Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн гол асуудал бол байгууллагадаа шаардлагатай чадварлаг хүнийн нөөцийг бүрдүүлэх, түүнийгээ удаан хугацаанд тогтвортой ажиллуулах бодлого хэрэгжүүлэх юм.
Харин байгууллагад ажилтны тоо нэмэгдэх тусам хүнийн нөөцийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажлууд буюу бичиг цаастай холбоотой ажлуудын ачаалал нэмэгддэг. Ингэснээр хүмүүстэйгээ ажиллах цаг нь багасч, өдөр тутмын таскууддаа дарагдаж эхлэдэг. Үүнийг шийдэх хамгийн оновчтой арга бол хүний нөөцийн ажил үүргийг HRM системийн тусламжтайгаар автоматжуулж, ажилтнуудаа чадавхижуулах, чадвартай ажилтнуудаа удаан хугацаанд тогтвортой ажиллахад анхаарахад нь цаг гаргах юм.
Аудио хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.
Ажилтнуудыг тогтвортой ажиллуулах буюу байгууллагын оролт, гаралтын коэффициентийг бууруулах түгээмэл ашиглагддаг хэд хэдэн арга байдаг.
- Эхний арга бол УГТАН АВАХ ХӨТӨЛБӨРТЭЙ байх. Шинэ ажилтнуудад зориулсан угтан авах болон чиглүүлэх хөтөлбөр нь ажилтныг богино хугацаанд байгууллагынхаа орчин, хамт олон, соёлд дасан зохицох, ажлын бүтээмжийг богино хугацаанд сайжруулах ач холбогдолтой байдаг. Жишээ нь шинэ ажилтны ширээг чимэглэх, Гүйцэтгэх захирлын тусгайлан бичсэн захидал, шинэ ажилтны бэлгийн багц гэх мэт санааг байгууллагууд хэрэгжүүлдэг.
- Хоёрдугаар аргачлал бол МЕНТОРШИП буюу чиглүүлэх удирдлагын арга. Удирдлага нь хүнтэйгээ ажиллах байгууллагын хөтөлбөрүүдийг бий болгох. Тухайн хүнд цаг гаргах хэрэгтэй.
- Гуравдугаар арга бол ХАНГАМЖ олгох асуудал юм. Тухайн хүнд нь хамгийн тохиромжтой байдлаар хангамж өгнө гэсэн үг. Жишээлбэл утсаар их ярьдаг ажилтай бол утасны төлбөр, хөнгөлөлт, гадуур ажлаар их явдаг бол унааны мөнгө гэх мэт аль болох өргөн хүрээнд байлгаж өгвөл сайн байдаг.
- Дөрөвдүгээрт ШАГНАЛ УРАМШУУЛЛЫН СИСТЕМ. Шагналыг бид бүгд мөнгө гэж дандаа ойлгодог. Тэгвэл шагнал гэдэгт нэр хүнд бий болгох гэсэн зүйлийг мөн авч үздэг.
- Дараагийн арга нь АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР. Ихэнх байгууллагууд фитнесс клубт хөнгөлөлттэй үнээр явуулах, явах боломжтой цагийн хуваарийг санал болгох зэрэг зохицуулалтуудыг хийж өгдөг. Гэхдээ энэ аргыг илүү урт хугацаанд ажилласан ажилтнуудад хэрэгжүүлбэл оновчтой гэж үздэг.
- Хамгийн сүүлийн зургаадугаар арга бол СУРГАЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО. Тухайн хүнийг сургаж хөгжүүлж байна гэдэг нь тэр хүнийг тогтоон барих хамгийн сайн аргачлал болж өгдөг. Гэхдээ бидний хувьд сургалтанд хамруулж байна гээд яг хийдэг ажлуудыг нь өгөөд байх тохиолдлууд байдаг. Хэрвээ та тэр хүнийг сургалтанд хамруулсан бол тухайн шинээр мэдэж авсан ур чадварыг нь ашиглах бололцоо, сорилтуудыг өгч байх хэрэгтэй.
Та байгууллагынхаа хүний нөөц урт хугацаанд тогтвортой ажиллуулахыг хүсч байгаа бол эдгээр аргачлалуудаас хэрэгжүүлж үзээрэй. Харин эдгээр ажлыг хийх цаг хугацаагаа гаргахын тулд өдөр тутмын ажлуудаа GreenHRM системд даатгаарай.