Стратеги төлөвлөгөөг амжилттай хийхэд туслах 7 зөвлөгөө

Стратеги төлөвлөлтөө амжилттай хийхэд туслах дараах 7 алхмыг зөвлөж байна.

  1. Салбар, зах зээлийн хандлага, өрсөлдөгчдөө судла

Үр дүнтэй стратеги төлөвлөлтийн эхний алхам бол гадаад орчноо судлах хэсэг байдаг. Үүнд танай бизнесийн ажиллаж байгаа салбар, зах зээлийн хандлага, нөлөөлж байгаа хүчин зүйлс, өрсөлдөөний орчноо сайтар судлаж ойлгох хэрэгтэй.

  1. SWOT шинжилгээ хийж, боломж, аюулаа олж хар

Гадаад орчноо шинжлэхийн зэрэгцээ байгууллагынхаа дотоод хүчин зүйлсийг судлах хэрэгтэй. SWOT шинжилгээ хийснээр байгууллагынхаа давуу болон сул талууд, боломж болон аюулыг тодорхойлж харах боломжтой болдог. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар удирдагчид боломжийг ашиглах стратегиудаа боловсруулж, боломжит аюулаас сэргийлэх эрсдлийн төлөвлөгөөгөө гаргадаг.

  1. Байгууллагынхаа алсын хараа, хэтийн зорилгоо эргэн нэг хар

Амжилттай стратеги төлөвлөгөөний байгууллагад авчирах чухал үнэ цэнэ бол байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод хүрэх зорилгуудыг тодорхойлох явдал юм. Тийм учраас байгууллагынхаа эрхэм зорилго, алсын харааг эргэн нэг харах нь стратеги төлөвлөлтийн эхлэлийн алхмуудын нэг байдаг.

  1. Бизнесийнхээ зорилго, ач холбогдлыг тодорхойл

Гадаад дотоод орчны давуу сул талуудаа үнэлж харсны дараа байгууллагынхаа алсын хараандаа хүрэхэд туслах зорилгуудаа тодорхойлдог. Энэ бол маш чухал шийдвэр гаргах үе шат байдаг. Энэ үе шат нь удирдагчдын хувьд байгууллагынхаа дараагийн алхмыг зөв чиглүүлэхийн тулд мэдлэг чадвар, оюун ухааныг сорьсон чухал шийдвэр байдаг.

  1. Үйл ажиллагааны зорилтууд болон гол хөтөлбөрүүдээ тодорхойл

Бизнесийн зорилгуудаа ойлгомжтой, тодорхой гаргаж томъёолсны дараа түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө буюу үйл ажиллагааны зорилтууд болон хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ тодорхойлох үе шат байдаг. Энэ үе шатыг төлөвлөхдөө тухайн үйл ажиллагааг хариуцсан удирдлагууд хариуцаж, тухайн жилд хийх боломжтой хөтөлбөрүүдийг бодитойгоор төлөвлөх нь чухал байдаг.

  1. Хүний нөөц, төсөв, санхүүгийн хэрэгцээгээ төлөвлө

Стратеги төлөвлөгөө нь түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдийг тооцоолж, хуваарилж өгснөөр бодит хэрэгжих боломжтой болдог. Зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон хүний нөөцийг зөв тодорхойлж төсөвлөж өгөх шаардлагатай.

  1. Гүйцэтгэлийг хянаж, амжилтыг сар бүр, улирал бүр хэмж

Стратеги төлөвлөгөөний амжилтын гол түлхүүр бол стратеги зорилтуудын гүйцэтгэлийг тогтмол хэмжих, хянах, удирдах явдал юм. Гүйцэтгэлийг тогтмол хэмжиж, тайлагнах нь хариуцлагыг сайжруулж, гүйцэтгэлийг дэмжих чухал үүрэгтэй. Байгууллагууд ихэвчлэн улирал тутам стратеги зорилтынхоо гүйцэтгэлийг түлхүүр үзүүлэлтүүдээрээ хэмжиж, явцын тайлан гаргаж, цаашдын гүйцэтгэлдээ шаардлагатай дүн шинжилгээ хийн, шийдвэр гаргалтуудыг хийдэг.

 

Эдгээр 7 алхам танай байгууллагын стратеги төлөвлөлтөө амжилттай хийхээс гадна амжилттай хэрэгжүүлэхэд туслах болно. Зөв стратеги төлөвлөлтөөс байгууллагын дараагийн түвшний амжилт ихээхэн шалгаалдаг билээ.

 

Хэрэв танд Стратеги болон Бизнес төлөвлөлтийн шилдэг арга аргачлалыг судлаж, байгууллагын урт хугацааны гүйцэтгэлийг сайжруулах, олон улсын туршлагаас суралцах шаардлагатай бол бид таньд олон улсын KPI Institute-ийн Certified Strategy and Business Planning Professional сургалтыг санал болгож байна.

Энэ сургалтанд оролцсноор амжилттай бизнесийн стратеги аргачлалыг судалж, стратегийн гол бүрэлдэхүүн хэсгүүдтэй танилцаж, үр дүнтэй стратеги төлөвлөгөө боловсруулах чадварыг суралцах болно. Мөн стратегийг байгууллагын бүхий л түвшинд буулгах, үр ашигтай харилцаа тогтоох үндсэн зарчим, аргуудын талаархи ойлголтыг өгөх болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү 

 

 

Харин Стратегид суурилсан түлхүүр үзүүлэлт буюу KPI-аа хэрхэн оновчтой сонгох, байгууллагадаа хэрхэн нэвтрүүлэх арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохыг хүсвэл Certified KPI Professional сургалтыг санал болгож байна.

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү Certified KPI Professional сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.