2019 онд дэлхий дахины дагаж буй борлуулалтын 4 чиг хандлага

1. Зэт үеийнхэнд борлуулалт хийх нь:

1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны дунд үе хүртэлх хугацаанд төрсөн, өсвөр насныхнаас 20 нас хүртэлх залуучууд Зэт үеийнхэн гэж нэрлэгдээд байна. Түүнчлэн 20-оод насныхан худалдан авалтанд илүү нөлөөтэй учраас тэдэнд түлхүү төвлөрөх нь зүйтэй юм. Сүүлийн жилд л гэхэд зэт үеийнхэн 29-143 тэрбум ам.долларын шууд зарцуулалттай байгаа бөгөөд 2020 он гэхэд хамгийн том сигмент нь тэд байх нь гарцаагүй юм.  

Тэгэхээр энэ нь борлуулалтанд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ үеийнхэн өмнөх үеийнхнээс нилээн хэдэн талаараа ялгаатай юм. Жишээлбэл тэд технологийн эрин үед төрсөн бөгөөд нийгмийн сүлжээ, интернэт худалдаа болон бүхий л төрлийн өдөр тутмын технологийг хэрэглэж өссөн. Мөн тэд дэлхий нийтийн асуудлууд болон дэхийд нөлөөлөх өөрийн нөлөөнд анхаарлаа хандуулдаг ба ялангуяа хүрээлэн буй орчны асуудлуудад ихээхэн анхаардаг.

Та бүхнийг гайхшруулах үнэхээр сонирхолтой тоо баримт бидэнд байна. Зэт үеийнхэн уламжлалт дэлгүүрээр үйлчилүүлэхээс илүүтэйгээр онлайн сонгодог ажээ. Сүүлийн үеийн судалгаагаар тэдний 57% нь онлайн худалдааг илүүд үздэг гэсэн дүгнэлт гарчээ.

Тэгвэл энэ үеийнхэнд хэрхэн борлуулалт хийх вэ?

Борлуулалт хийх нууц нь энэ үеийнхнийг хэн бүрдүүлж байна, тэд юунд анхаарлаа хандуулж байна гэдгийг ойлгох нь чухал юм. Тэдний тухай илүү их зүйлсийг мэдэх нь тэдэнд борлуулалт хийх шилдэг аргыг бодож олоход тань хялбар дөхөм байх болно.

2. Борлуулалтыг идэвхжүүлэх стратегийг хэрэгжүүлэх нь

Борлуулалтын баг бүрт борлуулалтын идэвхжүүлэх арга хэрэгсэл байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиг хандлага өссөөр байгаа бөгөөд ирэх жилүүдэд ч мөн борлуулалтыг идэвхжүүлэх стратеги нэмэгдэх хандалагай байна. Борлуулалтын идэвхжүүлэлтийн аргууд нь доорх шаардлагыг хангах хэрэгтэй:

  • Одоогийн стратеги болон төлөвлөгөөнд ил тод бодлого, тодорхой алхмууд хэрэгжүүлэх,
  • Борлуулалтын ажилтнуудын борлуулах ур чадвар, тэднийг илүү сайн борлуулалт хийхэд нь голчлон төвлөрөх,
  • Шинээр ажилд орсон борлуулалтын ажилтнуудад хэрэгжүүлэхэд хялбар байхаас гадна тэднийг ажлаа богино хугацаанд гаршуулахад нь туслах,
  • Борлуулалтын ажилтан нэг бүрт илүү их борлуулалт хийхэд нь тусалж чадахуйц шинэ технологид төвлөрөх.

Энэ чиг хандлагыг борлуулалтын процесстоо хэрхэн нэвтрүүлэх вэ?

Энэхүү стратеги нь шинэ борлуулалтын ажилтанд туслахад үр дүнтэй байхаас эхлээд одоогийн борлуулалтын ажилтанг ч мөн дадалжуулахад чиглэгдсэн байхад төвлөрөх хэрэгтэй.

Үүний тулд орчин үеийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, борлуулалтын идэвхжүүлэлтийн стратегиийнхаа нэг хэсэг, хөшүүрэг болгох нь чухал. Түүнчлэн борлуулалтын ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд нь туслах идэвхжүүлэлтийн стратегийг бий болгож ажиллах хэрэгтэй.

3. Хиймэл оюун ухаан ба борлуулалт:

2019 оны дэлхийн борлуулалтанд нөлөөлөхүйц хиймэл оюун ухааны маш олон арга замууд бий. Хиймэл оюун ухаан борлуулалтын ажилтнуудыг илүү бүтээлч байхад нь туслах хамгийн гол ач холбогдлуудыг дурдвал:

  • Маш их хэмжээний датанд маш богино хугацаанд анализ хийх чадвар нь борлуулалтын стратегийг биелүүлэхэд туслана
  • Чухал мэдээлэлд үндэслэсэн саналууд зөв хүмүүстээ хүрэх цаг хугацааг хэмнэнэ.
  • Маш их мэдээллийг ашиглах, эдгээр мэдээлэлд анализ хийх чадвар нь ирээдүйг таамаглах хүчийг бий болгодог.

Хиймэл оюун ухааныг хэрхэн борлуулалтын хөшүүрэг болгох вэ?

Хиймэл оюун ухаан нь минут өнгөрөх тусам л хэрэглэхэд хялбар дөхөм болж байна. Танай байгууллага CRM систем ашигладаг бол энэхүү системийн тусламжтай бий болсон мэдээлэлдээ үндэслэн богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж болох юм.

Хэрэв Ай Ти Зоне компаний хөгжүүлсэн CRM системийн талаар мэдээлэл авахыг хүсвэл https://www.itzone.mn/page/green-crm дээр дарна уу.

4. Омни-чаннел сэтгэл ханамжид чиглэх нь

Зэт үеийнхэн худалдан авалтын зах зээлд хүч түрэн орж ирж байгаа талаар дээр дурдсан. Энэ үеийнхэн олон төрлийн төхөөрөмжийг бүхий л нөхцөлд ашиглаж, худалдан авалт хийхээсээ өмнө тухайн сонирхсон бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар судалдаг. Энэ чиг хандлага нь омни-чаннел маркетингруу чиглэж, омни-чаннел сэтгэл ханамж нь борлуулалтанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Хамгийн чухал нь энэ нь борлуулалтын алба болон маркетингийн алба хоорондын уялдаа холбоонд бий болдог.

Омни-чаннел сэтгэл ханамжийг хэрхэн бий болгох вэ?

Бүх хэрэглэгчдээ зөв омни-чаннел сэтгэл ханамжийг бий болгохын тулд маш олон зүйлүүдийг хийх хэрэгтэй байдаг. Жишээлбэл:

  • Танай зорилтот хэрэглэгчийн хэрэглэж, худалдан авалтанд хөшүүрэг болдог бүхий л платформ болон сувгуудыг тодорхойлох,
  • Танай зорилтот хэрэглэгчдийн хэрэглэж болохуйц сувгууд болон платформуудын хоорондын шилжилтийг бий болгох,
  • Нийгмийн сүлжээг уламжлалт дэлгүүрлүү чиглүүлэх арга замуудыг олох.

Хамгийн чухал нь борлуулалтын алба нь маркетингийн албатайгаа холбоотой байх юм. Энэ нь зөвхөн маркетерууд борлуулалтын сургийг борлуулалтын ажилтанд олж өгөхөөр хязгаарлагдахгүй.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл:

Борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын ажилтнуудын бүтээмжийг сайжруулахын тулд эдгээр чиг хандлагуудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа доорх шинэ технологи болон шинэ тактикийг нэвтрүүлэх хэрэгтэй.

  • Зэт үеийнхэнд хэрхэн борлуулалт хийхийг сурах,
  • Танай байгууллагын борлуулалтын багт өөрсдийн мэдлэг туршлагаа сайжруулахад нь туслах борлуулалтын идэвхжүүлэлтийн стратеги нэвтрүүлэх,
  • Борлуулалтын мэдлэг туршлагаа сайжруулахад нь туслах хиймэл оюун ухаан бүхий шинэ технологийг нэвтрүүлэх
  • Зорилтот хэрэглэгчдийнхээ омни-чанел сэтгэл ханамжийг хөгжүүлэх маркетинг болон борлуулалтыг интеграци хийх.

Та эдгээр борлуулалтын чиг хандлагын алийг нь хэрэгжүүлмээр байна?