Борлуулалтын тактикийг сайжруулах 8 зөвлөмж

Борлуулалт бол бүх компанийн хувьд чухал үйл ажиллагаа байдаг. Борлуулалт нь нарийн төвөгтэй процесс ба ихэнхдээ хүмүүсийн харилцан үйлчлэлийн санамсаргүй байдлаас хамаардаг. Энэ нь олон борлуулалтын мэргэжилтнүүдийн хувьд хүндхэн сорил болдог.

Гэсэн хэдий ч энэ талбарт туршилт хийх, борлуулалтын амжилт олохын тулд ур чадвараа дээд зэргээр ашиглах боломж маш их байдаг. Ийм нарийн төвөгтэй, хурдацтай хөгжиж буй салбарт өөрийн арга барилыг олоход хэцүү байж болох тул бидний санал болгож буй дараах зөвлөмж, санаануудыг туршиж үзээд өөрт тохирох арга барилыг олж мэдээрэй.

 

  1. Хүйтэн дуудлага хийхээс зайлсхий (cold calls)

Яг үнэнг хэлэхэд хүйтэн дуудлагууд хүнд ядаргаатай санагддаг. Энэ арга орчин үеийнхэнд сонирхол татахуйц байдлаа аль хэдийн алдсан. Үүний оронд судалгаа хийж, харилцагчаа ойлгохын тулд цаг тухайд нь хөрөнгө оруулалт хий, ингэснээр таны дуудлага маш хүйтэн байхаа больж, бага зэрэг дулаахан болно. Та болон таны залгаж буй хүн хоёрын хооронд ямар нэгэн тодорхой холбоосыг олж, утсаар холбогдохдоо түүнийгээ ашиглаарай. Жишээлбэл, та хоёр ижил спортод дуртай эсвэл ижил төрлийн кино үзэх дуртай, бизнесийн нөхцөл байдал ижил төстэй ч байж болно.

  1. Харилцагчаа судла

Зоригтой байдал, өөртөө итгэх итгэл, сэтгэл татам байдал нь таныг өнөө үед борлуулалтын ертөнцөд амжилт олоход тань туслана. Компани болон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хялбархан олж авах нь танай харилцагчид таны талаар маш их мэдлэгтэй болсон гэсэн үг юм. Тиймээс судалгаанд маш их цаг зарцуулах хэрэгтэй. Сайн судалгаа хийдэг борлуулалтын баг амжилт гаргах магадлал илүү өндөр. Та бүх төрлийн асуултанд хариулах хэрэгтэй болно, хариулт байхгүй бол харилцагчаа алдана.

Зорилтот зах зээлээ эхлээд судла. Тэд хэн болохыг ойлгож, тэдний мэдээллийг сувгуудыг бүгдийг нь орж үз, сошиал медиа сувгууд, вэбсайтууд блог, форум гэх мэт. Дараа нь та олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан тэдний гол хэрэгцээг ойлгож авахыг хичээ. Таны судлах ёстой зүйл бол тэдний асуудал, хэрэгцээ, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх шийдэл. Дараа нь та санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээндээ гурвууланг нь тусгаж өгөөрэй.

  1. Бусад компанийн тухай ярихаас зайлсхий

Зарим борлуулалтын болон маркетингийн компанит ажлууд өрсөлдөгчдөө онилсон байдаг. Жишээ нь тэд өрсөлдөгчийнхөө тухай сөрөг мэдээллийг утсаар ярихдаа, зар сурталчилгаандаа оруулах гэх мэт. Бусад компанийн тухай ярих нь таныг өөртөө итгэлгүй, сул дорой харагдуулдаг. Түүнээс гадна өрсөлдөгчийн тухай ярих нь өрсөлдөгчийн борлуулалтыг дэмжиж байгаа мэт нөлөө үзүүлэх нь ч бий. Тийм учраас өрсөлдөгчдөө туслах биш өөрийнхөө борлуулалт дээр л төвлөрөөрэй.

  1. Бүтээгдэхүүнийхээ тухай маш сайн мэдлэгтэй бай

Зорилтот зах зээлээ сайтар судладагийнхаа адилаар та өөрийн зарж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ маш сайн судлаж мэд. Борлуулалтын үеэр бүтээгдэхүүнээ бүрэн мэдэхгүй, шалгаж үзэх нь борлуулагч боломжит харилцагчийнхаа итгэлийг алдах үйлдэл юм. Борлуулалтын багууд ихэвчлэн бүтээгдэхүүний дизайн, менежменттэй шууд холбоотой байдаггүй тул борлуулагч техникийн гүнзгий мэдлэггүй байх магадлал өндөр байдаг.

  1. Бүтээгдэхүүний түлхүүр давуу тал дээр төвлөр

Борлуулалтынхан маш олон хүнтэй уулзаж, маш олон арга хэмжээнд оролцдог. Хамгийн гол нь эдгээр уулзалтуудад сэтгэгдэл үлдээх нь чухал. Бүтээгдэхүүнийхээ хамгийн онцлох давуу талаа сонгож, түүн дээрээ л төвлөр. Энэ нь таныг танилцуулгыг энгийн бас мартагдашгүй болгож өгнө. Ихэнх харилцагч нар ийм л танилцуулгыг хүсдэг, тэд хэт их деталь мэдээлэл дунд төөрөх дургүй.

  1. Түүх ярьж өг

Сайн борлуулагч үргэлж үзэгчдийн анхаарлыг татах чаддаг. Худал мэдээлэл, ач холбогдолгүй статистик, хэт ерөнхий мэдээлэл бүхий борлуулалтын танилцуулга харилцагчид хүссэн сэтгэгдлийг бий болгож чадахгүй. Харин тэдэнд түүх ярьж, харилцагчийг сонирхлыг татан, ярианд татан оролцуулснаар та тэдний оюун санаанд урт хугацааны турш сэтгэгдэл үлдээх болно.

Түүх өгүүлэхийн тулд харилцагчаа ярианы төвд байрлуулж, бүтээгдэхүүнийг авах юм бол тэд юу болох, юу хийж чадахыг тэдэнд харуул.

  1. Олон сонголтонд тэг үр дүн

Хэрэв та харилцагчийг маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээний саналаар бөмбөгдөх юм бол тэдний хувьд төөрөгдөл үүсгэж, таныг мэргэжлийн бус харагдуулах магадлалтай. Хязгаарлагдмал сонголтуудыг өгөх нь тэдэнд таны судалгаа хийж, яг тохирох оновчтой бүтээгдэхүүнийг санал болгож байгаад итгэл үнэмшил төрдөг. Тэднийг бүү төөрөгдүүл, хамгийн оновчтой, энгийн, шилдэг саналуудыг л өг. Үүний тулд эхлээд сайн судалгаа хийж, тэдний гол хэрэгцээ шаардлага, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох шийдэл, түүнд тохирох бүтээгдэхүүнээ сонгон санал болгоорой.

  1. Борлуулалтын хаалтыг сайн хий

Борлуулалтын хаалт хийх нь хамгийн хэцүү хэсэг нь байдаг. Борлуулалтын бусад хэсэг хир амжилттай болсныг хаалт илэрхийлдэг. Сайн хаалт нөхцөл байдлыг илүү их ажил хэрэгч, цаашдын олон харилцаанд нээлттэй үлдээх болно.

 

Та энэ бүхнээс өөрийн борлуулалтын хэмнэл, хэв маягийг олох хэрэгтэй, бүх хүнд тохирох абсолют зөв хариулт гэж байхгүй. Гэхдээ бидний зөвлөгөөг ашигласнаар та амжилтанд хүрэх ямар нэгэн замыг нээж, борлуулалтаа хийх арга замыг олох болно гэж найдаж байна.

 


Бид үүлэн технологид суурилсан борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээний Freshsales Suite системийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байна. Та энэхүү системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөж бидэнд илгээгээрэй.