KPI институтын 2020 оны сургалтын төлөвлөгөө

15 жилийн турш олон улсын KPI институт нь гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр тэргүүн туршлага судлан хөгжүүлж, олон зуун байгууллагын болон корпорациудын хурдацтай өсөлтийг бий болгох өөрчлөлтүүдийг хийж байна.

2020 онд ч мөн дэлхий даяарх бизнесүүдийн зорилгодоо хүрэхэд нь туслах эрхэм зорилгоо хэрэгжүүлж, бизнесийн гүйцэтгэлийн удирдлагыг хөгжүүлэх олон төрлийн сургалтуудаа явуулахаар төлөвлөөд байна.

KPI институт нь өөрийн 15 жилийн туршлага, судалгаан дээр тулгуурлан хөгжүүлсэн дараах сургалтуудыг явуулж байна:

CERTIFIED KPI PROFESSIONAL AND PRACTITIONER

KPI МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэ сургалт нь таны KPI-тай ажиллах ур чадварыг сайжруулах ба KPI удирдлагын арга техникүүд, скоркарт, дашбоард гэх хэрэгслүүдийг ашиглах мэдлэгийг олгоно. Сургалтанд оролцогчид KPI-ийг сонгох, хэмжих, шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулах, гүйцэтгэлийн үзүүлэлт бүхий тайлан бэлдэх гэх мэт эхлэлээс нь төгсгөл хүртэлх бүх үйл ажиллагааны тухай цогц мэдлэгийг олж авах болно.

 

CERTIFIED OKR PROFESSIONAL

OKR ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН АРГАЧЛАЛЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Гурван өдөр үргэлжлэх энэ сургалт нь гүйцэтгэлийн удирдлагын шинэлэг арга болон OKR (Objective Key Result) –г ашиглан хэрхэн байгууллагынхаа гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга барилыг KPI институтын олон жилийн өргөн судалгаан дээр суурилсан стандартын дагуу хүргэх болно.

 

CERTIFIED STRATEGY AND BUSINESS PLANNING PROFESSIONAL

СТРАТЕГИ БОЛОН БИЗНЕС ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэ сургалт нь стратеги төлөвлөлтийн арга техникийг ашиглан танай байгууллагын бизнесийн төлөвлөлтийн процесс болон урт хугацааны байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад туслах болно.

 

CERTIFIED AGILE STRATEGY EXECUTION PROFESSIONAL

ЭЖАЙЛ СТРАТЕГИ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Certified Agile Strategy Execution Professional сургалт нь байгууллагад стратеги болон гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн схемийг бий болгох шилдэг арга аргачлалуудыг танилцуулах болно.

 

CERTIFIED PERFORMANCE MANAGEMENT PROFESSIONAL

ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэхүү сургалт нь байгууллагад гүйцэтгэлийн удирдлагын соёлыг бий болгох, дүн шинжилгээ хийх, тайлагнах, шийдвэр гаргах, санаачлагын менежментээс авахуулаад янз бүрийн нөхцөл, салбар дахь гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх талаархи ойлголт, шилдэг туршлагыг оролцогчиддоо хүргэнэ.

 

CERTIFIED EMPLOYEE PERFORMANCE MANAGEMENT PROFESSIONAL

АЖИЛТНУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх системийг нэвтрүүлэхээс эхлэн хэрэгжүүлэх, хөгжүүлэх бүхий л үе шатуудын тухай гол ойлголтууд, шилдэг туршлагуудыг энэ сургалтанд үзэх болно.

 

CERTIFIED BALANCED SCORECARD MANAGEMENT SYSTEM PROFESSIONAL

BALANCED SCORECARD ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэ сургалт нь Balanced Scorecard аргачлалыг байгууллагад нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан ба суралцагчид өөрийн байгууллагадаа амжилттайгаар нэвтрүүлэх ур чадварыг эзэмших болно.

 

CERTIFIED DATA ANALYSIS PROFESSIONAL

ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалтанд оролцогчид өгөгдлийг хэрхэн үр дүнтэй цуглуулах, шинжлэх, хөрвүүлэх практик мэдлэгийг олж авснаар байгууллагын удирдах ажилтнуудад шийдвэр гаргалтанд шаардлагатай тоон мэдээллийг боловсруулан хүргэх чадварыг суралцах болно.

 

CERTIFIED DATA VISUALIZATION PROFESSIONAL

ӨГӨГДЛИЙН ДҮРСЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэ сургалт нь үр дүнтэй, дүрсжүүлсэн харилцааны аргачлалыг агуулах ба их хэмжээний мэдээллийг хэрхэн ойлгомжтой энгийн аргаар дүрсжүүлэх аргачлал, хэрэгслүүдийг ашиглах ур чадварыг өгөх болно.

 

CERTIFIED CUSTOMER SERVICE PERFORMANCE PROFESSIONAL

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэхүү сургалтаар оролцогчид Харилцагчийн үйлчилгээний шилдэг стандартыг нэвтрүүлэх үе шатууд, онцлох аргачлалуудыг суралцахаас гадна өөрийн байгууллагад нэвтрүүлэхэд шаардлагатай арга хэрэгслүүдийг ашиглаж сурна.

 

Олон улсын KPI институтын Монгол дахь албан ёсны түнш Могул Консалтинг компани нь 2019 оноос Certified KPI Professional сургалтыг албан ёсоор зохион байгуулахаар хамтран ажиллаж эхлэсэн ба 2020 оны 5 болон 10-р сард нээлттэй сургалтыг зохион байгуулах юм.

Мөн байгууллагын захиалгаар Certified KPI Professional сургалтыг зохион байгуулах ба дараах хүсэлтийн маягтыг бөглөж бидэнд хүсэлтээ илгээгээрэй.

KPI институтын бусад сургалтуудыг авахыг хүсвэл та бидэнд хандаарай. KPI институтын сертификаттай багш нар байгууллагын тань онцлог хэрэгцээнд тохируулан сургалтыг явуулах болно.