Танай байгууллага шилдэг ажилтнаа хадгалж үлдэх арга замыг хайж байна уу?

Манай компани та бүхэнд “Дэмжигч ажилтны судалгаа” хийлгэх цоо шинэ үйлчилгээг санал болгож байна. 

ДЭМЖИГЧ АЖИЛТНЫ СУДАЛГАА ХИЙСНЭЭР БАЙГУУЛЛАГАД БИЙ БОЛОХ 5 ҮР ӨГӨӨЖ

1. ШИНЭ ҮЕИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ОЙЛГОНО

Хөдөлмөрийн зах зээл дээр идэвхитэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг насны байдлаар нь авч үзэхэд 1980 оноос хойш төрсөн залуучууд шинэ үеийн ажиллах хүч гэж нэрлэгдэж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад 10 хүн тутмын 8 нь энэ насныхан юм. Энэ үеийнхэнийг дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр боловсролтой ажиллах хүчин гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл эдгээр залуу үеийнхэн юу хүсдэгийг олж мэдсэнээр тэдэнтэй ажиллах арга барил бий болох боломжтой. 

2. ДЭМЖИГЧ АЖИЛТНАА ТОГТООН БАРИХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСҮҮДИЙГ ТОДОРХОЙЛНО

Байгууллагын хүний нөөцийн бодлогод дэмжигч ажилтнаа тогтоон барих нь маш чухалд тооцогддог. Үүний тулд байгууллагууд соёлын, технологийн, ажиллах орчны гэсэн гурван орчинд ажилтнуудын үзүүлэх хариу үйлдлийг нь судлах хэрэгтэй болдог. Үүний үр дүнд дэмжигч биш, идэвхигүй ажилтныг дэмжигч болгохын тулд зайлшгүй авах ёстой арга хэмжээнүүд болон дэмжигч ажилтнаа тогтоон барихад нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тодорхойлох боломжтой юм.

3. АЛЬ ХЭСЭГТ ИЛҮҮ ТӨВЛӨРЧ АЖИЛЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛНО

Ажилтнуудын ажил эрхлэлтийн алхам бүр тухайн байгууллагын соёл болон гүйцэтгэлд нөлөөлж буй чухал хөшүүрэг юм. Тиймээс ажилтнуудын сэтгэл ханамжийг гурван орчноор судалж, түлхүүр үзүүлэлтүүдийн хариу үйлдлийг олж мэдсэнээр ажилтнууд ажилдаа амжилт гарган ажиллахад хэрхэн дэмжлэг үзүүлэх, аль хэсэгт илүү төвлөрч ажиллах, хөрөнгө оруулалт хийх ёстой талаар ойлгоход туслах юм.

4. ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ АНХААРЛЫГ БАЙГУУЛЛАГА РУУГАА ТАТАХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛНО

Ажил идэвхтэй хайгчид ажилд орохоор сонирхож буй байгууллагаа судлахдаа хамгийн түрүүнд тус байгууллагад ажил эрхэлдэг найз нөхөд, танил тал, хамаатан саднаасаа асуух нь элбэг байдаг. Энэ үед үнэлгээ өгч буй хүн нь тус байгууллагын дэмжигч ажилтан уу үгүй юу гэдгээс хамаарч тэдэнд эерэг эсвэл сөрөг сэтгэгдэл төрүүлдэг байна.

5. АЖИЛТНУУДЫН АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛНО

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад ажилтны сэтгэл ханамж нь тухайн ажилтны ажлын гүйцэтгэлтэй шууд хамааралтай болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл сэтгэл ханамж өндөртэй ажилтан өндөр гүйцэтгэлтэй ажилладаг гэсэн дүгнэлт гаргажээ. Жишээлбэл IBM корпораци ажилтны сэтгэл ханамж болон бизнесийн үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлүүд /хэрэглэгчийн сэтгэл ханамж, хариу үйлдлийн түвшин, бүтээмж/ -ийн гол хамаарлыг олох зорилготой судалгаа хийжээ. Судалгааны үр дүн нь ажилтны сэтгэл ханамж болон гүйцэтгэлийн шууд хамаарлыг нотолсон байдаг.