Процессоо сайжруулснаар борлуулалт нэмэгдэнэ

Сайн борлуулалтын ажилтныг ажилд авах нь цор ганц борлуулалтыг нэмэгдүүлэх арга биш. Борлуулалтын сургийг хэрхэн амжилттай борлуулалт болгож байгаа бизнес процессоо сайжруулах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл борлуулалтыг сайжруулахын тулд бизнес процессоо сайжруулах хэрэгтэй гэсэн үг.

Үүний тулд 1-рт нь Борлуулалтын процессийг илэрхийлдэг Sales funnel буюу борлуулалтын фүнэлээ шинжил

Борлуулалтын фүнел гэдэг нийтлэг утгаараа орж ирсэн Борлуулалтын сургийг хэрхэн борлуулалтын ажилтан ажиллаж Боломж болгон хувиргаж, үнийн санал өгч, амжилттай борлуулалт болгон хувиргаж байгааг харуулсан диаграм байдаг.

Борлуулалтын процессийг сайжруулах хамгийн эхний алхам бол тэднийг бүртгэх.

Манай борлуулалтын процесс хэдэн алхамтай болох, тэдгээр нь юу юу болохыг тодорхойл. Хамгийн чухал нь эдгээр алхмууд тус бүр аль нь ямар ач холбогдолтой болохоо тодорхойлох нь чухал. Эдгээр асуултаа тодруулснаар процессоо сайжруулахад илүү хялбар болно.

2-рт оновчтой KPI үзүүлэлтүүдйг тодорхойл

Борлуулалтын процессийн явцын үр дүнг илэрхийлэх оновчтой түлхүүр үзүүлэлтээ зөв сонгох нь чухал. Борлуулалтын фүнел дахь алхам тус бүрийн үр дүнг илтгэх KPI үзүүлэлтүүдийг тодорхойлж өгснөөр борлуулалт болгон хувиргаж байгаа үзүүлэлтээ мэдэж авах, сайжруулах боломжтой болно.

3-рт нь процессуудаа автоматжуул

Дараагийн хамгийн чухал алхам бол борлуулалтын процессийг автоматжуулах зөв шийдлээ сонгох явдал юм. Одоог хүртэл борлуулалтынх нь бүх процесс excel болон имэйлээр явж байгаа байгууллагууд цөөнгүй байдаг.

  • Бизнесийн эрхлэгч бүх боломжуудыг нэгтгэн харж чаддаггүй, учир нь борлуулагч болгон тусдаа бүртгэл хөтөлдөг
  • Хэдэн боломж орж ирснээс бид хэдийг нь амжилттай борлуулалт болгон хувиргаж чадсанаа мэдэж чаддаггүй, учир бас л ажилтан болгон тусдаа хөтөлдөг, зарим газар бол энэ тоогоо бүртгэдэггүй
  • Борлуулалтын ажилтан excel дээр үнийн санал, зарлагын баримт гэх мэт баримтуудаа гараар хийж цаг алддаг
  • Мэдээлэл солилцох хурд удаан байдаг. Хажуугийн ширээний борлуулагчийн хийж байгаа борлуулалтыг би мэдэхгүй, тэр хүн чөлөө авсан үед харилцагч нь над руу утасдахад би шууд хариу өгч чадахгүй гэх мэт
  • Борлуулалтын нэгдсэн тайлан хийхэд маш их хугацаа зарцуулдаг. Ажилтан бүр дээрх мэдээллийг нэгтгэх, нэгдсэн форматанд оруулах гэх мэт

Борлуулалтын процессийг автоматжуулах шийдэл болох Харилцагчтай түншлэх систем буюу CRM системийг ашигласнаар эдгээр процессийг автоматжуулж, борлуулалтын багийнхны цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна борлуулалтын мэдээллийн сантай болж, илүү үр ашигтай шийдвэр гаргалтанд туслах мэдээлэлтэй болно гэсэн үг.

Жишээ нь маркетингийн ямар үйл ажиллагаа борлуулалтанд илүү нөлөөлж чадаж байгаа, ямар төрлийн борлуулалтын сурагтай түлхүү ажиллавал амжилттай борлуулалт болж хувирах магадлалтай гэх мэт. CRM систем дээр борлуулалтын бүхий л датаг нэг дор цуглуулж чадсанаар борлуулалтын багийнхан мэдээллээ хуваалцах, хоорондын харилцаа холбоо сайжрах олон талын ач холбогдолтой.

Нэгтгээд дүгнэхэд өнөөдрийн хэлэх гэсэн гол санаа бол процессоо сайжруулах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх нь урт хугацаанд үр дүнгээ бий болгодог. Гэхдээ энэ арга нь байгууллагын ашгийн түвшинг тогтвортой барих, бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулж, өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой.