Ажлын байран дээрх аз жаргалтай байдал ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг уу?

Ажилтны сэтгэлтэй байдал /engagement/-ийг сүүлийн үед ихээхэн судлаж, хэмждэг болсон бол ажилтны аз жаргалтай байдлыг судлах байгууллага маш цөөн байна.

Ажилтан ажлын байран дээрээ аз жаргалтай байна гэдэг нь юуг илэрхийлдэг вэ? Түүнийг хэрхэн хэмжих үү? гэсэн асуулт үүнийг дагаад гарч ирнэ. Ур чадвартай ажилтны төлөөх өрсөлдөөн ихтэй одоогийн нөхцөлд дээрх асуултуудын хариуг тодорхойлох нь чухал болж байна.

Mindspace олон улсын оффис түрээсийн үйлчилгээ эрхэлдэг компани, бие даасан судалгааны OnePoll компаниуд хамтран 2019 онд ажлын байрны аз жаргалтай байдлын тухай сонирхолтой судалгаа хийжээ.

Тэдний урьдчилан төсөөлснөөр ажлын байрны аз жаргал нь бизнесийн хувьд чухал үзүүлэлт бөгөөд байгууллагууд ажилтныхаа аз жаргалын мэдрэмжинд олон замаар нөлөөлөх боломжтой гэж үзсэн байна. Судалгаагаа дараах 2 бүлгээр авсан байна.

  • Хүмүүс ажил дээрээ аз жаргалтай байдаг уу?
  • Тэднийг юу аз жаргалтай болгодог вэ?

Тэд АНУ, Англи, Герман, Нидерланд, Израйл, Польш болон Румын гэсэн 7 орны 5000 гаруй оффисын ажилтнуудаас судалгаа авчээ. Судалгаанд санхүү, инженерчлэл, хууль,  мэдээллийн технологи, эрүүл мэнд, зам тээвэр гэх мэт төрөл бүрийн салбарт ажилладаг хүмүүсийг оролцуулсан байна.

Хүмүүс ажил дээрээ аз жаргалтай байдаг уу?

Судалгааны үр дүнд ихэнх буюу оролцогчдын 84% нь аз жаргалтай болон маш аз жаргалтай байдаг гэж гарчээ.

Бүгд ижил төрлийн аз жаргалтай байдаг уу?

Судалгааны үр дүнг илүү нарийвчлан харвал зарим ялгаанууд ажиглагджээ. Бүх улс орнуудын хувьд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү аз жаргалтай байдаг нь харагдсан байна.

Насны хувьд 30+ насныхан 40-50 насныхнаас илүү аз жаргалтай байдаг бол албан тушаалын хувьд менежер, удирдах албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид нь энгийн ажилтнуудаас илүү аз жаргалтай байх хандлагатай үр дүн гарсан байна.

Тэднийг юу аз жаргалтай болгодог вэ?

Mindspace болон OnePoll-ийнхон хүмүүсийн аз жаргалд нөлөөлж байгаа нийтлэг шинж чанар, ялгаатай талуудыг мэдрэхийн тулд хэд хэдэн хүчин зүйлийг сонгож, тэдний аз жаргалтай ажилтай хэрхэн холбогдож байгаа болон холбогдсон эсэхийг тодорхойлсон байна.

Ажилтнуудын аз жаргал, ажил хөдөлмөр эрхлэлтийг юу онцолж байгааг ойлгох нь чухал тул тэд эдгээр хүчин зүйлийг сонгожээ.

  1. Зорилгоо ойлгосон байдал – ажлынхаа зорилгыг ойлгосон байдал нь маш чухал нөлөөлдөг байна. Энэ нь ажилтан өөрийн ажилд бүх л сэтгэлээрээ ажиллах, ажлын амжилт гарахад шууд нөлөөлдөг байна.

Ажлын байрандаа аз жаргалтай гэж хариулсан оролцогчдын 75% нь ажлынхаа зорилгыг маш сайн ойлгосон байжээ. Улс орнуудыг харьцуулж харвал АНУ болон Нидерландын ажилтнууд ажлынхаа зорилгыг ойлгосон байдал хамгийн өндөр гарчээ.

  1. Үнэлэгдэх байдал – Өөрийнхөө үнэ цэнэтэй байдлыг мэдрэх нь ажлын гүйцэтгэлд хамгийн ихээр нөлөөлдөг түлхүүр үзүүлэлт гэж судалгаагаар гарсан байна. Үнэлэгдэж байгаагаа мэдэрсэн ажилтнууд илүү сэтгэлтэй ажиллаж, илүү сэтгэл ханамжтай, идэвхитэй ажилладаг байна.

Ажлын байрандаа аз жаргалтай байдаг оролцогчдын 80% нь өөрийгөө үнэ цэнэтэй ажилтан гэдгээ мэдэрдэг гэж хариулсан бол эсрэгээрээ ажлын байрандаа аз жаргалгүй оролцогчдын 80% нь тэднийг хэн нэгэн үнэлдэггүй гэж хариулсан байна.

  1. Эрүүл мэнд – Байгууллагууд ажилтнуудын эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөрүүд их хэрэгжүүлдэг. Түүний үр дүн нь ажилтны аз жаргалтай байдалд хэрхэн нөлөөлөхийг судласан байна.

Нийт оролцогчдын 40% нь эрүүл мэндийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, үүн дотроо залуу ажилтнууд 45+ настангуудаас хоёр дахин илүү идэвхитэй байдаг байна.

  1. Ажилтнуудын сэтгэлтэй байдал – нийт судалгаанд оролцогчдын 88% нь ажилдаа сэтгэлтэй ханддаг байна.

Ажлын байрандаа аз жаргалтай гэж хариулсан оролцогчдын 99% нь ажилдаа сэтгэлтэй ханддаг гэж судалгаагаар гарсан байна. Тэгэхээр аз жаргалтай хүмүүс сэтгэлтэй байдаг, сэтгэлтэй хүмүүс ч аз жаргалтай байдаг гэж дүгнэж болох юм.

  1. Хамт олны уур амьсгал – судалгаанд оролцогчдын 75% нь хамт олны уур амьсгал тэдний аз жаргалд нөлөөлдөг гэж хариулсан байна.

Гэхдээ энэ нь оролцогчдын нас болон байршлаас хамааран ялгаатай байна. Жишээ нь АНУ, Израйлын ажилтнууд хамт олны уур амьсгалаас ихээхэн хамааралтай байхад Англи болон Герман хүмүүс энэ нь бага нөлөөлдөг байна.

  1. Уян хатан байдал – Аз жаргалтай ажилтнуудын 70% нь уян хатан ажлын байрыг чухалчилдаг буюу уян хатан цагтай ажлын байр ажилтны сэтгэл ханамжинд шууд нөлөөлдөг байна.

Судалгаанд оролцогчдын 30% нь зайнаас ажиллах боломж нь тухайн ажлын байрны давуу талуудын нэгт тооцогдоно гэсэн байна.

  1. Байгууллагын соёл – судалгаанд оролцогчдын 5% нь өөрийн байгууллагыг ажиллахад хөгжилтэй, сонирхолтой газар гэж дүгнэсэн байдаг бол 15% нь уйтгартай гэж хариулсан байна.

Румынд энэ тоо хамгийн бага буюу 2% нь ажлаа сонирхолтой, 30% нь уйтгартай гэж хариулсан байна.

 

Мэдээллийн эх сурвалж : KPI институтын Performance magazine сэтгүүл

 

Ажлын байран дээрх аз жаргал гэдэг нь одоогоор компаниудын хувьд түгээмэл ашиглагддаггүй KPI үзүүлэлт хэдий ч энэхүү судалгаанаас үзэхэд компаниуд ажлын байрандаа аз жаргалтай байх нь ажилтны гүйцэтгэлд томоохон нөлөө үзүүлдэг болохыг үнэлж сурах шаардлагатай болох нь харагдаж байна.

 

Хэрэв та Байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох, байгууллагадаа хэрхэн нэвтрүүлэх арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд KPI МАСТЕРКЛАСС сургалтыг санал болгож байна.

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.