KPI Institute-ийн сертификаттай сургалтууд онлайн боллоо

Дэлхий дахинаа үүсээд буй өнөөгийн онцгой нөхцлөөс шалтгаалан The KPI Institute өөрийн сертификаттай сургалтуудаа онлайн болгосноор Монгол хэрэглэгчдэд орон зайн бэрхшээлгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтанд оролцож, мэдлэгээ дээшлүүлэн, сертификаттай болох боломжийг бий болголоо.

KPI институт нь 15 гаруй жилийн туршлага дээрээ суурилан KPI үнэлгээний аргачлал, гүйцэтгэлийн удирдлага, гүйцэтгэлийн үнэлгээ, бизнесийн стратеги төлөвлөлт, Balanced Scorecard аргачлал, OKR аргачлал гэх мэт олон төрлийн сургалтуудыг дэлхийн 50 гаруй орнуудад явуулдаг билээ.

2019 оноос тус институт нь Монгол дахь албан ёсны түншээр Могул Консалтинг компанийг сонгон хамтран ажиллах болсноор дээрх мэргэжлийн сургалтуудыг Монгол бизнесийн мэргэжилтнүүд суралцах, мэдлэгээ баталгаажуулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификаттай болох боломжтой болсон.

KPI институтын явуулж буй онлайн сургалтууд нь бодит орчин явуулдаг сургалттай чанар агуулгын хувьд адил бөгөөд та өөрийн компьютер дээр, хүссэн газраасаа суралцах боломжийг олгож байна.

Онлайнаар явагдаж байгаа дараах сургалтуудад суралцахыг хүсвэл Та Могул Консалтинг компанийн сургалтын албатай холбогдон бүртгүүлэх боломжтой.

 

CERTIFIED KPI PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

KPI МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Энэ сургалт нь таны KPI-тай ажиллах ур чадварыг сайжруулах ба KPI удирдлагын арга техникүүд, скоркарт, дашбоард гэх хэрэгслүүдийг ашиглах мэдлэгийг олгоно. Сургалтанд оролцогчид KPI-ийг сонгох, хэмжих, шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулах, гүйцэтгэлийн үзүүлэлт бүхий тайлан бэлдэх гэх мэт эхлэлээс нь төгсгөл хүртэлх бүх үйл ажиллагааны тухай цогц мэдлэгийг олж авах болно.

 

CERTIFIED OKR PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

OKR ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН АРГАЧЛАЛЫН МЭРГЭШҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Таван өдөр үргэлжлэх энэ сургалт нь гүйцэтгэлийн удирдлагын шинэлэг арга болон OKR (Objective Key Result) –г ашиглан хэрхэн байгууллагынхаа гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга барилыг KPI институтын олон жилийн өргөн судалгаан дээр суурилсан стандартын дагуу хүргэх болно.

 

CERTIFIED STRATEGY AND BUSINESS PLANNING PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

СТРАТЕГИ БОЛОН БИЗНЕС ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Энэ сургалт нь стратеги төлөвлөлтийн арга техникийг ашиглан танай байгууллагын бизнесийн төлөвлөлтийн процесс болон урт хугацааны байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад туслах болно.

 

CERTIFIED PERFORMANCE MANAGEMENT PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭШҮҮЛЭХ  ОНЛАЙН СУРГАЛТ

Энэхүү сургалт нь байгууллагад гүйцэтгэлийн удирдлагын соёлыг бий болгох, дүн шинжилгээ хийх, тайлагнах, шийдвэр гаргах, санаачлагын менежментээс авахуулаад янз бүрийн нөхцөл, салбар дахь гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх талаархи ойлголт, шилдэг туршлагыг оролцогчиддоо хүргэнэ.

 

CERTIFIED EMPLOYEE PERFORMANCE MANAGEMENT PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

АЖИЛТНУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх системийг нэвтрүүлэхээс эхлэн хэрэгжүүлэх, хөгжүүлэх бүхий л үе шатуудын тухай гол ойлголтууд, шилдэг туршлагуудыг энэ сургалтанд үзэх болно.

 

CERTIFIED BALANCED SCORECARD MANAGEMENT SYSTEM PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

BALANCED SCORECARD ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Энэ сургалт нь Balanced Scorecard аргачлалыг байгууллагад нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан ба суралцагчид өөрийн байгууллагадаа амжилттайгаар нэвтрүүлэх ур чадварыг эзэмших болно.

 

CERTIFIED DATA ANALYSIS PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Сургалтанд оролцогчид өгөгдлийг хэрхэн үр дүнтэй цуглуулах, шинжлэх, хөрвүүлэх практик мэдлэгийг олж авснаар байгууллагын удирдах ажилтнуудад шийдвэр гаргалтанд шаардлагатай тоон мэдээллийг боловсруулан хүргэх чадварыг суралцах болно.

 

CERTIFIED DATA VISUALIZATION PROFESSIONAL LIVE ONLINE CERIFICATION

ӨГӨГДЛИЙН ДҮРСЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Энэ сургалт нь үр дүнтэй, дүрсжүүлсэн харилцааны аргачлалыг агуулах ба их хэмжээний мэдээллийг хэрхэн ойлгомжтой энгийн аргаар дүрсжүүлэх аргачлал, хэрэгслүүдийг ашиглах ур чадварыг өгөх болно.