Борлуулалтын ажилтнуудад CRM систем зайлшгүй хэрэгтэй болохыг илтгэх 10 шалтгаан

1. Мэдээллийн аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй

CRM нь борлуулалтын багт борлуулалттай холбоотой мэдээллүүдээ аюулгүй, төвлөрсөн байдлаар хадгалах болон тэдэнд өөр өөр байршлуудаас нэгдсэн нэг системд нэвтрэхэд нь тусалдаг. Ингэснээр байгууллагын хамгийн амин чухал мэдээлэл болох борлуулалттай холбоотой мэдээллүүд алдагдана гэдэгт санаа зовох шаардлагагүй болох юм.

2. Төлөвлөгөө болон цагийн менежментийг мэргэжлийн түвшинд хийх

CRM систем нь борлуулалтын ажилтнуудад өдөр тутмын ажлын хувиараа оновчтой гаргах, ажлуудаа хамгийн яаралтай чухалаар нь эрэмбэлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.  Түүнчлэн борлуулалтын ажилтнуудын гараар хийдэг ажлуудыг автоматжуулснаар тэдэнд харилцагчиддаа илүү их цаг зарцуулах боломж олгодог нь олон ажлуудаа амжилттай хаах, тэдэнтэй илүү бат бөх түншлэхэд нь тусалдаг.

3. Толгой доторх тайлан биш бодит тайлан гаргах

CRM нь борлуулалтын ажилтнуудад 7 хоног тутмын болон сар тутмын ажлын тайлангаа хялбар бэлдэхэд нь тусалдаг. Тайлан бэлтгэх процесс нь автомат байдаг бөгөөд маш ойлгомжтой. Хэдхэн товч дараад л одоогийн байдлаар ямар борлуулалтан дээр ажиллаж байгаагаа багийн бусад гишүүддээ мэдээллэх боломжтой. 

4. Төөрөгдлөө зогсоож, зорилтоо эхлэх

CRM нь борлуулалтын ажилтнуудад датагаа сигментчилэхэд тусалдаг бөгөөд хамгийн үнэ цэнэтэй боломжуудыг тодорхойлоход нь тусалдаг. Ингэснээр ажлын цагаа үр дүнгүй олон төрлийн баримт бэлдэхэд зарцуулах эсвэл зохион байгуулагдаагүй, замбараагүй мэдээллийн жагсаалт дунд төөрөхөөс сэргийлдэг.

5. Өрнөж буй асуудлын талаар байнга шинэлэг мэдээлэлтэй байх

CRM систем борлуулалтын багийн бүх гишүүдэд борлуулалтын мэдээллийг цаг алдалгүй өгдөг дундын мэдээллийн сан, баримт бичгийн загвар болон и-мэйл интеграци санал болгодог.  Ингэснээр борлуулалтын ажилтнууд аль ажил нь хамгийн амжилттай сайн явагдаж байгааг харах боломжтой юм. Мөн борлуулалтын багийг удирдаж буй дарга болон борлуулалтын ажилтнуудын хоорондын харилцаа, ажлын уялдаа холбоог сайжруулдаг.

6. Шинэ борлуулалтын мэдээлэллийг яг цагт нь харах

Харилцагчтай бий болгодог бүхий л харилцааг процессжуулах замаар CRM нь борлуулалтын ажилтнуудад харилцагчтай яг хэзээ холбоо тогтоовол амжилттай байх вэ гэдгийг мэдэхэд тусалдаг. Жишээлбэл: бүтээгдэхүүний өөрчлөлт, гэрээний хугацаа сунгалт, эсвэл шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтын урамшууллын мэдээлэл гэх мэт. Энэ нь борлуулалтын ажилтнуудад борлуулалтаа амжилттай хаах боломжийг нь нэмэгдүүлдэг байна.  

7. Борлуулалтын циклийг боловсронгуй болгох

CRM нь өдөр тутмын борлуулалтын циклийг хялбарчилахад тусалдаг. Энэ нь багт байгаа хүн бүрт борлуулалтын төлөвлөгөөндөө илүү хурдан хүрэхэд тусалдаг. Яагаад гэвэл захиалга, үнийн санал бэлдэхийг CRM системд автоматжуулж өгснөөр борлуулалтын багийнханд үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгодог.

8. Харилцагч тань чухам юу хүсч байгааг мэдэх

CRM системд харилцагчтай холбоотой бүхий л мэдээлэл хадгалагддаг учраас борлуулалтын ажилтнуудад харилцагчийн эрэлт хэрэгцээнд анализ хийх болон ямар нэгэн үл ойлголцол, гомдол бий болохоос  ямагт сэргийлж чаддаг байна. Энэ бүгд нь харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, үнэнч хэрэглэгчийг бий болгодог бөгөөд өндөр ашгийн түвшинг авчирдаг.  

9. Олон дахин давтагддаг ажлуудыг хөнгөвчилөх

CRM нь борлуулалтын ажилтнуудад бага ашиг тустай, их цаг зарцуулдаг, олон дахин давтагддаг ажлуудыг хөнгөвчилдөг. Жишээлбэл бүтээгдэхүүн болон үнийн мэдээллийг хадгалж, ажлын санамжууд явуулж, борлуулалтын процессоо алхам алхамаар нь ялгаж харахад нь тусалдаг байна.

10. Төсөв хэмнэх

Хэдийгээр CRM систем нэвтрүүлэх нь тийм ч хямд үнэтэй биш ч үнэндээ танай байгууллагын төсвийг хэмнэдэг. Яагаад гэвэл борлуулалтын ажилтнууд уг системийг ашигласнаар өмнө нь санамсаргүй гаргадаг байсан алдаануудаа  гаргахаа больдог. Жишээлбэл үнийн санал бэлтгэх, нэхэмжлэх бэлтгэх, захиалгын баримт, үйлчилгээний баримт зэрэг гараар бэлддэг байсан маягтуудаа системээс татаж авах боломжтой юм.