Сайн KPI-ийг илтгэх 13 шинж

Сайн KPI гэж юуг хэлдэг тухай тодорхойлохын өмнө KPI-ийг яагаад хэрэглэдэг, яаж хэрэглэдэг тухай авч үзье. Байгууллагууд ихэвчлэн дараах шалтгаанаар KPI-ийг хэрэглэдэг :

  • Гүйцэтгэлийг удирдах – ажилтнуудын гүйцэтгэлийг өндөрт байлгахын тулд үнэлж, хэмжиж байх хэрэгтэй болдог
  • Байгууллага зөв чиглэлдээ хөгжиж байгаа эсэхийг хянах
  • Өөрчлөлт хийх – ажилтнуудыг идэвхижүүлэх
  • Үнэ цэнэ үүсгэгч хүчин зүйлсийг хянах – үнэ цэнийг үүсгэх боломж хаана байгааг шинжлэх
  • Өрсөлдөх чадварыг бий болгох – өндөр гүйцэтгэлтэй ажилтнуудыг илүү сайн ажиллуулах, гүйцэтгэл муутай ажилтнуудыг идэвхижүүлэх
  • Гадагшаа чиглэсэн тайлан – байгууллагын гаднах хамтрагчиддаа тоон үзүүлэлтээ тайлагнах
  • Шийдвэр гаргалтыг дэмжих – өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт
  • Шагнал урамшууллын суурь мэдээлэл – ажилтнуудад зориулсан цалин урамшууллын бодлогыг дэмжих

Эдгээр ойлголтуудыг тодруулан харах юм бол, жишээ нь ажилтнуудыг идэвхижүүлэхийн тулд дан ганц тоо хангалтгүй. Түүнийг хэмжих, үнэлэх, зорилтыг тавьж өгөх хэрэгтэй.

 

Сайн KPI-ийг илтгэх 13 үзүүлэлт

  1. KPI-ийн тоон тоон үзүүлэлтүүд, жишээ нь бодит үзүүлэлт, зорилтот болон хамгийн сайн үзүүлэлт гэх мэт
  2. KPI карт буюу бичиг баримт, KPI үзүүлэлтийн зориулалт, эзэмшигч, өгөгдлийн эх үүсвэр, өгөгдлийн давтамж гэх мэт
  3. График дүрслэл, тухайн үзүүлэлтийн өмнөх цаг үед хэрхэн өөрчлөгдөж байсан түүхийг харуулах
  4. KPI-ээс гаргаж авсан өгөгдөл, хэмжигдэхүүнийг нэгтгэн харуулсан шинжилгээ

  1. Бенчмаркинг буюу тухайн үзүүлэлт өрсөлдөгчтэй харьцуулахад ямар түвшний гүйцэтгэлтэй байгааг харуулах
  2. Гүйцэтгэлийг үнэлэхдээ KPI-ийн эзэмшигчдийн бичсэн үнэлгээ дүгнэлт
  3. Хэрэв KPI үзүүлэлтээр гүйцэтгэл буурсан бол сайжруулах арга хэмжээ
  4. Үр дүнг сайжруулах, KPI-д тогтоосон зорилтот түвшинд хүрэх санаачилга ажлууд

  1. Байгууллагын үнэ цэнийн хүчин зүйлстэй холбогдсон байдал
  2. Засаглалын дүрэм – KPI төлөвлөсний дагуу ажиллахгүй бол яах вэ? Ямар сануулга, ямар процессоор явагдах уу? Хэн өөрчлөх санаачлага гаргаж, хэн батлах уу?
  3. Дүн шинжилгээ – Одоогийн гүйцэтгэлийн түвшинд юу нөлөөлөв? Гүйцэтгэлийг сайжруулахын тулд та гүйцэтгэлийг судалж, дүн шинжилгээ хийх, сайжруулах үйл ажиллагааг хийх, шаардлагатай нөөцийг хуваарилах

  1. Эрсдлийн нөхцлүүд – KPI бүр гэнэтийн эрсдлийг тодорхойлох хүчин зүйл болох боломжтой. Тэдгээр нь юу байх вэ? Эдгээр эрсдлүүд илэрвэл бид юу хийх ёстой вэ?
  2. Бизнесийн ерөнхий зорилготой уялдсан байх – дангаараа ашиглагддаг KPI гэж байхгүй, бүгд байгууллагын стратеги төлөвлөгөө, алсын хараа, зорилго зорилтуудад тулгуурлан түүнд хүрэх үйлчилгээний гүйцэтгэлтэй холбоотой тодорхойлогдсон байдаг

KPI бүр эдгээр 13 шинжийг агуулах албагүй, гэхдээ эдгээр шинж тус бүрийг авч үзэх хэрэгтэй. KPI бол ердөө нэг тоо төдий биш, байгууллагын стратеги төлөвлөгөөнд хүрэхэд туслах үнэлгээний чухал хэрэгсэл юм.

Мэдээллийн эх үүсвэр : https://www.performancemagazine.org/13-elements-good-kpi-design/

 

ХАРИН ТА БИЗНЕСИЙНХЭЭ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ KPI ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭЭ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛЖ, ТОГТМОЛ ҮНЭЛЖ, ХЯНАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

Жил бүрийн эхний улиралд жилийнхээ төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах механизмаа тодорхойлж, KPI үзүүлэлтүүдээ тодорхойлдог. Стратегийн болон үйл ажиллагааны түвшинд тавигдсан зорилгуудын биелэлт, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх вэ, ямар үзүүлэлтээр хэмжих вэ гэдэг тухай зорилгуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Харин та бизнесийн гүйцэтгэлийг үнэлэх олон улсын шилдэг аргачлалыг системтэйгээр суралцмаар байна уу? Гүйцэтгэлээ зөв үнэлэх KPI үзүүлэлтээ хэрхэн сонгох, бизнесийн гүйцэтгэлээ жилийн эцэст бизнес төлөвлөгөөгөө дүгнэх гэж биш, сар бүр, өдөр бүр явцыг нь хянаад явах системийг байгууллагадаа нэвтрүүлмээр байна уу? 

Бид танд олон улсын The KPI institute-ийн албан ёсны контент болох Certified KPI Professional сургалтыг санал болгож байна. Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү : http://mogulconsulting.mn/certified-kpi-professional-сургалт