HR tech – байгууллагын гүйцэтгэлийн хурдасгуур

Хүний нөөцийн менежмент нь байгууллагуудын хувьд дэмжигч функц байхаа больж, байгууллагын стратеги зорилгодоо хүрэх чухал хүчин зүйл болж байна. Менежментийн шинжлэх ухааны анхаарлын төвд байж, байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх олон төрлийн хүнийн нөөцийн удирдлагын боломжууд бий болсоор байна.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, бизнест үзүүлж буй өөрчлөлтүүд ч мөн хүний нөөцийн удирдлагын арга барилд өөрчлөлтүүдийг авчирч, хүнээ удирдах арга барил нь илүү байгууллагын гүйцэтгэлийг хурдасгах стратегийн чухал шийдвэр гаргалтуудыг хийх чухал хэсэг болоод байна.

 

Байгууллагууд Хүний нөөцийг удирдах алба хэлтсүүдийнхээ бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн загварчилж, уламжлалт арга барилаа илүү шинжлэх ухаанч хэлбэр рүү шилжүүлж байна.

 

Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол HR tech буюу хүний нөөцийн технологи юм. HR технологиуд үйл ажиллагааг автоматжуулж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Үүнд ажилтнуудын цалин урамшуулал бодох, ур чадварыг хөгжүүлэх, удирдах, ажиллах хүчний шинжилгээ, гүйцэтгэлийн удирдлага болон өдөр тутмын хөдөлмөрийн харилцааны ажиллагаануудыг автоматжуулж байна.

Сүүлийн жилүүдэд энэ салбар ихээхэн хурдтай хөгжиж, олон төрлийн технологиуд бий болжээ.

Тэдний хамгийн эхний шийдэх асуудал бол цаасанд суурилсан процессуудыг автоматжуулах байсан ба Хүний нөөцийн алба хэлтсийн ажилтнуудын мэдээллийг хадгалах, бүртгэх, сургах, ярилцага авах, гүйцэтгэлийг үнэлэх гэх мэт ажлуудын аргачлалыг өөрчилсөөр байна. Технологи бидэнд нийт ажилтнуудын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, бүтэн зургаар нь харах боломжийг бий болгож байна.

Технологийн тусламжтайгаар хамгийн ихээр өөрчлөгдөж, үр дүн нэмэгдсэн дараах онцлох хүний нөөцийн процессууд байна, үүнд :

  • Сонгон шалгаруулалт – Хүний нөөцийн технологи ажилтан ажил олгогч аль алиных нь цаг хугацааг хэмнэсэн
  • Мэдээллийн зохион байгуулалт, нууцлалт – чухал бичиг баримтуудыг дижиталжуулснаас маш их хугацаа, хөдөлмөрийг хэмнэсэн
  • Гүйцэтгэлийн үнэлгээ – Хүний нөөцийн технологийн тусламжтайгаар нийт ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх процесс хялбар хурдан хийгдэх боломжтой болж, нэгдсэн мэдээллээс дүгнэлт хийх боломжийг сайжруулсан
  • Цалин бодолт – ажилтан ажил олгогч аль аль талаасаа цалин бодолтыг нээлттэй, оновчтой болгож өгсөн
  • Сургалт хөгжил – Хүний нөөцийн технологийн дэвшлийн нэг тод жишээ бол сургалт хөгжлийн онлайн платформуудын хөгжлийг хэлж болно. Байгууллагуудын сургалтын бодлого онлайнаар, нэгдсэн платформ дээр явагдах боломжтой болж, байгууллагын хувьд маш их зардал хэмнэж байна

Oxford Economics-ийн судалгаагаар Хүний нөөцийн менежерүүдийн 80% нь шинэ технологийг ажилдаа нэвтрүүлж, ажилтнуудынхаа мэдээлэл дээр анализ хийх, гүйцэтгэлийг сайжруулах сонирхолтой байна гэж харагдсан байна. Тиймдээ ч хүний нөөцийн мэргэжилтнүүдэд шаардлагатай ур чадваруудын жагсаалтанд дижитал ур чадвар нэмэгдэж байгаа билээ.