Ажилтнууддаа өсч хөгжих орон зайг бий болго

2022 онд авъяслаг ажилтнуудын төлөөх тулаан үргэлжилсээр байна. Зөв хүнийг зөв ажлын байранд байршуулж, авъяаслаг баг бүрдүүлэхэд ур чадварыг татан бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх бодлого зайлшгүй чухал. Гэхдээ зөвхөн эдгээр нь хангалттай биш.

McKinsey компанийн хийсэн Great Attrition судалгаанаас харахад ажлаас гаралтын гол хүчин зүйл нь ажилтанд шинэ зүйл суралцах, ажлын сонирхолтой байдал, сорилтууд байхгүй гэж гарсан байна. Яг үүнтэй адилаар, ажилтан байгууллага дотроо ажлаа солих боломжтой байх нь ажлаас гарах магадлалыг бууруулдаг байна.

Тийм учраас ажилтнууддаа байнга шинэ сорилтуудыг өгөх, шинэ боломжуудыг нээлттэй байлгах, сурч хөгжих боломжоор хангаж байх нь чухал байна. Ажилтны тогтвортой байдлыг дэмжих дараах 3 хөшүүргийг зөвлөж байна :

  • Карьер хөгжлийн боломжуудыг нээлттэй, ойлгомжтой байлгах. Ажлын байр бүрийн хувьд ирээдүйд хүрэх боломжит карьерийн замнал нь шаардлагатай ур чадвараараа тодорхойлогдон нээлттэй байх хэрэгтэй. Ажилтан өөрийн карьерийн дараагийн боломжийг аль болох эрт таньж мэдсэнээр хувь хүний хувьд хөгжих төлөвлөгөөгөө гаргаж, суралцах боломжтой болдог.
  • Нээлттэй ажлын байрны дотоод зах зээлийг хөгжүүлэх. Байгууллага доторх шилжилт хөдөлгөөнийг дэмжих, дотоод ажлын байрны зах зээлээр дамжуулан ажилтнуудын дараагийн карьераа олоход нь чадавхижуулж, ирээдүйд зорьж буй карьер болон одоогийн ур чадвар дээр тулгуурлан сургалт хөгжлийн төлөвлөгөөг хамтран гарга.
  • Ур чадварт суурилсан хөгжлийн төлөвлөгөө. Карьерийн дараагийн шатыг мэдэж авснаар ажилтан тухайн албан тушаалд шаардлагатай ур чадвар болон одоогийн ур чадварынхаа зөрүүг нөхөх боломжуудаа хайж эхлэдэг. Ур чадварын зөрүүг нөхөхөд зөвхөн сургалт, семинараас гадна ажлын байран дээрх сургалт, менторинг, көүчинг, шинэ төсөлд оролцон суралцах гэх мэт олон хүчтэй аргууд байдаг.

Эдгээр хөшүүргийг хэрэгжүүлэхийн тулд байгууллага дараах алхмуудын дагуу ажиллана :

  • Ур чадваруудыг системтэйгээр удирдах. Технологийн хурдтай хөгжил, бизнесийн орчны өөрчлөлтүүдээс шалтгаалан байгууллагуудад шаардлагатай ур чадварууд байнга өөрчлөгдөх, байгууллага дахь ур чадварын зөрүү байнга өсөн нэмэгдсээр байна. Энэ зөрүүг хамгийн бага байлгахын тулд байгууллага ур чадвараа системтэйгээр зөв удирдах шаардлага гарч байна.
  • Ирээдүйд чиглэсэн сургалт хөгжлийн бодлого хэрэгжүүлэх. Хүчирхэг сургалт хөгжлийн бодлого нь байгууллагын болон ажилтнуудын ирээдүйн амжилтанд чиглэсэн ур чадваруудыг бий болгоход чиглэсэн байдаг. Жишээ нь Умард Америкийн нэгэн банк өнөөдөр шаардлагатай ур чадваруудаас илүүтэй стратеги зорилтуудад нь шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ирээдүйд банкны салбартаа тэргүүлэх манлайлагчдыг төрүүлэх зорилго тавьсан байна.
  • Одоогийн ур чадварын түвшнээ тодорхойлж, ур чадварын зөрүүг багасгах стратеги хэрэгжүүл. Байгууллагын стратеги зорилтуудыг биелүүлэхэд шаардлагатай ур чадваруудаа тодорхойлсон бол тухайн ур чадварууд манай байгууллагад ямар түвшинд байгаагаа яг одоо тодорхойлж, үнэлж мэдэх хэрэгтэй. Ингэснээр та ур чадварын зөрүү ямар байгааг олж харах, түүнийгээ нөхөх боломж бий болно.
  • Авъяаслаг ажилтнуудыг багтаа тогтвортой ажиллуулж, хөгжүүлж чадаж байгаа удирдагчидаа урамшуул. Ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах нь зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хариуцсан ажил биш. Харин ч шууд удирдлагууд ажилтны энэ үзүүлэлтэнд хамгийн их нөлөөлж байдаг. Тийм учраас багийн ахлагч нар, алба хэлтсийн удирдагчдад авъяаслаг ажилтнаа урт хугацаанд ажиллуулж, сурч хөгжихөд нь туслаж байгаагаас нь хамааруулж урамшуулах буюу энэ зорилтын гүйцэтгэлийг хэмжих KPI оруулж өгөх нь үр дүнтэй байдаг.

Байгууллагуудын санал болгож байгаа тохилог ажиллах орчин, сонирхолтой ажлын байр, ажиллах уян хатан нөхцөл гэх мэт стандартууд сайжирч байгаагийн хирээр авъяаслаг ажилтнуудыг олж авах өрсөлдөөн улам ширүүссээр байна. Иймд байгууллага бүр ажилтнуудаа мэргэжлийн болон хувь хүний хувьд өсч хөгжих орон зайг бий болгох замаар тэднийг урт хугацаанд үр дүнтэй ажиллах нөхцлийг бий болгож чадна.

 


Хэрэв та Байгууллагадаа Ур чадварын удирдлагын систем нэвтрүүлэх, ур чадварын зөрүүг хэрхэн оновчтой багасгах арга аргачлалыг суралцах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээг  санал болгож байна.

 

Ур чадварын удирдлагын зөвлөх үйлчилгээ

Байгууллагын стратеги зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадваруудаа олж тодорхойлох, бүрдүүлэх, үнэлэх, хөгжүүлэхтэй холбоотой ур чадварын удирдлагын тогтолцоог байгууллагад нэвтрүүлнэ. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөж бидэнд илгээнэ үү.