Бизнесийн ертөнцөд Амжилт аз дагаж ирдэггүй. Бизнесийн гүйцэтгэлийн оновчтой, дэлгэрэнгүй мэдээлэл болон зах зээлийн нөхцөл байдалд тулгуурласан маш сайн стратегич шийдвэр гаргалт л чухал. Харин бизнесийнхээ гүйцэтгэлийг үнэлэх нь тийм ч түвэгтэй процесс биш.
1. Бизнесийн үйл ажиллагаагаа дүгнэх : та төлөвлөсөн зорилгодоо хүрч чадсан уу?
Таны бизнесийн бүхий л үйл ажиллагаа зорилгодоо төвлөрөх ёстой. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх гүйцэтгэлийг тогтмол үнэлж, дүгнэж байх хэрэгтэй.
Анхаарах асуудлууд :
- Борлуулалт : Борлуулалтын гүйцэтгэл таны хүлээлтэнд хүрч байна уу?
- Дэвшилтэт санаа : Зорилгодоо хүрэхэд туслах шинэ санаанууд хөгжүүлж чадаж байна уу?
- Хүмүүс : Ажилтнууд болон багууд тавьсан зорилгодоо хүрч чадаж байна уу? Ажилтнуудаа тогтоон барьж чадаж байна уу, оролт гаралт өндөр байна уу?
2. Үр ашигтай байдал : Таны ашгийн түвшин нэмэгдэх боломжтой юу?
Бизнесийн үйл ажиллагааны үр ашигтай байдал нь нөөцөө хамгийн оновчтой ашигласнаар хэмжигдэнэ : бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж байна, үр ашиггүй зардлаа хэрхэн бууруулж байна? гэх мэт. Товчхондоо ашгийг хамгийн өндөр байлгах гол зүйл нь зардлаа бууруулах болон орлогоо нэмэгдүүлэх явдал юм.
- үйл ажиллагааны зардал : энэ зардлыг бууруулж болох уу? Түрээс, үйл ажиллагааны тогтмол зардлууд, хүний нөөцийн болон бусад зардлууд
- цаг хугацаа : үр ашиггүй процессоос болж ажилтнууд тань цаг хугацаа алддаг юм биш биз? Жишээ нь өдөр тутмын үйл ажиллагаагаа технологийн тусламжтайгаар автоматжуулж, цаг хугацаагаа илүү үр ашигтай зарцуулж болно.
- бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хангалттай ашиг авчирдаг уу? Үнээ нэмэх үү?
- санхүү : санхүүгийн эх үүсвэр тань баталгаатай юу? Мөнгө олох өөр арга замууд байна уу?
3. Өрсөлдөөнийг ажигла : та тэндээс шинэ санаа, боломжуудыг олж харж чадаж байна уу?
Бизнесийн гүйцэтгэл зөвхөн бизнесийн дотоод үйл ажиллагаанаас хамаардаггүй. Өөрийн салбарт ажиллаж байгаа бизнесүүдийг тогтмол ажиглаж байх нь чухал.
- Ажилтнууддаа ямар хэмжээний цалин олгож байна? Танай шилдэг ажилтныг өрсөлдөгч компани татан авах аюул байна уу?
- Өрсөлдөгч бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд байна?
- Өрсөлдөгчийн зорилтот зах зээл хэн бэ?
- Таны санал болгож чадахгүй үнэ цэнийг тэд бүтээж чаддаг уу?
4. Салбарын трендийг ажигла : өөрийн бизнестээ ТРЕНДИЙГ нэвтрүүлэх хэрэгтэй байна уу?
Бизнес бол орчин тойрноосоо маш хамааралтай. Өрсөлдөгчдийнхөө адилаар та бизнесийнхээ гүйцэтгэлийг үнэлэхдээ илүү өргөн цар хүрээнд тооцох хэрэгтэй. Дотоод болон гадаадын эдийн засгийн байдал, танай үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлийн байдал, технологийн хөгжил гэх мэт.
- Үнэ өсч байна уу, буурч байна уу? Түүхий эд материалын өртөг таны бүтээгдэхүүний ашигт шууд нөлөөлнө
- Валютын ханш : таны ашигт нөлөөлдөг үү? Та гаднаас бараа бүтээгдэхүүн, түүхий эд материал татан авдаг уу?
- Танай салбар дахь дараагийн шинэ хувьсал юу байх вэ? Та бизнесээ байнга хөгжүүлж чаддаг уу, эсвэл хэрэглэгчид шинэ зүйлийг өрсөлдөгчөөс хайдаг уу?
ХАРИН ТА БИЗНЕСИЙНХЭЭ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТОГТМОЛ ҮНЭЛЖ, ХЯНАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
Жил бүрийн энэ улиралд энэ жилийнхээ гүйцэтгэлийг дүгнэх, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргах ажлыг бүх байгууллагууд хийдэг. Стратегийн болон үйл ажиллагааны түвшинд тавигдсан зорилгуудын биелэлт, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал байнга тавигддаг.
Жилийн эцэс болохоор бизнесийнхээ гүйцэтгэлийг үнэлэхийн тулд ажилтан тус бүр тоо мэдээллээ цуглуулж, боловсруулж, цаг хугацаа, хүний нөөцийг ихээр зарцуулдаг түгээмэл үзэгдэл байсаар байна.
Харин та бизнесийн гүйцэтгэлийг үнэлэх олон улсын шилдэг аргачлалыг системтэйгээр суралцмаар байна уу? Бизнесийн гүйцэтгэлээ жилийн эцэст бизнес төлөвлөгөөгөө дүгнэх гэж биш, сар бүр, өдөр бүр явцыг нь хянаад явах системийг байгууллагадаа нэвтрүүлмээр байна уу?
KPI менежментийн олон жилийн туршлага, судалгааны ажлын үр дүнд бий болсон Австралийн KPI институтийн Certified KPI Professional сургалт Монгол улсад болох гэж байна.
Энэхүү сургалтыг KPI институтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ноён Aurel Brudan удирдан явуулах юм. Aurel Brudan-ий удирдлаган дор KPI институтын судалгааны баг 24 салбарын 15 функционал, 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн үнэлгээний тайланг судалж, 7000 гаруй KPI үнэлгээг боловсруулж, www.smartKPIs.com вэбсайтаа байгуулсан байна.
Бизнесийн зөвлөхийн хувьд Aurel нь гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагын системийг нэвтрүүлэх маш олон төслийг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. Түүний харилцагчдад Австралийн шуудан, Brisbane хотын консул, Австралийн үндэсний банк гэх мэт байгууллагууд байдаг.
Сургагч багшийн хувьд Aurel нь Melbourne-ийн их сургуульд багшилдаг, Менежментийн академи, Австралийн Маркетингийн Институт, Австралийн менежментийн институтийн гишүүн юм.
Австрали дахь Melbourne Business сургуулийн Research Commercialization, Advanced Learning and Leadership сертификаттай. Melbourne их сургуулийг Гүйцэтгэлийн удирдлагын систем судалгааны ажлаараа Докторын зэрэг хамгаалж байгаа юм.
Сургалт болох огноо : 2019 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд 09.00 – 17.00 цагийн хооронд
Бүртгэл : 2019 оны 11 сарын 13-ыг дуустал
Сургалт хэнд зориулагдсан бэ : Байгууллагын удирдлагууд, гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирлууд эсвэл менежерүүд ажиллаж байгаа салбараас хамааралгүйгээр KPI ашиглан байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих мэдлэгийг олж авна. Сургалтын явцад өгөгдөх мэдээлэл, хэрэгслүүд нь уг аргачлалыг байгууллага дээрээ шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог.
Холбогдох утас : 99027699 и-мэйл Chingerel.b@mogulconsulting.mn
Бүртгүүлэх холбоос : http://bit.ly/2muTAhp