлагын гол ойлголт нь шийдвэр гаргалтуудыг мэдрэмжинд бус тоон мэдээлэлд үндэслэн гаргах тухай юм. Цаашилбал тоон шинжилгээ нь хүний нөөцийн үйл ажиллагааны үр ашигтай байдал, үр нөлөөг үнэлэхэд тусладаг.
- Танай байгууллагын хүний нөөцийн эргэц хир өндөр вэ?
- Хүний нөөцийн эргэцээс шалтгаалсан хэдий хэмжээний алдагдал хүлээдэг вэ?
- Энэ жил ямар ажилтнууд ажлаасаа гарах магадлал өндөр байгаа вэ?
Эдгээр асуултуудад хүний нөөцийн дата мэдээлэлтэй хүн л хариулж чадна. Эхний асуултанд магадгүй хүний нөөцийн мэргэжилтнүүд бүгд хариулах байх, гэхдээ хоёр дахийг хариулахад хэцүү. Багагүй хэмжээний дата цуглуулж, түүн дээрээ дэлгэрэнгүй шинжилгээ хийж байж энэ асуултанд хариулж чадна.
Хүний нөөцийн мэргэжилтнүүд өдөр тутамдаа маш их дата мэдээлэлтэй ажиллаж байдаг. Харамсалтай нь эдгээр мэдээллүүд бүрэн ашиглагдахгүй үлддэг. Хүний нөөцийн шинжилгээ хийдэг болсноор :
- Дата ашиглан илүү оновчтой шийдвэр гаргалтууд хийх
- Хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр ашигтай хэрэгжүүлэх
- Үйл ажиллагааны функц биш стратегийн ач холбогдолтой чухал нэгж болох боломжууд бий болно.
Ихэнх хүний нөөцийн алба нэгжүүд ажилтнуудын мэдээллийг маш сайн бүртгэж, хадгалдаг. Гэхдээ өнөөдрийн датанд суурилсан нийгэмд энэ хангалтгүй. Датаг хадгалах нь ямар нэг үнэ цэнэ авчрахгүй. Гол нь датагаа чухал мэдээлэлд хувиргах, мэдээллээ дүгнэлт болгон хувиргах нь чухал. Ингэснээрээ хүний нөөцийн функц нь стратегийн хувьд үнэ цэнээ бий болгох юм.
Мэдээллийн эх үүсвэр : AIHR