Дижитал шилжилтийн үед Борлуулалт хариуцсан захирлууд юу хийх ёстой вэ?

Сүүлийн хэдэн жил бүх салбарт л Digital Transformation буюу дижитал шилжилтийн тухай яригддаг болсон байна. Гэхдээ бидний борлуулалтанд энэ дижитал шилжилт яаж нөлөөлөх вэ? Үүний давуу талыг яаж бид ашиглах ёстой вэ? гэдэг асуултууд бидний өмнө гарч ирж байна.

Энэ асуултын хариултыг олохоор Америкийн судалгаа, консалтингийн томоохон компани болох McKinsey and Company-ийн Америк, Европын 1000 компанийн Борлуулалт хариуцсан захирлуудын дунд хийсэн судалгаа байдаг. Энэ судалгаа нь “Дэлхийн шилдэг борлуулалтын лидерүүдээр батлагдсан борлуулалтыг өсгөх 5 стратеги” гэсэн номонд зориулж хийгдсэн байдаг.

Хурдтай хөгжиж буй ихэнх компаниуд бүгд дижитал хэрэгслүүдийг ашиглаж, борлуулалтынхаа процессийг автоматжуулах замаар багийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлж чадсан байдаг.

Борлуулалтыг өсгөхөд хамгийн чухал хүчин зүйлүүд юу вэ гэсэн асуултын ТОП хариулт нь зорилтот хэрэглэгч, борлуулалтын боломжуудаа зөв тодорхойлох гэсэн байдаг. Үүний тулд ямар сувгаар орж ирсэн ямар төрлийн хэрэглэгчээс борлуулалтын боломжууд ирэх магадлалтайг борлуулалтын төрөл бүрийн шинжилгээ хийж гаргадаг байна. Өөрөөр хэлбэл вэбсайт, имэйлээр эсвэл хурал цуглаан, уулзалтаар дамжин орж ирсэн харилцагчид гэх маягаар харилцагчдаа ангилан тэдэнтэй харилцах арга стратегиа боловсруулснаар цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй ажиллагаагаа нэмэгдүүлж чадсан байдаг.

Үүнтэй адилаар Борлуулалтын удирдах ажилтан ч мөн шийдвэр гаргалтандаа борлуулалтын датануудаа үр дүнтэйгээр ашигладаг. Жишээ нь ямар харилцагч руу аль борлуулагчаа явуулах уу, ямар зах зээл дээр аль ажилтнаа ажиллуулах уу гэх мэт.

Мөн харилцагчийн худалдан авалтын трендийг ч мөн гаргах боломжтой. Ямар бүтээгдэхүүнийг авсны дараа ямар бүтээгдэхүүний хэрэгцээ гарч ирдэг, аль бүтээгдэхүүнийг дагалдаж аль бүтээгдэхүүн борлуулагдах магадлалтай гэх мэт.

Байгууллагуудын борлуулалтын өсөлтийг бий болгоход дижитал чадамжийг хөгжүүлэх нь маш чухал бөгөөд түүний үнэ цэнийг бүрэн олж авахын тулд байгууллагын хүний нөөц болон технологийн дэвшлийг нэгтгэн интеграци хийх чадвар хамгийн чухал нь байдаг байна.