ERP системийн хөрөнгө оруулалтыг тооцох 10 чухал үзүүлэлт

Байгууллагадаа ERP систем нэвтрүүлэх төслийг эхлүүлэхийн өмнө тухайн төслийн үргэлжлэх хугацаа болон гарах хөрөнгө оруулалтыг зөв тооцох нь хамгийн чухал хоёр үзүүлэлт.

Хөрөнгө оруулалтаа зөв тооцоолоогүйгээс илүү өндөр зардал гарах, төсөл бүтэлгүйтэх хүртэл эрсдэл гарах нь бий. Хөрөнгө оруулалтанд системийг худалдан авах, лицензийн зардлаас гадна хэд хэдэн зардлыг тооцох шаардлагатай байдаг.

Үүнд дараах 10 хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй.

1.Систем ашиглалтын шийдэл

Клауд хувилбар ашиглах нь танай байгууллагад тохиромжтой юу, өөрийн сервер дээр байршуулах уу гэдгийг байгууллагынхаа онцлогт тохируулан сонгоно.

2.Програмын лицензийн төлбөр

3.Хэрэглэгчийн тоо

Програм хангамж хөгжүүлэлтийн байгууллагууд лицензийн үнэ, хэрэглэгчийн тоо гэдэг байдлаар орлогынхоо моделийг угсардаг. Тэгэхээр тухайн системд хэрэглэгчийн тоо нэмэгдэхэд зардал хэрхэн яаж өөрчлөгдөхийг тооцоолох хэрэгтэй.

Аудио хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

4.Програмын ашиглах модулиуд, нэмэлт features

Танай байгууллагын процесст тохирох системийн бүрдлийг ашиглахын тулд тухайн ERP системийн аль аль модулийг болон ямар нэмэлт features ашиглах шаардлагатай гэдгээ тодорхойлсноор нэмэлт гарах зардалдаа тооцох нь чухал.

5.IT дэд бүтцийн нэмэлт хөрөнгө оруулалт

Шинэ системийг ашиглахад шаардлагатай IT дэд бүтэц танайд байна уу? Байгууллагын дотоод сүлжээ, интернэт, систем хэрэглэгчдийн компьютерийн үзүүлэлт гэх мэт

6.Бусад системтэй интеграци хийж ажиллах хэрэгцээ

Магадгүй танай байгууллагад ашигладаг онцгой програм хангамж байдаг бол түүнтэй хэрхэн холбож ажиллах шийдэл дээр ямар зардал гарч болохыг тооцох хэрэгтэй.

7.Нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалт

Танай байгууллагын онцлог үйл ажиллагаанд тохируулан тус систем дээр нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийх тохиолдлууд байдаг.

8.ERP системийн нэвтрүүлэлт

Энэхүү систем нь ердийн програм хангамж шиг шууд инсталл хийгээд ашиглах боломжгүй. Бизнесийн тань үйл ажиллагаанд тохируулан бизнес процессийн тохируулга хийх шийдлүүдийг гаргах, ашиглахад шаардлагатай дата дамжуулалт, хэргэлэгчийн сургалт гээд олон үйл ажиллагааг нэвтрүүлэлт хийх гэж нэрлэдэг. ERP системийн нэвтрүүлэлт хийдэг зөвлөх компаниудтай хамтран ажиллах зардлаа тооцох нь чухал.

9.Нэвтрүүлэлтийн дараах дэмжлэг үйлчилгээ

10.Хөгжүүлэх боломж

Энэхүү системийг байгууллага дор хаяж 5 жил ашиглана гэж үзэж, энэ хугацаан дахь шинэ хэрэгцээ шаардлагын дагуу нэмж хөгжүүлэх боломжтой эсэхийг тооцож үзэх хэрэгтэй байдаг.

ERP систем ашиглаж бизнесийнхээ үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах, дижитал шилжилтэнд шилжихээр шийдсэн танай байгууллага тун чухал шийдвэр гаргалт хийсэн байна. Харин энэхүү системийг нэвтрүүлэх төслөө урьдчилан төлөвлөхдөө хөрөнгө оруулалтын хувьд дээрх 10 төрлийн зардал гарах магадлалтайг тооцож үзээрэй.

Байгууллагын хувьд багагүй хөрөнгө оруулалт, цаг хугацаа, нөөц зарцуулах энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн зөвлөх байгууллагатай хамтран ажиллах нь илүү үр дүнтэй, эрсдэл багатай болохыг олон улсын олон кейсүүдээс харж болно.