Эжайл сэтгэлгээг байгууллагад нэвтрүүлэх нь : Эжайл манифесто

Agile-ийн түүх

Agile нь 2001 онд Америкт бий болсон төслийн удирдлагын нэг төрлийн аргачлал юм.

2001 онд Utah мужийн Wasatch ууланд байрлах цанын баазад арван долоон хүн уулзаж, ярилцаж, цанаар гулгаж, амрах гэж цугласаны үр дүнд Agile тунхаг бий болсон юм. Extreme Programming, SCRUM, DSDM, Adaptive Software Development, Crystal, Feature-Driven Development, Прагматик Програмчлал болон бусад салбарын төлөөлөгчид, баримт бичигт тулгуурласан, түвэгтэй програм хангамж боловсруулах процессоос илүү хялбар, энгийн хувилбар шаардлагатай байгааг ярилцсан гэдэг.

Agile-ийг бүтээгчид үүнийг одоо байгаа програм хангамж хөгжүүлэх үйл явцыг сайжруулж, өөрчлөх үнэт зүйлс, зарчмуудын цогц ойлголт болгохоор зорьж байсан ч бусад салбарын компаниудын хувьд ч  Agile-ийн үнэ цэнийг хурдан олж мэдсэнээр,  удалгүй Agile-г бүх салбарт нэвтрүүлсэн.

 

Эжайлын үнэ цэнэ ба зарчмууд

Эжайл бол түвэгтэй, томоохон төслүүдийн хувьд хамтын ажиллагааг чухалчилсан, маш үр дүнтэй аргачлал юм. Эжайл тунхаг нь үндсэн 4 үнэ цэнэ, 12 зарчмыг баримталдаг.

Эжайл үнэ цэнүүд :

  • Процесс болон хэрэгслээс илүүтэй хүмүүс, хүн хоорондын харилцааг чухалчилна
  • Түвэгтэй олон хуудас бичиг баримтнаас илүү ажилладаг програмыг чухалчилна
  • Гэрээний хэлцэлээс илүү харилцагчийн хамтын ажиллагааг үнэлнэ
  • Төлөвлөгөөг нарийн баримтлахаас илүү өөрчлөлтийг дэмжинэ

Эжайл мэргэжилтнүүд төслийг бүтээмж өндөртэй, хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж, эжайлын бүх л давуу талыг бий болгоход эдгээр дөрвөн үнэ цэнийг багийн гишүүн бүр ойлгож, баримталж ажиллах нь чухал гэж тодорхойлдог.

 

Яг үүнтэй адилцаар Эжайлын 12 зарчмыг төсөл бүр мөрдөх ёстой:

 

Бидний нэн тэргүүний зорилт бол үнэ цэнэ бүхий программ хангамжийг богино хугацаанд, тасралтгүй хүргэх замаар хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах явдал юм.” Та өөрийн компанидаа зориулж эсвэл үйлчлүүлэгчдээ зориулж бүтээгдэхүүн бүтээж байгаагаас үл хамааран бүтээгдэхүүний үр дүнг ямагт хэн нэгэн хүлээж байдаг. Хэрэв үр дүн хойшлогдвол үйлчлүүлэгч, хэрэглэгч эсвэл байгууллага нь тэдний амьдрал, эсвэл ажлын урсгалд нэмэгдэх үнэ цэнийг хүлээх шаардлагатай болно. Эжайл нь хэрэглэгчдэд богино хугацаанд үнэ цэнийг хүргэх нь тогтмол үнэ цэнийн урсгалыг бий болгож, таны болон таны үйлчлүүлэгчийн амжилтыг нэмэгдүүлнэ гэж үздэг. Энэ нь байнгын санал хүсэлтийг сонсох замаар бизнесийн үнэ цэнийг эртнээс тодорхой байлгаж, хамтын итгэлийг бий болгоно.

 

“Өөрчлөгдөж буй шаардлагуудыг, хөгжүүлэлтийн хожуу үед ирсэн ч бай байнга нээлттэй хүлээж авна. Эжайл процесс нь өөрчлөлтийг хэрэглэгчийн өрсөлдөх давуу талыг хангах чухал ач холбогдолтой гэж үздэг." Эжайлаар ажиллах үед уян хатан байдал маш чухал. Энэ нь хурдан хөдөлж, шаардлагатай үед чиглэлээ өөрчлөх чадвартай гэсэн үг юм. Энэ нь төлөвлөгөөнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахын тулд та болон танай баг орчны шинжилгээг байнга хийж байна гэсэн үг юм. Төлөвлөгөөгөө (нэг, хоёр, хэд хэдэн удаа) өөрчилж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал ба өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх нь төслийн амжилтыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй.

 

"Ажиллаж буй программ хангамжийг ойр ойрхон, хоёр долоо хоногоос хоёр сар хүртэл богино хугацаанд хүргэ." Бүтээгдэхүүнээ богино хугацаанд, тодорхой давтамжтайгаар хүргэх нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь оролцогч талууд, тэр дундаа үйлчлүүлэгчдэд хөгжүүлэлтийн явцын талаар санал бодлоо ойр ойрхон илэрхийлэх боломжийг олгодог. Энэ нь хөгжүүлэлтийн баг буруу замаар явахаас урьдчилан сэргийлдэг тустай.

 

Захиалагч болон хөгжүүлэгчид төслийн туршид өдөр бүр хамтран ажиллах ёстой.” Захиалагч бизнесийн хүмүүс болон хөгжүүлэгчид хоорондох үл ойлголцлоос сэргийлэх байнгын хамтын ажиллагаа нь итгэлцэл, ойлголтыг бий болгож, хөгжүүлэгчид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бий болгоход чухал ач холбогдолтой.

 

“Төслийг хэрэгжүүлэгч багийг урам зоригтой байлга. Тэдэнд шаардлагатай орчин, дэмжлэг үзүүлж, ажлаа хүссэнээрээ хийхэд нь итгээрэй”.  Амжилттай эжайл багт бие биедээ итгэдэг байхаас гадна төслийн удирдагч, спонсоруудын итгэл маш чухал. Төслийн баг хүнд хэцүү төслүүдийг хэрэгжүүлэхэд эрх мэдэл, урам зоригтой байвал илүү сайн шийдлүүдийг бий болгодог.

 

“Хөгжүүлэлтийн багт эсвэл баг хооронд мэдээлэл дамжуулах хамгийн үр дүнтэй арга бол нүүр тулсан уулзалт юм.” Нүүр тулсан харилцаа шиг үр дүнтэй харилцаа байдаггүй. Нүүр тулсан харилцаа нь биеийн хэлэмж, нүүрний хувирлыг олж харах боломжийг бидэнд олгодог бол цахим шуудан, чат, утас гэх мэт харилцааны үед энэ нь алдагддаг. Гэхдээ бид үргэлж нүүр тулан уулзаад байж чадахгүй. Уулзалтын хэлбэрээс үл хамааран харилцааны үр дүнтэй хэм хэмжээг бий болгох нь үр дүнтэй багуудын хувьд чухал юм.

 

"Ажилладаг програм хангамж бол төслийн гүйцэтгэлийн гол хэмжүүр юм." Эжайл багуудад ажлыг утга учиртай дуусгахыг харуулах гол арга бол шийдлийн ажиллагааг харуулах явдал юм. Програм хангамжийн төслийн багт бол энэ нь програмын нэг функциональ хэсэг гэсэн үг юм. Програм хангамжийн бус төсөлд энэ нь хэрэглэгчид бэлэн болсон шийдлийг танилцуулж, санал хүсэлтийг сонсох гэсэн үг юм. Энэ нь уламжлалт төслийн удирдлагын үед төслийн баримт бичгүүдийн дагуу гүйцэтгэлийг хэмжихээс ялгаатай юм. Эжайл төслийн удирдлагын хувьд ашиглах боломжтой ажилладаг шийдэл хөгжүүлээгүй бол багийн үйл ажиллагааны 80% нь хийгдсэн гэж хэлэх нь хангалтгүй юм.

 

“Эжайл процесс нь тогтвортой хөгжүүлэлтийг дэмждэг. Төслийн спонсор, хөгжүүлэгчид болон хэрэглэгчид тогтмол хурдтайгаар тасралтгүй төслийг хэрэгжүүлэх ёстой”. Тогтвортой боловч болгоомжтой хэмнэлийг хадгалах нь төслийн явцад алдаа гарахаас сэргийлнэ. Мөн та багаа хэт их эсвэл хэт бага ачаалалтай байлгахыг хэзээ ч хүсэхгүй. Нөгөө талаасаа ажил багатай баг залхаж, шинийг санаачлах бүтээлч байдлаа алдаж магадгүй юм. Эжайлын төгс хувилбар бол бол илүү цагаар ажиллах, ядрахаас зайлсхийж, багийнхаа хүчин чармайлтын тогтвортой хурдыг бий болгох явдал юм.

 

"Техникийн төгс ур чадвар, сайн загварчлалд байнга анхаарч байх нь эжайл буюу шаламгай байдлыг нэмэгдүүлдэг." Энэ зарчим нь баг хурдан ажиллаж байгаа учраас чанараа алддаг гэсэн үг биш. Төсөл боловсруулах үе шатанд чанар, дизайныг чухалчилснаар багийн авхаалж самбаа, үр ашиг, хурд нэмэгдэнэ. Баг нь сайн боловсруулсан шийдлийг гаргахад хэрэглэгчийн санал хүсэлт, шинэ мэдээлэлд хурдан хариу өгөх боломжтой. Гэсэн хэдий ч, хэрэв бүтээгдэхүүн чанар муутай бол өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь асуудалтай, төвөгтэй болж, бүхэл бүтэн багийг удаашруулах болно.

 

"Энгийн байдал - хийгдээгүй ажлын хэмжээг нэмэгдүүлэх урлаг энэ бол маш чухал ойлголт". Төслийн баг хэрэглэгч эсвэл бүтээгдэхүүний эзэмшигчийн тодорхой хүсэлт гаргаагүй нэмэлт функцуудыг хөгжүүлэхээс зайлсхийх ёстой.

 

"Хамгийн шилдэг архитектур, шаардлага, болон загвар нь бие даасан зохион байгуулалттай багаас үүсдэг." Багийн гишүүд хэрхэн ажиллах талаар менежер зааварлахгүйгээр гишүүд өөрсдийн ажлын үйл явц, ажлыг зохиох замаар ажлаа хийх боломжтой байх ёстой. Багийн гишүүд асуулт, санаа зовоосон асуудал эсвэл санал хүсэлтээ илэрхийлэх эрх мэдлийг мэдрэх ёстой.

"Төслийн баг хэрхэн илүү үр дүнтэй ажиллах талаар тодорхой давтамжтайгаар байнга эргэцүүлэн бодож, хэлэлцдэг байх, түүнийгээ цаашдын ажлын арга барилдаа нэвтрүүлдэг байх нь чухал." Эжайл-д амжилт, бүтэлгүйтлээс суралцах нь тасралтгүй процесс гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Ямар ч баг төгс байдаггүй. Алдаа, сорилт, сорилт, ялалтууд байх болно. Багууд үйл ажиллагааныхаа эдгээр бүх талыг эргэцүүлэн бодох ёстой бөгөөд ингэснээр шаардлагатай сайжруулалтыг хийх боломжтой болно.