Дижитал төрмөл бизнесүүдтэй уламжлалт бизнесүүд хэрхэн өрсөлдөх вэ?

Өнөөдөр бизнесийн ертөнцөд 2 төрлийн компаниуд байна : дижитал эрин үед байгуулагдсан “дижитал төрмөл бизнес” болон түүнээс өмнө үед үүсгэн байгуулагдсан “уламжлалт бизнес”.

 

Gartner-ийн тодорхойлсноор “Дижитал төрмөл бизнес гэдэг бол 1995 оноос хойш байгуулагдсан, үйл ажиллагааны загвар болон чадавхи нь интернэт эрин үеийн мэдээллийн хэрэглээнд суурилсан, үндсэн өрсөлдөх чадвар нь дижитал технологи болсон байгууллагууд” гэсэн байдаг. Энэ тодорхойлолтоос харахад уламжлалт бизнесүүд дижитал бизнесүүдтэй өрсөлдөх нь тийм ч хэцүү асуудал биш юм шиг.

 

Уламжлалт бизнесүүдийн хувьд дижитал ертөнцөд шилжихэд айдас байдаг, учир нь дижитал төрмөл бизнесүүд дөнгөж стартап учраас өөрчлөлт хийхэд хурдан, хялбар, зардал багатай, цөөн ажилтантай, эрсдэл багатай. Гэхдээ энэ ойлголт буруу гэдгийг батлахын тулд Gartner 20 гаруй жилийн түүхтэй Amazon, 60 мянга гаруй ажилтантай Google-ийн жишээг дурддаг.

Дижитал компаниудтай өрсөлдөхийн тулд уламжлалт компаниуд бүрэн дижитал модел руу шилжиж чадахгүй ч инновацлаг байхаас өөр сонголт байхгүй. Харин түүнд туслах 3 зөвлөгөөг энд танилцуулж байна.

ДИЖИТАЛ КОМПАНИУДААС СУРАЛЦ

Уламжлалт бизнесүүд шинэхэн гарч ирсэн дижитал өрсөлдөгчдөөсөө ямар технологийг ашиглан өөрчлөлт хийж болох туршлагыг суралцах хэрэгтэй. Өрсөлдөгчдөөсөө болон бусад бизнесүүдээс дижитал шилжилтийн туршлагыг судлах, тэдний сайн туршлагыг нэвтрүүлэх нь хамгийн оновчтой эхлэл болно. Энэ нь өндөр эрсдэлгүйгээр тодорхой хэмжээний амжилттай алхам хийхэд туслана.

 

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, СУЛ ТАЛАА НӨХ

Дижитал шилжилт хийхийг хүсч байгаа ч шууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал болгож чадахгүй байгаа, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа үед технологийн зөвлөх компанитай хамтран ажиллах нь хамгийн зөв сонголт болно.

Дижитал өрсөлдөөнд амжилттай байх гол зүйл бол хэрэглэгчид хэдийнэ дижитал ертөнцөд худалдан авалт хийгээд сурчихсан байдаг тул тэдний хэрэгцээ шаардлагад нийцэж, зохицож ажиллах хэрэгтэй.  Тийм учраас дижитал шилжилтийг хийх хэрэгтэй болдог.

Дижитал шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажилласнаар дижитал бизнес болоход шаардлагатай дижитал зөрүүг тодорхойлох, түүнийгээ нөхөхөд туслах юм.

 

ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛЫГ АШИГЛА, ДАТАТАЙГАА АЖИЛЛА

Harvard Business Review-ийн тодорхойлсноор тэргүүлэх дижитал компаниуд бизнесийн олон арга барилыг ашигладаг ч тэдний хувьд дата болон дата шинжилгээ нь амжилтын түлхүүр элемент байдаг гэжээ.

Өөрийн харилцагчдын тухай дата мэдээллийг цуглуулснаар тэдний дижитал зан төлөвийг илүү сайн ойлгож, илүү оновчтой таамаглал, шийдвэр гаргалтуудыг хийх болно.

Түүнээс гадна датагаа ашиглан бизнесийнхээ эрүүл мэндийг оношлох чухал ач холбогдол байдаг. Harvard Business Review-ийн хэлж байгаагаар тэргүүлэх дижитал компаниудын эрэлтын таамаглал дээр суурилсан үйлдвэрлэл үйл ажиллагааны таамаглал нь уламжлалт бизнесээс 1.5 дахин их амжилттай болох магадлалтай байдаг байна. Технологийн ачаар энэ төрлийн датанд суурилсан оновчтой шийдвэр гаргалтуудыг хийх боломжтой болсон байна.