KPI сонгоход туслах 15 зөвлөгөө

 

  1. Дотоод тайлан, холбогдох бичиг баримтуудаа судла

Бизнес, стратегийн өмнөх оны төлөвлөгөө, тайлан, гүйцэтгэлийн тайлан гэх мэт байгууллагынхаа гүйцэтгэлтэй холбоотой дотоод бичиг баримтуудаа судлах нь түлхүүр үзүүлэлтүүдээ зөв тодорхойлоход туслана.

  1. Гадны эх сурвалж, хоёрдогч эх үүсвэрийн мэдээллийг судла

Өөрийн ажиллаж буй салбарын тайлан мэдээ, өрсөлдөгчдийн жилийн тайлан, ижил төстэй байгууллагын сайн туршлагыг судлах нь KPI сонгох сайн эх суралж болж чадна.

  1. KPI сонгох үйл ажиллагаанд дотоодын оролцогч талуудыг татан оролцуул

KPI сонгох нь нэг хүн бие дааж хийдэг ажил биш. Энэ нь багаараа хамтран ажиллах, судлах, суралцах, нээлттэй хэлэлцүүлэг, воркшоп хийх арга барилаар хийвэл үр дүнтэй ажил юм.

  1. KPI сонголтыг бизнесийн зорилго, үнэ цэнэтэй уялдуул

KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт нь байгууллагын үнэ цэнийг бүтээх процесс болон гүйцэтгэлийн удирдлагын нэг хэсэг юм. Тийм учраас KPI сонгох үйл явцыг бизнесийн зорилго ба түүнд хүрэх үйл ажиллагаануудын холбоос гэж үзэх хэрэгтэй.

  1. KPI-г байгууллагын бодит гүйцэтгэл, нөхцөл байдалд тулгуурлан сонго

Байгууллага бүрийн хувьд үйл ажиллагааны ялгаатай орчинд, ялгаатай нөөцөөр, ялгаатай арга барилаар ажилладаг учир KPI-ыг сонгоход байгууллагын онцлогыг 1-рт тооцож, салбар, зах зээлийн онцлогийг дараагийн түвшинд авч үзэхийг зөвлөнө.

  1. Байгууллагын хэмжээнд төвлөрсөн KPI үзүүлэлтийн каталогийг ашигла

Нэгдсэн мэдээллийн санд KPI-г бүтцэд оруулан бичиг баримтжуулан хадгалж ашиглах нь KPI-ийн нэгдсэн ойлголтыг бий болгож, нэгдсэн байдлаар ашиглах, ноу-хауг өсгөх, KPI-ийн сонголт, хэрэглээг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлдэг.

  1. Оролт, боловсруулалт, гаралт, үр дүнгийн KPI-уудын ялгааг ойлгож ашигла

Байгууллагын үнэ цэнийг бүтээх урсгал буюу процессийн оролт, боловсруулалт, гаралт, үр дүнгийн шинжилгээ хийх нь KPI сонгох чухал арга техникт тооцогддог.

  1. Үнэлгээний хүснэгт болон дашбоард дээрх KPI-ийг өөрчлөхдөө битгий эргэлзээрэй. KPI нь үйл ажиллагааг тусгах ёстой ба үйл ажиллагаа нь өөрчлөгдөж буй орчин нөхцлийг өөртөө тусгаж байдаг

KPI-ийн хэрэглээ нь уян хатан байх ёстой бөгөөд үйл ажиллагааны орчин өөрчлөгдсөний үр дүнд бизнесийн тэргүүлэх чиглэлүүдийн өөрчлөлтийг тусгасан байх нь чухал учир KPI-ийг өөрчлөн шинэчлэх нь хэвийн зүйл юм.

  1. KPI-ийн хамааралтай байдлыг тогтмол хянаж байгаарай. KPI-ийг шинэчлэх шаардлагатай бол хэзээ ч хамаагүй шинэчил

KPI бол зөвхөн зорилт тавиад түүндээ хүрэхэд биш, зорилго зорилт нь зөв эсэхэд юун түрүүнд хамааралтай үзүүлэлт. Зөв зорилго тавьж, түүндээ хүрэх гүйцэтгэлийг хэмжих хэрэгсэл юм.

  1. KPI сонголт ба зорилтот түвшинг тогтоохдоо байгууллагын чиглэл, төлөвшлийг тооцоол

KPI –ийг хэрэглэх байгууллага бүрт тохирсон стандарт гэж байдаггүй. Байгууллага бүрийн хувьд ялгаатай стратеги байдаг тул KPI хэрэглээ нь ч мөн ялгаатай байна.

  1. Төслийн үе шатууд бол KPI биш

Юуг KPI гэх үү, юуг төслийн үе шат гэх үү гэдгээ сайтар ойлгох нь амжилттай KPI нэвтрүүлэх урьдчилсан шат юм.

  1. Зорилтот түвшин бол KPI биш

KPI-ийн бүтэц, ойлголтыг сайтар ойлгох нь түүнийг оновчтой сонгож ашиглахад маш чухал.

  1. Зарим зүйлсийг хэмжих шаардлагагүй байдаг

Бүх зүйлсийг KPI-аар хэмжих боломжгүй байдаг.

  1. Зарим зүйлсийг хэмжихэд хэцүү байдаг.
  2. Идэвхигүй, ашиглагдахгүй байгаа KPI-ийг сольж, илүү энгийн хэмжигдэхүйц, ашиглагдахуйц KPI-аар соль

KPI сонгох явцад тухай KPI нь чухалд тооцогдон ашиглаж эхлэсэн хэдий ч ашиглах нь өртөг өндөртэй, ажиллагаа ихтэй эсвэл үр нөлөө багатай бол түүнийг солих хэрэгтэй.

 

Хэрэв та байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих KPI-аа сонгоход тусламж хэрэгтэй бол The KPI institute-ийн судалгааны ажлын үр дүн болсон, бодит бизнес дээр түгээмэл ашиглагддаг 500+ гаруй KPI бүхий smartKPIs.com түлхүүр үзүүлэлтийн санд хандаарай.

Магадгүй KPI-ийн тухай сургалт авахыг хүсвэл The KPI institute-ийн Certified KPI Professional сургалтын албан ёсны эрхтэй Могул Консалтинг компанид хандаарай.